Путиныг Германд очвол баривчилна

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

Путиныг Германд очвол баривчилна

Путиныг Германд очвол баривчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Германы нутаг дэвсгэрт нэвтэрвэл баривчилна гэж тус улсын Хууль зүйн сайд Марко Бушманн мэдэгдлээ гэж "Bild" сонинд гуравдугаар сарын 18-нд мэдээлэв. Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүхээс гэрээлэгч орнуудаас албадлагын арга хэмжээ авахыг хүсвэл Герман түүнийг баривчлах ёстой гэж тайларласан байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг 123 орон дагаж мөрдөх журамтай бөгөөд гишүүн орнуудад нь нэвтэрвэл Путиныг баривчлан Гааг руу илгээх зохицуулалттай.

Олон улсын эрүүгийн шүүхээс гуравдугаар сарын 17-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Украины хүүхдүүдийг албадан албадан албадан гаргах ажиллагааг хянадаг Оросын хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах тушаал гаргасан.

Ийнхүү тэрбээр Суданы цэргийн удирдагч  Омар аль-Башир, Ливийн удирдагч Муаммар Каддафи нарын дараа Олон улсын шүүхээс баривчлах шийдвэр гаргасан гурав дахь төрийн удирдагч болсон юм.

Дайн эхэлснээс хойш Украины 16,000 гаруй  хүүхдийг хулгайлж эсвэл албадан нүүлгэн шилжүүлэх ажиллагааг  зохион байгуулсанд Путиныг буруутгасан.   Украины Үндэсний мэдээллийн товчооноос гуравдугаар сарын 6-нд мэдээлэхдээ, оросууд 16 мянга гаруй украин хүүхдийг хулгайлсан гэж мэдээлсэн. Тэдний 125-ыг нь л Украин руу буцаасан байна. Мөн Оросын арми Женевийн конвенцийг зөрчин Украины олон мянган энгийн иргэнийг хууль бусаар Орос руу шилжүүлэн авах буюу албадан гаргасан гэж үзжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж