“Tv Cocktail”-ийнхон амлалтадаа хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

“Tv Cocktail”-ийнхон амлалтадаа хүрэв

“TV Cocktail” хамтлагийнхан зуны турш үзэгчдэдээ амласан киноны нээлтээ өчигдөр буюу наймдугаар сарын 25-нд “Өргөө” кино театрт хийлээ. Тэд товлосон хугацаандаа хийсэн төдийгүй үзэгчдийг уйдаахааргүй, мэргэжлийн өндөр түвшинд сайн киног хийх болно хэмээн амлаж байсан. Тэгвэл тэд амлалтадаа биелүүлжээ. Өчигдөр нээлтээ хийсэн “Намрын синдром” инээдмийн уран сайхны киног эхлэхээс нь дуустал нь танхимд суугаа үзэгчид бүгд инээсээр байгаад л таарсан гэхэд болно.

Өөскө Цоомоо хоёрын бүтэлгүй хууран мэхлэлт, Аюушийн буруу ойлголт, бух Эрхэмээгийн хөгжилтэй хэсэг, дуучин Жавхлангийн дүр гээд л энэ кинонд олон сонирхолтой зүйл өрнөдөг. Ямартай ч “TV Cocktail”-ийнхон болон кинонд тоглосон бүх жүжигчид, арын албаныханд баяр хүргэе. Монголын кино урлагт бас нэгэн инээдмийн кино шинээр мэндэллээ. Харин ирэх есдүгээр сарын эхээр “Тэнгис” кино театрт нээлтээ хий юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж