Жүжиг уншмаар байна уу? №1

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Жүжиг уншмаар байна уу? №1

Дүрийн тодорхойлолт 

Алт – хөгширдөг өвчин нь хожуу , 25 нас хүрсэн үед нь буюу гэрлэе
гэж шийдснийх нь дараахан илэрчээ. Өвөөгөөсөө их хэмжээний хөрөнгө
өвлөсөн ч тансаг амьдралд дурладаггүй, боргилдуу зантай. Аливааг сайтар
тунгаан цэгнэдэг ч, энэ зангаа тэр бүр ил гаргадаггүй. Эд баялагийг
чухалд тооцдоггүй. Царайлаг бус, дунд зэргийн нуруутай. 

Мөнгө- дотуур тамиртай, сайхан залуу. Аливаад итгэл муутай
ханддаг. Хөрөнгөжүү биш ч язгуур угсаатай. Найз Алтыгаа хөрөнгө зоорь
арвинтайг гадарладаг ч үгүй. 

Хүрэл – Алтын зарц. Зальжин. Арга мэхтэй. Хэрэгт дуртай.Хөрөнгө
зоорь, сүйт бүсгүй хоёрт нь санаархаж явдаг. Хумсаа нуух муур мэт, дорой
харагддаг.

Оюу- Сайхан бүсгүй. Алтын багын сүйт охин. Эцэг эх нь өөд болсон
тул Алтыг бараадаж ирсэн хэдий ч хуримлаагүй тул найз Мөнгийнд түр
амьдарч байгаа. 

Номин – Мөнгийн зарц хүүхэн. Цайлган тусархуу, Хүрэлд сэтгэлтэй ч хэлдэггүй. Хүрэл гадарладаг учир давардаг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж