Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийлээ. Тэрбээр дэлхийн эдийн засаг, геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс судалгаанд суурилсан урт хугацааны стратегитай байх нь чухал. Төрийн бодлогод эрдэмтэн судлаачдын үүрэг, оролцоо хэрэгтэй байгааг тэмдэглээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", авлигатай тэмцэх "5Ш" ажиллагаа зэрэг Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулж, хуульч, эрдэмтэд, багш нарын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус сургуулийн профессор, багш нар Монгол Улсын Ерөнхий сайд сургууль дээр нь ирж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулан, төрийн бодлогод хуульч, судлаачдын саналыг сонсож байгаад талархаж байлаа.
Уулзалтад оролцогчид их сургуулийн судалгааны ажилд зориулсан төсвийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх, сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх, Хууль зүйн сургуулийн байрны асуудал, эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах, ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлэв.
Мөн Засгийн газрын тэргүүний манлайлан хэрэгжүүлж буй авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, далд эдийн засгийг ил тод болгох, шударга ёсны төлөөх тэмцлийг бүх талаар дэмжинэ гэв. Ерөнхий сайд багш нарын санал, зөвлөмжийг сонсон ярилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш ажиллагаа” нь иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсны мэдрэмжийг сэргээх зорилготой бөгөөд энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг онцлоод дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэж буй сайн туршлага, оюутан залуусын хүсэл эрмэлзлийг тусгасан санал зөвлөмж Засгийн газрын үйл ажиллагаанд ихээхэн дэм болно гэдгийг хэллээ. Мөн энэ үеэр Ерөнхий сайд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт дэвтэрт гарын үсэг зурлаа.
Уулзалтын үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа Хууль зүйн сургуулийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн юм. 63 жилийн түүхтэй тус сургууль өдгөө хоёр тэнхим, нэг төв, гурван судалгааны нэгж, гадаадын нэр хүндтэй хамтран менежмент хийдэг Япон, Солонгосын эрх зүйн боловсрол, судалгааны төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүний нөөцийн хувьд үндсэн багш нарын 73 хувь нь гадаад улсад суралцаж, эрдмийн зэрэг, цол хамгаалжээ.
Зочин 2023-03-20 66.181.191.39
ЕС улсын бодлого төлөвлөгөө ярьж саналыг нь асууж байхад эрдэмтэн нэртэй нөхдүүд өөдөөс нь аж ахуйн асуудал яриад сууж байх ч гэж дээ. Ер нь хууль зүйн сургуулиудын төгсгөсөн оюутнууд ямар ч ёс зүйгүй нөхдүүд төгсөж буй нь одоо ажиллаж байгаа хуульч шүүгч нэртэй нөхдүүдээс тодорхой харагдаж байна дөө. Багш нар нь өөрсдөө ёс зүйгүй, эрдэм мэдлэг боловсролоо сайжруулмаар байна шүү.
Зочин 2023-03-20 103.212.118.120
MUIS oligtoi reform hiij chadahgui bn Shine zahiral yu hiij bn Het olon salbar surguuli, surgaltiin alba gj hund surtaljsan apparat heveeree
Зочин 2023-03-20 66.181.187.120
МУИС-ийн хуулийн баг эрдэмтэд гэж цүнх баригчдын арми. Хэн хамгийн зусар зулгай, хэн хамгийн дуулгавартай даалгавар гүйцэтгэгч, хэн олон татаастай байна тэр л багшаар үлдэж худал хуурмаг эрдмийн цол хэргэм авдаг. Ер нь бүх их дээд сурьгуулиуд ийм жишгээр явж байна…
Зочин 2023-03-20 66.181.187.120
МУИС-ийн хуулийн баг эрдэмтэд гэж цүнх баригчдын арми. Хэн хамийн зусар зулгай, хэн хамгийн дуулгавартай даалгавар гүйцэтгэгч, хэн олон татаастай байна тэр л башаар үлдэж худал хуурмаг эждмийн цол хэргэм авдаг. Ер нь бүх их дээд сурьгуулиуд ийм жишгээр явж байна…
Зочин 2023-03-20 192.82.73.61
юу ярих бол ккккк
dr 2023-03-20 203.98.76.176
tom zaaland uulzahgui