Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт гаргасан. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.03.20/ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, өнөөдөр Монгол ардын намын бүлгийн хуралдаан болж байна. Хүсэлтээ өгсөн гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх асуудлыг мөн энэ долоо хоногт шийдвэрлэж, орны хүнийг томилно.
Засгийн газрын тухай хуулиар 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирнэ.
Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар одоогоор бүлэг дээр яригдаагүй. МАН-ын байр суурь бол парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэх, дархлааг сайжруулах. Судлаачдын зүгээс нэг тэрбум төгрөг зарж парламентийн гишүүн болдог тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж байгаа. Тэр нь өөрөө 76 гишүүнтэй мажоритар тогтолцоог өөрчлөх. Төр тогтвортой байснаар бодлого, шийдвэр тогтвортой байна гэж үзэж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын байгууллага, улс төрийн намууд хамтарсан томоохон уулзалт болсон.
Тус уулзалтаар улс орон бүр цаг хугацаанаас хамаарч улс төрийн тогтолцоог шинэчлэх, хадгалах шаардлагатай. Энэ нь тогтолцоог өөрчилснөөр аль нэг нам ялдаг гэхээс илүүтэй улс орны тогтвортой байдлыг хангах, ардчилал, чөлөөт нийгмийг хамгаалж үлдэх, тусгаар тогтнолыг баталгаажуулах чиглэл дээр анхаарал хандуулна гэсэн үг.
Холбоотой мэдээ