Ким Жон Ун цөмийн сөрөг довтолгооны сургуулилалтыг удирдав

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун цөмийн сөрөг довтолгооны сургуулилалтыг удирдав

Ким Жон Ун цөмийн сөрөг довтолгооны сургуулилалтыг удирдав

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрөгч амралтын хоёр өдрөөр цөмийн сөрөг довтолгооны сургуулилалтыг удирдсан талаар Пёньяны хэвлэлд мэдээлжээ. Цэргийн сургуулилалтын үеэр баллистик пуужин хөөргөж туршсан байна. Ким Жон Ун цэргийн сургуулилалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд "Холбогдох нэгжүүдэд цөмийн довтолгооны тактикийн даалгавраа хэрэгжүүлэх журам, үйл явцтай танилцлаа" гэж Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Ким хэлэхдээ, "Хойд Солонгос  зөвхөн цөмийн зэвсэгтэй улс байснаараа л дайныг зогсоож чадахгүй бөгөөд "цөмийн хүчин нь… дайсан руу довтлох чадвартай" үед л зорилгодоо хүрч чадна" гэжээ. 

Амралтын өдрүүдээр болсон цэргийн сургуулилалт нь цөмийн эсрэг довтолгооны байрлалд шилжих болон "хуурамч цөмийн цэнэгт хошуутай тактикийн баллистик пуужин хөөргөх" зэрэг хоёр хэсгээс бүрдсэн байна. Хойд Солонгосоос харвасан богино зайн тусгалтай баллистик пуужин 800 км нисч, Японы тэнгис гэгддэг Зүүн тэнгист унасан гэж Сөүлийн арми мэдээлжээ. Өмнөд Солонгосын талаас үүнийг НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн "ноцтой өдөөн хатгалга" гэж нэрлэжээ.

АНУ, Өмнөд Солонгосын талаас сүүлийн таван жилд байгаагүй өргөн хүрээтэй, томоохон цэргийн сургуулилалтыг хойгт эхлүүлсний хариуд Пёньян өнгөрсөн долоо хоногт дөрвөн удаа "цэргийн хүчээ харуулав". АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтыг Пёньян өдөөн хатгалга гэж үздэг бөгөөд үүний хариуд "асар их" арга хэмжээ авна гэдгээ удаа дараа анхааруулсаар ирсэн. 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж