ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна | News.MN

ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна

ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна

ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2023.03.20) "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээллээ.


"ТАРГАЛАЛТ ЗАЛУУСЫН ДУНД ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА"

Эрүүл мэндийн дэд сайд С.ЭНХБОЛД:

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 10 сарын хугацаанд улсын хэмжээнд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 гаруй мянган хүнийг хамруулаад байна. Энэ 900 гаруй мянган хүнд эхний судалгаа хийгдэж, урьдчилсан үр дүн гарсан.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, дотоод шүүрэл, тэжээлийн болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цооролт илэрч, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.

Манай улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан халдварт бус өвчин, түүн дотор зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтэл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж байна.

Монгол Улсын иргэдийн илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам тэр дундаа залуус, хүүхдүүдийг илүү хамарч байна.

15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай байна.

Илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.

Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цаг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байна.

Тиймээс эрт илрүүлгийн үр дүнд үндэслэн эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлж, эрүүл мэндийн боловсрол олгосноор өвчин эмгэгээс сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэнэ. Энэ жилдээ эрүүл жиндээ" аянд нэгдэхийг уриалж байна.


"НИЙГМИЙН ЯДУУРАЛ ТАРГАЛАЛТЫН БАС НЭГ ШАЛТГААН БОЛДОГ"

Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ж.БАЯНМӨНХ:

-Би сүүлийн зургаан жилд олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн эрүүл амьдрал болон таргалалттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. ЭМЯ-наас зохион байгуулж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” үндэсний аян миний үндсэн зорилготой уялдаж байгаад маш их таатай байна.

Монголчуудын дунд таргалалт сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй. 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинтэй. Өсвөр насны хүүхдийн таргалалт мөн маш их нэмэгдсэн.

Хүн төрөлхтөн түүхэндээ хэзээ ч өнөөгийнх шиг таргалалттай байгаагүй. 1970-2010 онуудад дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн. Энэ нь нүүрс усны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой юм билээ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Монголчууд хувьд эрүүл зөв хооллолтын мэдлэггүй, шим тэжээлийн талаар ойлголт дутмаг  байгаатай холбоотой. Ихэнх хүмүүс турмаар байна, гэвч дасгал хөдөлгөөн хийх зав гарахгүй байна гэж хэлдэг. Бидний өдөр тутам хийдэг дасгал нийт энергийн 5-хан хувийг эзэлдэг. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжрах, дархлааг тэтгэх, сэтгэл санааг өргөх, зүрх судас, үе мөчний өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Таргалалтын дараагийн нэг шалтгаан нь стресс. Хүн стресстэй байвал кортизол дааврын хэмжээ өсч, таргалалтыг нэмэгдүүлнэ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Буруу мэдээ мэдээлэл мөн таргалалтын шалтгаан болно. Өглөөний цай тогтмол уух нь таргалалтаас сэргийлнэ гэж үзэх нь бий. Энэ бол буруу ойлголт. Өглөөний цайндаа юу идэх вэ гэдэг нь чухал. Нүүрс усаар баялаг буруу хүнс хэрэглэвэл таргалалтыг нэмэгдүүлнэ. Миний хувьд аян хүрээнд эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх талаар Монголын нөхцөлдөө тохирсон контент бэлтгэн хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-20 66.181.185.68

Ажил амралтын цагаа зөв хооллолтой хослуулж байж л таргалдаггүй Хагас ,бүтэн сайнд esis журнал бичиж дуусгасан бай гээд багш нарыг дарамталж байна Багш нар хагас бүтэн сайнд амарч ажлын өдрөөрөө цахим журналаа бичмээр байна Амрахгүй бол багш нар хавагнаж таргалаад байна АРР хөгжүүлэхээ юм бол цахим журнал дээр бти туршаад бай Хэд хэдэн арр сольж цахим журнал хөтлөлт сунжруулж ажлаар дарж,эрүүл мэндээр тоглож зовоож байна БШУЯ. ӨӨР хийх ажил зөндөө л баймаар юм БШУЯ нд

Avatar

Зочин 2023-03-20 66.181.185.68

Тийм шүү Багш нар л гэхэд НХХ гээд угширсан юмыг заавал хийлгэх,цахим журналаа янз янзаар солино гээд цахим журнал хөтлөлт хийлгэхгүй байж байгаад бөөн бичүүлэх зэрэгт удаан сууж ядарсан багш нар кофе пёченээр аргацаагаад нэг улиралд журнал хөтлөх 10 хоногт Дорж хаяж 5-10кг нэмдэг НХХ,мэдлэ хичээл цахим хичээл бэлтгэхээр суухад л хэт ихээрээ хавагнах,харшил хөдлөх зэргээр бие мах бодь дохио өгч эсэргүүцэж эхэлнэ Тэгсээр эрс жин нэмдэг

Avatar

Зочин 2023-03-20 192.82.70.109

илүүдэл жин ч яах вэ. Бусад өвчлөл дийлдэхээ байлаа. Илүүдэл жин гэж попроод.

Avatar

Зочин 2023-03-20 103.9.90.100

аргагүй шүү дээ. Дунд сургуулийн сурагчдад биеийн тамирын хичээл гэж орохгүй байна, заал байхгүй бусдын зааланд түрээсээр орохоор нэр төдий л орж байна

Avatar

Зочин 2023-03-20 66.181.185.68

Сурагчдын биеийн тамирын хичээлд нэг цагийн ачааллын технологи ЭМЯ аас гаргаж мөрдүүлэх нь зөв бха Хүүхдүүдийн олонх нь ковид туссан шд 40 минут гүйлгээнээс амьсгалын дутагдалд орж хүүхдүүд муужирч унаж байна шд Биеийн тамирын багш нар 40 минутын турш гүйлгэдгээ болимоор юм Биеийн тамирын багш нар 40 минутын турш гүйлгэдэг гэнэ 15-20- минутаас хэт их гүйлгэхгүй байх Дасгал хөдөлгөөн тоглоом гээд бга шд

Avatar

Зочин 2023-03-20 66.181.185.68

гүйлгэснээс

Avatar

Зочин 2023-03-20 66.181.161.102

Харин төрд ажиллаж буй 10 хүн тутмын 10 нь авилгач байна.

Avatar

Зочин. 2023-03-20 64.119.22.101

М.БАТБИЛЭГ СЭМГҮҮЛЧИЙН НЭГ ЛУУВАНГ ТАЛЛАЖ АВААД БАЙГАА АРД ИРГЭД ИХЭНХ НЬ ИЛҮҮ ТАРГАЛЛТАЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ. СЭТГҮҮЛЧ НЬ ҮҮ САЙД НЬ УУ ХЭН НЬ ХУДАЛ ХЭЛЭЭД БАЙНА АА.

Avatar

zochin 2023-03-20 66.181.160.124

Ajil hiihgui halamjluulaad suuhaar targalhaas uur yu hiihevdee hun buriig ajiltai bolgo

Avatar

Зочин 2023-03-20 14.224.175.203

Ази тивд монголчууд тарганаараа vнэхээр тэргvvлж байгаам билээ.

Avatar

Зочин 2023-03-20 66.181.186.35

Үргэлжлэл. 4-рт таргалалт ЗСӨ, ЧШ. Хорт хавдрыг ихэсгэх гол эрсдэл учраас таргалалттай тэмцэх асуудлыг чухалд тооцох.
5-рт урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн түвшинд эхлүүлэх.
6-рт эрүүл амьдралын хэв маягийг хүүхдүүдээс эхлэн албан боловсролоор олгон, нийт хүн амд тасралтгүй давтамжтайгаар төлөвлөгөөтэйгөөрт үр дүнтэй сургалт явуулах хэрэгтэй.

Avatar

Оюунбилэг 2023-03-20 66.181.186.35

1-рт монголчуудын эрүүл хүнсээр хангагдах эрхийг хуулиар баталгаажуулах, хангах арга хэмжээ авах
2-рт таргалалттай тэмцэх засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлж ДЭМБ-ын 2025 онд таргалалтын өсөлтийг зогсоох зорилтыг хэрэгжүүлэх
3-рт ЭМЯ таргалалтыг бусад орны адил өвчин гэж тооцож оношлох, мэдээлэх, эмчлэх асуудлыг яаралтай эхлүүлэх. Хорт хавдрын эмнэлэг чухал ч таргалалтын эмнэлэг яаралтай байгуулах, таргалалт насан туршид эмчлэх өвчин учраас сувилал байгуулах, өдрий хоолны сувилал байгуулах.

Avatar

Оюунбилэн 2023-03-20 66.181.186.35

Таргалалттай төр засаг тэмцэх ёстой. ДЭМБ 2025 онд таргалалтын өсөлтийг зогсоох зорилт тавьсан ч манай улсад өсөлт зогсоох таргалалттай тэмцэх ажил одоо хүртэл хэрэгжүүлсэнгүй. Ихэсч байгаа мэдээ гаргаж хүмүүсийг айдас хүйтэст авхуулахаас хэтэрсэнгүй.Одоо эцэст нь ард түмний дунд эрүүл жиндээ гэсэн аян зохион байгуулж ажил хийсэн болох гэж байгаа нь харамсалтай.Таргалалттай ард түмэн биш засаг төр тэмцэх ёстой. Ямар арга хэмжээ авч тэмцэх гэж байгаагаа ард түмэнд танилцуул.

Avatar

Зочин 2023-03-20 66.181.189.56

ЭНЭ НӨХРИЙГ ХААНААС ХЭН ОЛЖ ИРЭЭД ТАВЬЧИХДАГ БАЙНА ДАА.ЭМНЭЛГҮҮДЭЭ ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНД АНХААР!! ЭМНЭЛГҮҮДЭД ХЭВТСЭН ХҮМҮҮС ЦЭВЭРЛЭГЭЭ 00 БАЙНА ГЭЖ БАЙНА МАЛАА!!

Avatar

chek 2023-03-20 124.158.107.12

сонин юмаа ихсэс дээдчүүд таргалаад байдаг иргэд нь тураад байгаа

Avatar

Зочин 2023-03-20 202.9.46.200

Энэ тэнэгийг энд тэнд дайралдвал хүн бүхэн нүүрлүү нь үеийн үед нулмиж байх хэрэгтэй. Баас шээсээр шидэж бас болно.

Avatar

Иргэн. 2023-03-20 66.181.177.171

Төв зурагтаар энэ талаар яриад. цэцэрлэг сургууль дээр ярилцлага явуулж хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй.

Avatar

Ард түмнийг гөлөг төөрүүлж байгаам шиг эмнэлгийн үүд сахиулж, чанаргүй эмийн бизнесээр халаасыг нь хоослохоо боль! 2023-03-20 202.21.104.2

Ер нь бол турахад хөдөлгөөнөөс илүү хоол чухал. Эрүүл хоол хүнс үнэтэй. Ядуу ард түмэн яаж эрүүл хоол идэж, яаж турах юм бээ? Олдсоноо л иднэ биз дээ? Дээрээс нь стресс, нийгмийн бухимдал их байна. Хоногийн хоолгүйч хүмүүс байна. Турлаа ч эрүүлээр биш өвчнөөр турж байна. Хулгайя, луйварчид мөнгө ихтэй байгаа нь үнэ хөөрөгдөж байна. Ядуу, дундаж амьдралтай хүмүүст таарсан фитнесс, хоолны газар, үйлчилгээ алга. Эрүүл мэндийн яам яг юу хийж гийгүүлсэн юм бээ? Ядаж эмнэлэгт үзүүлэх боломж олго!

Avatar

Төрийн нэрээр энэ улсыг ард түмэнтэй нь цуг сүйдэлж байна ш дээ. ккк 2023-03-20 202.21.104.2

Яг үнэндээ бол төрийн луйварчид гадныхантай хуйвалдаж ардиргэдийг вакцины туршилтанд оруулсан шүү! Үүнээс болж цус өтгөрөл, мартаж санах өвчин хавтгайрсан байна. Цус өтгөрсөнөөс бодисын солилцоо удааширч таргалалт нэмэгдэж байна. Стандарт бус туршилтын вакциныг асар их мөнгөөр оруулж ирж устгалд оруулах ёстой вакциныг ажил, амьдралаар нь барьцаалж шахсан нь үнэн. Хүн бүхэн үүнийг мэдэж, ярьж байна. Ойр дотнын өчнөөн олон хүнээ алдсан. Цаашид ч ямар хор хохирол гарахыг мэдэхгүй.

Avatar

Zochin 2023-03-20 66.181.161.143

Kovid ehleechgui bhd humus boognrulne,iim teeng yumnudig yana,zz

Avatar

Зочин 2023-03-20 202.21.96.212

Turaachee you fat fucks

Avatar

wow 2023-03-20 103.26.193.141

chinjaa ?

Avatar

Зочин 2023-03-20 192.82.72.12

bayan bgaal um bna mongolchuud

Avatar

иргэн 2023-03-20 202.131.227.82

өвчин их байна. эмч нарын мэдлэг чадвар нь сул, ихэнхдээ туршлага муутай залуу эмч нар, эмнэлэг нь хүрэлцээгүй байгаа зэрэг нь нөлөөлж байна.

Avatar

иргэн 2023-03-20 202.131.227.82

ЗАРИМ ЭМНЭЛЭГҮҮДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЧИНЬ МУУ БАЙНАА САЙДАА. ХҮНЭЭ ГЭХ СЭТГЭЛГҮЙ ХҮЙТЭН ЭМЧ СУВИЛАГЧ НАРТАА ХАРИУЦЛАГА ЯРИХ ХЭРЭГТЭЙ БУСУУ. ТУХАЙЛБАЛ СОНГИНОХАЙРАН ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ. ӨНӨӨ ӨГЛӨӨНИЙ 5,30-Д ХҮҮХДИЙН СУДСАНД ТАВЬСАН УЯН ЗҮҮНИЙ ТАГЛААГИЙ НЬ ДУТУУ ТАГЛАЖ, НЯЛХ АМЬТАНЫ СУДАСНААС 10-15 МИНУТ ХИРТЭЙ ЦУС АЛДУУЛААД ЭЭЖИЙГ НЬ САНДРААД СУВИЛАГЧ, ЭМЧ НЬ ХЭЛЭХЭЭР ТООДОГГҮЙ ХЭН ГЭЭЧҮҮД ВЭ. ЦУСАНД БОХИР ОРСНООС БОЛООД АМЬ АЛДВАЛ БИДЭНД ХАМААГҮЙ ГЭЭД ХЭЛЭХ ҮҮ ЭНЭ НӨХДҮҮД ЧИНЬ.

Avatar

Зочин 2023-03-20 202.9.46.61

Диван дээрээс битгий худлаа тоо хэлээд суу. Илүүдэл жинтэй хүмүүс тэр Нүхт, Зайсан бусад баячуудын хорооллоор л байдаг байх.
Тэр Баян хушуу, Долоон буудалд харсан бүдүүн хүмүүс чинь хавантай хүмүүс шүү дээ. Бид юугаа идэж таргалах билээ.

Avatar

Зочин 2023-03-20 172.58.243.129

Энэ нийгэмд зөв ч бай буруу ч бай 2 талтай тайлбарлаж дайрч доромжлох болждээ

Avatar

Зочин 2023-03-20 134.238.228.231

tehh, hend ch u ch taalagdadgui. shuumjilj buruutgaj baij l dur tavidag um shig baigaam

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж