Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйл:
1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
2.Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно хэмээн заасан.
Гэвч УИХ-аас байгуулагдсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хянан шалгах Түр хороо нь Хөгжлийн банкнаас олгосон зээл, төслүүдийн хэрэгжилт, үр дүнг шинжлэн судлах сонсгол зохион байгуулах нэрийн дор ард иргэд, бизнес эрхлэгчид, сөрөг хүчнээ гурван сар шүүв.
Олны анхаарал татсан асуудлыг ил болгож, ард түмний мэдэх эрхийг хангах нь Түр хорооны эрх, үүрэг боловч шүүгч шиг ажиллах эрх хуулиар олгогдоогүйг хууль тогтоогчид мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой ч буруутгаж, яллах нь гол зорилго нь бололтой.
Зээлдэгч нь зээл авах шалгуур хангаж байв уу, авсан зээлээ зориулалт дагуу хэн нь ашиглаж, юм хийв. Хэн нь хийлгүй, хийдүүлэв. Хэн нь зээлээрээ юм хийхийн төлөө чардайтал зүтгэв, ямар бэрхшээл гарав, зээлээсээ хэдийг нь төлөөд явж байна, хэн нь төлөлгүй даврав, хэн нь төлөв, хэдий хэмжээний татвар төлөв гэдгийг яриулж, олон нийтийг мэдээллээр хангах ёстой ч “Чи том бизнестэй гэл үү, таныг тэр групптэй холбоотой гэж ярьдаг. Энэ чинь үнэн юм уу. Яагаад энэ компанид давуу эрх олгов” гэхчлэн хоосон хардалтаар шүүж, түүнд нь нийгмээрээ алга ташицгаав.
Уг нь сонсголд гэрчээр оролцсон бизнесмэнүүд “Монголд баялаг бүтээхэд ямар их бэрхшээл тулгардаг, төрийн бодлого шийдвэр богино хугацаанд өөрчлөгддөгөөс ямар их хохирол учруулж ирэв. Covid-19 цар тахлын нөлөөгөөр хил хаагдсанаас баялаг бүтээгчдийг хэрхэн хаалгаа барихад хүргэв. Цаг хугацаа хождож олгогдсон зээлээс болж, ямар эрсдэлтэй тулсан бэ гэдгээ ярьсан ч “Аа та нар бол хулгайч” гэх хандлагаар нийтээр нь шүүв. Дансны хуулгыг нь шүүж үзсэн баримтаар буруутгаж байна гэдгээ ч зарлав.
Уг нь хувь хүн, хуулийн этгээдийн данс руу гарын арван хуруунд багтах, тусгай эрх авсан хүмүүс нэвтрэх эрхтэй тухай Татварын ерөнхий газрын дарга өмнө нь мэдэгдэж байсан ч дээрх Түр хорооны дарга, гишүүд, шинжээч нар Хөгжлийн банкнаас зээл авсан иргэн, хуулийн этгээдийн данс руу нэвтэрчээ гэж ойлгогдсон. Энэ бол УИХ нь эрх мэдлээрээ далайлган, Хувь хүний нууц, Компанийн нууцын тухай хуулийг зөрчин, данс шалгасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын мөрдөгч нарт олддоггүй, бусдын дансыг шалгах эрх УИХ-д олдож байна гэдэг нь УИХ давхар мөрдөн шалгах ажиллагаа явуулчихав уу гэх хардлага ч дагуулж эхэллээ.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэх үеэрээ Хөгжлийн банк тойрсон гурван шатны сонсголын эцэст Түр хорооны хуралдаанаас гаргах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шүүхэд нотлох баримтыг хүргүүлэх нь бидний зорилго байх болно” гэсэн нь хамгийн ноцтой юм.
Хууль зөрчин хувь хүний нууц, компанийн нууц руу нэвтэрч орж, олсон зүйлээ нотлох баримт болгон, шүүхэд хүргүүлэх нь. Энэ юу болж байна вэ.
УИХ-ын үндсэн үүрэг нь хууль баталж, ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байтал хуулийн байгууллагынхны хийх ажил руу орж, шүүхэд нотлох баримт хүргэдэг газар болж хувирч байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйл:
1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.
2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.
3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана хэмээн заасан.
Гэвч шүүх засаглал хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу гэдгийг анхаарах шаардлага ч гарч буй. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн өмнөхөн МҮОНРТ-ын “Онцлох зочин” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Шүүх байгууллагад нийт 500 шүүгч байна. Үүний тал нь Ц.Элбэгдоржийн томилгоо, тал нь Х.Баттулгын томилгоо юм. Би улс орны хөгжлийн бодлого тодорхойлох ёстой байтал авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод байна гэдэг нь шүүхийн байгууллага ажлаа хийгээгүй гэсэн үг.
Шүүх дээр "Эрдэнэт" ТӨҮГ-ын 49 хувьтай холбоотой асуудал очсон. Хэрхэн яаж шийдэгдэхийг нүд цавчилгүй хамтдаа харна” гэж ярьсан зэрэг нь шүүх засаглал хэдийнэ гүйцэтгэх засаглалынхаа занаанд оржээ гэж ойлгогдож буй.
Уг нь Ерөнхий сайдын энэхүү заналхийлэл бол шүүгчийн, шүүхийн хараат бус байдал руу шууд халдсан үйлдэл. Энэ асуудалд Шүүхийн ерөнхий зөвлөл мэдэгдэл гаргах ёстой ч чимээгүй л өнгөрсөн.
Шүүхийн дээр сандайлчихаад байгаа эрх баригч нартаа хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг нь сануулж, тэмцэх ёстой УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч энэ асуудалд нүдгүй, чихгүй мэт сууж буй.
Шүүх засаглал руу УИХ, Засгийн газар гэсэн хоёр субьект ийнхүү халдаж байхад Ерөнхийлөгч ч байр суурь илэрхийлсэнгүй. Угтаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрыг дуудаж авч ирээд шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой шүү гэдгийг сануулаад “шанаа” өгчих характертай хүн шүү дээ.
Анхааруулга, сануулга өгөхгүй бол хэргийг шүүхээр дэнслэхээс өмнө УИХ-аар шүүдэг боллоо.
Г.ХОРОЛ
Шүүх хурлын өмнөх шинэ процедур. АНУ-д ч Сенатын сонсгол болдог шүү! Наад хоосон толгойгоо эхлээд цэнэглэнэ үү 2023-03-20 66.181.188.115
зочин
J. Erka 2023-03-20 66.181.160.97
Шүүхээс гөдуур шүүх байгуулсан гэж гуйвуулан тайлбарлаж "нийтийн сонсгол"-ыг сонсгол бус болго гэсэн даалгавартай "энэхүү нийтлэл"-ийг захиалгаар бичүүлжээ гэж ойлголлоо. "Булавч бултайна" гэдэг болж олон нийтэд бүрэн биш ч гэсэн "шударга" мэдээлэл хүргэж байгааг бид харж, сонсож байна. Монголд "авлига" төрд гүн сууж, тэргүүлэх компаниуд маань авлигажсан төрийн хүчээр хөрөнгөжиж байгааг харж байна. Жаахан ч гэсэн "шударга" байх зүйл гялтайхгүй байна. "Авлига" төрийн үндсийг идсээр …
zaazaar avna geh shig ebgui n**** baina lee 2023-03-20 66.181.190.116
ENE EHNBAYARIIG chin ovoo yum baih gej bodson chin nogoo zonog EHNBAYARaasaa doloon dor yum baina .doo
Зочин 2023-03-20 64.119.17.152
олон нийтэд хэрэгтэй л мэдээлэл гараад байгаа юм даа. Хэн яаж луйвардсан тэрийг ээ хэрхэн хамгаалж байгааг харуулна гэдэг нь үнэнийг ойлгоход нилээд дөхөм болж байх шиг санагдсан
Зочин 2023-03-20 192.82.64.158
Ямар аргатай даа ингэхэвдээ. Аргаа барахдаа сонсгол явуулж байна учир нь нөгөө дээр нь хөх тэнгэр л байдаг ҮХЦ шүүх, прокурор БҮГД луйварчидтайгаа хөнжил гудас нэг болчихсон Шүүх шиг шүүхтэй байсанбол ингэхгүйлдээ Хулгайхийчхээд хариуцлага зохих шийтгэлээ хүлээсэн хэнбайна гаргаад ир сэтгүүлчээ.Харин ч энэ сонсголард иргэдэд нээлттэй байж цайрчихсан хулгайчдыг ил болгож байна.Хөгжлийн банкны зээлийг хэн авсан нь маш тодорхой бүгд улс төрийн өндөр албан тушаалтуудынхамаарал бүхий этгээдүүдбайн
Зочин 2023-03-20 66.181.161.28
Маш зөв арга хэмжээ болсон. Хэн хэн зээл авав, хэн нь юм хийв. хэн нь зээлээ төлөөгүй вэ гээд ард түмэнд илчилж өглөө. 100 ны 90 хувь нь бусдын боломжийг хулгайлагчид, давуу эрх эдлэгчид гэдэг нь илчлэгдэв. одоо улам л шилэн болгох ёстой. Бизнесийн нууц нэрээр даварч гүйцсэн бэа.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Одоо сонсголын мөрөөр УИХ, ЗГ ажил хийх хэрэгтэй 2023-03-20 103.229.120.175
Сонсгол олон юмыг иргэд бидэнд ил болголоо.Маш том залилан ил боллоо. Юун экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжлийн банкны зээл авангуут л гэрээнд заасан зориулалтаар бус, бусад зүйлд баруун солгойгүй зарцуулжээ. Ямар олон янзын заль мэх вэ.Би зээлээ төлсөн, бүтээн байгуулалт хийсэн байхад залилан ямар хамаа байна гэцгээнэ.Энхбаяраас өөр хүн үүнийг хийж чадахгүй. Тэр элдвээр хэлүүлээд гал руу яваад орчихож байна.Одоо сонсголын мөрөөр УИХ, ЗГ ажил хийх хэрэгтэй
Зочин 2023-03-20 103.212.117.70
Ард иргэдээ гэж юу бичээд байгаан. Арилжааны банкнаас авах боломжгүй бага бараг хүүгүй шахам зээл авчихаад шүүгдэлгүй яадын. Хөгжлийн банкны эргэн төлөлтөө хийэ чадахгүй ээ гээд хээв нэг яриад сууж байдаг хүмүүсийг хараад огиудас хүрсэн шүү. Барргтайхан шиг байгаарай.
Зочин 2023-03-20 66.181.191.39
Сэтгүүлчдийн холбоо энэ Хорол мэт сэтгүүлчийн ёс зүйгээ уландаа гишгэсэн, мөнгөний төлөө б и е э ү н э л с э н нөхдөд хариуцлага тооцож баймаар байна шүү.
зочин 2023-03-20 66.181.178.217
Сэтгүүлч Хорол мөнгө аваад захиалгаар бичсэн юмуу? Миний эргэн тойронд байгаа хүмүүс энэ сонсголд харин ч дуртай байгаа шүү! Манайд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих болоогүй байна даа. Харин ч сайн сэтгүүлч байсан бол энэ сонсголоос өмнө бүгдийг илрүүлээд ард түмэнд танилцуулсан байгаа шүү
Зочин 2023-03-20 202.55.191.130
emzeg bazdaa ve shuune uu yaana zasgiin asuudal chi mungu s******n uu
Erguud 2023-03-20 89.45.176.226
Ard irged hogjliin banknaas zeel avaagui. Harin ch Parliament iin sonsgol hiij bgaa ni sain hereg.
Зочин 2023-03-20 66.181.181.49
Ард иргэдээ шүүгээгүй хулгайчидыг илчилж өглөө шүү дээ
Иргэн 2023-03-20 66.181.186.68
ХБ-ыг тонож, бидний ирээдүйг хулгайлж луйвардсан хүмүүс их айдастай байна даа. Ийм хөгийн юм хүртэл захиалгаар бичүүлээд л.
Зочин 2023-03-20 66.181.160.26
яг үнэн
Зочин 2023-03-20 192.82.88.47
айдастай захиалга бичжээ.айхад аргал хөдөлнө гэж.захиалгат бичлэг
Зочин 2023-03-20 103.26.194.155
сайн байна дэмжиж байгаа шүү аны гөлөгнүүдийг байранд нь тавь
зочин 2023-03-20 66.181.181.205
өмхийрсөн коммунистуудын дахин сонгогдох гэсэн зальт аргын л нэг хэлбэр гэхээс өөр үр дүнтэй, ашиг тустай зүйл огч биш. игнэж байгаад төгөлдсөн нь төгөлдснөөрөө, төлдөггүй нь төлдөгггүйгээрээ байх байдгаараа өнгөрнө. нэг их байрлаж сайн хүмүс, сайхан гишүүд гараад ирлээ гэж баясах хэрэггүй. наад хэдийн чинь ПР хариуцсан хэдэн угаадас долоогч л сайн юм хийлээ гэж худлаа баахан хашхиралдах болно. хулгайч хулгайчаа шүүдэггүй л байхгүй юу, тэр тусмаа телевизээр
Зочин 2023-03-20 202.21.108.64
ДУУДААД ИРЭЭГҮЙ ХУЛГАЙЧУУДЫГ БҮГДИЙГ АЛБАДАН АВЧИРЧ АРД ТҮМЭНД НЬ ХАРУУЛ НӨГӨӨ ХҮЗҮҮГҮЙГ…
Зочин 2023-03-20 172.58.122.0
ih huraliin hajuud avilga d yal onooj shuudeg buleg baij irgedees shuuhtei bol
Зочин 2023-03-20 202.126.90.43
Шүүгчдийн кармалсан хулгайн бүлэглэл гэмгүй хүнийг гэмтэн болгож хохирсон хүнийг нэмж хохироон даажигнаж байна
Иргэн 2023-03-20 202.126.90.43
Шүүгч нар итгэхээ больж байнаа итгэмээргүй гэхдээ үнэн болоод удаж байна
Зочин 2023-03-20 192.82.71.202
УИХ аас томилогдсон Хянан шалгах түр хороо ны ажлыг иргэд байнга дэмжиж, зөв үйл явдал болж байгаагаиргэн бүр талархан хүлээн авч байгаа шүү. Том том дарга нар, бизнесменүүд бүгд л иргэдийн эрхийг уландаа гишгэж бага хүүтэй , хүүгүй зээл хэдэн арав, зуун тербумаар нь ах дүү найз нөхдөөрөө авч зориулалт бусаар бараг ихэнхийг ашигласныг иргэд бид сая л сонсож мэдэж байна
Бавуу 2023-03-20 66.181.160.26
тийм шүү
Зочин 2023-03-20 64.119.24.69
шүүх цагдаа прокурор бүгд хувилдаад суллаж байгаа тул хулгайчдыг ингэж шүүх нь зөвөө. хулгайчид их сандарч айж байна даа. новшнуудыг шүүгээд алаад өг Энхбаяраа
Зочин 2023-03-20 192.82.71.202
монгол улсад шүүгч, прокурорт хуулиар их эрх мэдэл өгч болохгүй нь өнгөрсөн 30 жилд батлагдлаа, үндсэн хуульд өөрчоөлт оруулж хөгжингүй орныг дууриаж, хуулийг хуулбарлаж шүүх эрх мэдэл гэж өндөр эрх мэдэл олгосон хуулийн заалтыг өөрчилөх шаардлагатай бна. өндөр хөгжилтэй орны шүүгч шиг монгол шүүгч , шүүхийн одоогийн байгууллага ажиллаж чадахгүйгээс хойш тогтолцоог өөрчлөе. яагаад гэвэл бүх том хэрэг, шүүх , прокурорт очиод шиыдэгдэхгүй, замхарч, монгол улс , ард иргэд бид ядуурч бна
Зочин 2023-03-20 66.181.191.39
Шүүх болон шүүх хурлыг нэн яаралтай ил тод нээлттэй болгох хэрэгтэй байна.
Зочин 2023-03-20 192.82.71.202
томилсоноос болоод хулгай, луйвар, авилгал, улс орныг дампууруулсан бүлэглэлийг үнэнээр шүүжял тооцож чадахгүй байна
Зочин 2023-03-20 192.82.71.202
манай Монгол улс хөгжиж буй ядуу буурай орон гэгддэг, тийм учир өндөр хөгжилтэй орнын дууриаж шүүхийг байгуулах болоогүй байна. иймд ядуу буурай, авилгал, хулгай ноёрхсон энэ улсад тохирсон шүүхийг байгуулж шүүгч нарыг жил бүр томилдог, тайланг нь ард түмний өмнө тавиулж, иргэдээр үнэлүүлдэг, дор бүр нь шүүгчид иргэд хариуцлага тооцдог, ялладаг гэх мэтээр ардчилал хүний эрх гэж хөгжөөгүй , манайх шиг оронд тохирсон шүүх байгуулах хэрэгтэй бна. шүүгчдийг 1 жилээс илүүгээр тухайн албан тушаалд
Осман 2023-03-20 188.124.244.226
татвар төлөгчдийн мөнгийг зээл гэж аваад төлөөгүй шуналуудад ял өгөх ёстой түр хороо сайн ажилсан одоо жинхэн шүүхэд өгч зээлийг хүүтэйн авах хэрэгтэй иргэд хэдэн төгрөг аваад төлж дийлэхгүй бол яаадаг билээ
иргэн 2023-03-20 103.57.92.105
news.mn энэ нийтлэл бичсэн хулгайчдыг хайцаалсан нөхрөө хал
Зочин 2023-03-20 139.5.216.42
Зээл санхүүгийн ашиглалтын талаар олон нийтийн сонсгол ийнхүү зохиож байгаа нь маш зөв, Энэ бол шүүх хурал биш,Сөрөг хүчний эсрэг хандсан үйл ажиллагаа ч биш, Зээл өмч хөрөнгийг олон түмний хяналт дор зөв зүйтэй ашиглахад гарч буй дутагдлыг хугацаа алдалгүй илрүүлж засахад түлхэц болохуйц чухал зүйл, Дүрэм журмыг улам сайжруулж хуульчил, Чухал асуудлаар үе үе зохиож үүний дагуу шуурхай арга хэмжээ авч бай, Мөнгө идэх сонирхолтой чононууд улам олширч улс орон иргэдийн хохирол эрчтэй өсөөд байна
иргэн 2023-03-20 103.57.92.105
Энэ нийтлэлийг бичсэн хулгайч чи, хамт мөнгө идсэн луйварчдаасаа мөнгө авсан уу.
Энхбаярын зөв, бид дэмжиж байна, өмнө нь хэн ингэж ярьсан аан
Г.Хорол битгий х** за
ЗОЧИН 2023-03-20 66.181.182.126
ИДЭЭЧИН УУГААЧИНГУУД, УЛС ТӨРӨӨР НҮҮР ХИЙСЭН БУЗАР ШААРНУУДЫН ХУЛГАЙГ ЯРЬЛАА ГЭЖ ЮУНД ЭГДҮҮЦЭВ. ТЭР ШУДАРГА ЁСНЫ САЛХИЧ ШУВУУ БУЯН ЖАГАЙГ ХАРДАА. ХҮҮГҮЙ ШАХАМ 14 ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧИХААД 10 ЖИЛ БОЛОХОД ОГТ ТӨЛӨӨГҮЙ ОДОО ТӨЛӨХГҮЙ ГЭЭД ХАНАЛЗАЖ БАЙНА. ӨМНӨ НЬ МАРУБЕНИАС ЗЭЭЛ АВААД ЗАСГИЙН ГАЗРААР ТӨЛҮҮЛСЭН БУЗАР ШҮҮ ДЭЭ. ДАНДАА 2013-2014 ОНД ОЛГОСОН АН-ЫН УГШИЛ ХАЯГТАЙ БУЗРУУД АВСАН БАЙНА.
Зочин 2023-03-20 66.181.178.185
УИХ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЧУХАЛ АЖИЛ. Б.Энхбаярын удирдсан сонсгол маш амжилттай болсон. Монголын том гарын луйварчдын хулгайг ард түмэнд бүрэн илчилж өглөө. Баяр хүргэе!
Зочин 2023-03-20 37.67.61.15
энэ чинь Улс төрчид
(хаад, ноёд биш) нэр томьёгоо зөв хэрэглэж сур…
яагаад ингэж энэ хөгийн амьтадыг хөөргөөд байдаг байна аа
иргэн.. 2023-03-20 202.21.108.7
Үндсэн хуулийн цэц юу хийж сууна аа…Дээд шүүх …юу хийж байна ве? .ТВ ээр л байцааж харагдах юм арай дэндэж байгаа юм биш үү…… Зул БӨХӨХ дөхөхдөө гэрэлтдэг гэсэн МАН …24 онд ГАНЦ …ХОЁР суудалтай салах бэлтгэл ажлаа энэ маягаар улам ажлаа сайн хийгээрэй ..УМ маани ……..
Зочин 2023-03-20 139.5.216.42
Чам шиг хулгайчуудад нийгмийн өмч хөрөнгө идүүлэхгүй шүү, Улс ард иргэдийн асар их мөнгийг зээлж авчаад эргэж юу ч төлдөггүй ширэн нүүрлэсэн ичэхээ мэдэхгүй дүүрсэн хулгайчууд зөндөө л байдаг юм байна
Зочин 2023-03-20 202.9.40.65
Түр хороогоор шалгуулъя, хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэж бүгдээрээ ярьж хэлэлцээд энэ ажлыг хийж байна. Гэтэл сөрөг хүчнээ шалгалаа гэж юу солиорно вэ. та нарыг шалгаж бас асууж тодруулж болохгүй юм уу. Хамаг булхай нь илэрнэ гээд айж үхэх нь байна даа. сайн шалгах нь зүйтэй.
Зочин 2023-03-20 182.165.176.215
Шүүхийнхэн бүгд бузрууд
Зочин 2023-03-20 103.212.119.217
шүүх чинь хулгайчдын гар хөл болчихоод байна мал минь. өөрөөр энэ их луйварчдыг чинь яах бол байна.
Зочин 2023-03-20 202.55.188.105
Жагаа ахдаа мянган төгрөг зээлэх гэж байлаа зээлээ төлдөггүй нөхөр байна болилоо
Зочин 2023-03-20 103.212.118.120
Hulgaich nariin gar hul bn daa Yamar ch shuuh hural boloogui shuu
Зочин 2023-03-20 66.181.160.88
Шудрага шүүх , шудрага ёс мос хэндч хүртээлгүйээээ ….Яг яс юмндээрээй Монголчууд " Хулгайлсан мөнгөө надтай хуваалцсангүй" л гэж уурлаад байгаа шдээээ
Зочин 2023-03-20 66.181.182.52
ТЭРБУМ ИХ НАЯДААР НЬ НЬ ИДЭЖ УУЧИХААД, ОВООЖ ОЦОЙСОН ГАНЦ Ч БҮИЭЭСЭН ЗҮЙЛГҮЙ, ТЭГЧИХЭЭД АРИУН ЯВДАЛТНЫ ДҮР ЭСГЭЖ АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЖ УНГАС АЛДАХААС ИЧЭЭЧ. Г.ХОРОЛ ГЭГЧ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧДЫН ХӨЛСНИЙ ТАЛ БИЧЭЭЧ ИЧИЖ ҮХЭХЭД ЯАНАА.
зочин 2023-03-20 43.228.130.188
КККК энэ ХОРОЛ гэх сэтгүүлчийн эзэн эзэд нь хулгай нь илэрээд илрэх гээд их айж байгаа бололтой ККК
Зочин 2023-03-20 66.181.182.52
ИДЭЖ УУСАН НОХДООС Л УИХ ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ АВСАН. ЕРДӨӨ Л ЭНЭ. ТЭДГЭЭР ЛУЙВАРЧИН, ХУДАЛЧ, ХУЛГАЙЧДЫГ АРД ТҮМНЭЭС ЯЛГАХ ХЭРЭГТЭЙ. БИТГИЙ АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЖ УНГАС АЛДААД БАЙ. ИДЭЖ УУСАН МӨНГӨӨ Л ХУЦАЖ ҮЛИЛГҮЙ БУЦААЖ ӨГ. ОЛОН ТАЙЛБАР, ГОНШИГНОЛ ХЭРЭГГҮЙ. БҮХ ЮМ ОЙЛГОМТОЙ.
Зочин 2023-03-20 202.179.21.249
"ОНЦГОЙ БҮРЭН ЭРХЭТ КОМ ИСС" амилсан шүү. Бүр Цаазаар авах -№ жилийн хугацаатай хууль гаргана гэж Б.Энхбаяхр дүрдээ хэт итгэн дөвчигнөсөнийг зүгээр орхиж болохгүй шүү. Өөрийг нь харин тэр Сү,Батболдтой нь холбоод шоронд хийгээч.
Зочин 2023-03-20 64.119.21.223
Ард иргнд өиш байнаа хөө, хулгайчид байна. Гутлаа тослолд, зангиагаа зүүгээд очих ёстой хүмүүс, зугтахд, ард түмний мөнгийг хулгайлаад гадаадад явж өайгааг таслан зогсоох хнрнштэй. Эна нэнлттэй хэлнлцүүлгийг эсэргүүцэж байгаа хүн аюултай
Зочин 2023-03-20 192.82.69.57
хулгайчдыг ингэж хамгаалж буй нөхөр өөрөө адгийн хулгайч мөн болно.
Зочин 2023-03-20 85.233.56.132
Хэн, хэзээ, ямар аргаар зээл авсан, түүнийгээ төлсөн үү, үгүй юү гэдгийг сонсох, хийтэд ид сонсгох нь шүүх ажиллагаа биш шүү дээ. Харин ч үүний ачаар Буян Жагаа мэт худлаа шударга царайлсан луйварчид хэд байдгийг улс даяараа мэдэж авлаа биш үү? Одоо харин хуулийнхан ажиллаж, ёстой шүүж өгөх хэрэгтэй байна. Хөгөө талаар байгалийн баялгийг хэн нэг хүн насаараа ганцаар эзэмшиж, татвар гэж хэдхэн төгрөг төлчихөөл хагартлаа баяжиж байдаг тогтолцоог өөрчлөх хэрэгтэйг энэ бүхэн харууллаа.
Зочин 2023-03-20 66.181.165.93
Хэн нэгний захиралгаар бичиж эхэллээ. Хохирлыг төлүүлж буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх нь ардчилсан нийгэмд байх эрүүл тогтолцоо шүү. Буянгийн Жаргалсайхан мэтийг нь бүр сайн хашраах хэрэгтэй.
33 2023-03-20 202.131.238.26
Байндаа тусаж л байгаа юм байна.
Зочин 2023-03-20 202.9.46.61
Хулгайч, луйварчидын захиалгаар маш өндөр төлбөртэй бичигдсэнл дээ.
Монгол хүн 2023-03-20 202.126.88.210
Элбэгдорж айж эхэлжээ, өмдөндөө дусаасан байхаа
Зочин 2023-03-20 202.9.46.61
Хулгайч, луйварчидын захиалгаар /төлбөртэй/ бичсэн байна.
иргэн 2023-03-20 202.131.227.82
Яг л энд бичсэн шиг асуудлууд болоод байна даа гэж харж байлаа. Хуулийн байгууллагын хийх ажлыг УИХ-ын хянан шалгах хороо яагаад хийгээд юм бол, зээлийг хэрхэн төлүүлэх, ямар асуудлууд тулгарав, үүнийг хамтран шийдэхэд асуудлыг хэрхэн зохицуулах, гарц гаргалгаа юу байна гэх мэтчилэн ярих болов уу гэсэн чинь шууд л загнаад байх шиг л санагдсан даа. Түүнчлэн бас ХҮҮХДИЙН МӨНГөний асуудлаар бас л иргэний мэдээлэл рүү зөвшөөрөлгүй орсон зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж хардаг.
Дээгий 2023-03-20 222.127.154.112
Энийг захиалгатай бичсэн гээд мөрийцсөн ч яахав.
Зочин 2023-03-20 203.23.199.183
за тэр байтугай бидон авч өгөөд наад хуралд чинь орсон хүн ч байгаа шүү. тогоо шанаганы асуудлыг нь ярьж байгаад л ороод ирсэн хүн бий. харин ЯАГААД ШҮҮХЭЭР ОРОХООР ХЭРЭГ БИШ БОЛЧИХООД НИЙТЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭХЭЭР ШҮҮХ АЖИЛЛАГАА БОЛЧИХООД БАЙГААГ НЬ ТУНГААЖ БОДМООР??? Монголчууд цөөхүүлээ тийм болохоор 2 алхаад л хамаатантай таардаг. Тэрийгээ бүр ХУУЛИНДАА ОРУУЛЖ БАЙГААД ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙХЭЭ ЭСРЭГ МЭДҮҮЛЭГ ӨГӨХИЙГ ХОРЬЖ БАЙГААД ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРДӨГ!!! Тэгсэн мөртлөө ШҮҮХИЙН ШИЙДВЭР Л ЭЦСИЙНХ Ч ГЭХ ШИГ