Ардчилсан намын шинэ удирдлага Залуу эрдэмтдийн холбоотой хамтарч ажиллах талаар ярилцаж, уулзалт хийжээ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Ч.Өнөрбаяр Монголын Залуу эрдэмтдийн Холбооны Ерөнхийлөгч, Эдийн ухааны доктор С.Бямбахорлоо нар мэдлэгийн менежментийг хөгжүүлэх, залуу эрдэмтэдийн оролцоог төрийн бодлого боловсруулахад нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов. Залуу эрдэмтдийн холбоо нь 600 гаруй эрдэмтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Ерөнхийлөгчөөр доктор С.Бямбахорлоо ажилладаг юм байна.
Сонирхуулахад, Ардчилсан намын шинэ удирдлага улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, орон нутагт ажиллах, эрдэмтдийн санаачлагыг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь Залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллаж, төрийн бодлогод эрдэмтэн, судлаачдыг оролцуулах, бодлого боловсруулахад тэдний оролцоог нэмэгдүүлэх онцгой анхаарч ажиллахаар болжээ.
Холбоотой мэдээ