НАТО нь ОХУ-тай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 300 мянган цэрэг болон бусад техник хэрэгслийг хилийн дагуу төвлөрүүлэхээр хэлэлцэж байна. Энэ нь дайны цар хүрээг Украины нутаг дэвсгэрээс цааш өргөжүүлэхгүй байх зорилготой. Хэрвээ ОХУ дайныг Украины нутаг дэвсгэрээс цааш өргөжүүлэхээр шийдсэн бол НАТО тэднийг зогсоох бодолтой байна.
300 мянган цэрэг байршуулахын тулд НАТО-ийн гишүүн 30 орон цэрэг, сургалтын байгууламж, их хэмжээний зэвсэг техник, сум зэрэг зүйлсийг зохицуулах шаардлагатай болно. Гэвч холбоотнууд өөрсдийн зэвсгийн нөөцөд санаа зовж буй тул цаг хугацаа, хөрөнгө шаардагдана гэдгийг "Politico" хуудас онцолжээ. Мөн НАТО-ийн цэргийн удирдагчид бүс нутгийн батлан хамгаалахын шинэчилсэн төлөвлөгөөг өргөн барих ёстой аж.
Эхний ээлжинд 100 мянга орчим цэргийг ойрын 10 хоногтоо багтаан байрлуулахаар төлөвлөж байна. Үүнд Польш, Норвеги, Эстони, Латви, Литвийн цэргүүд багтана. Хоёрдугаар ээлжийн цэргүүдийг 10-30 хоногийн дотор Герман зэрэг орноос татах юм.
НАТО өмнө нь өнгөрсөн оны зургадугаар сард Оросын түрэмгийллийн хариуд 300 мянган цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулна гэж мэдэгдэж байв. Ингэхдээ Балтийн орнууд болон фронтын бусад таван улс дахь цэргийн хүчнийг 2-3 дахин нэмэгдүүлнэ гэж Йенс Столтенберг хэлсэн.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ