АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц БНСУ-д ирлээ | News.MN

АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц БНСУ-д ирлээ

АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц БНСУ-д ирлээ

АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц БНСУ-д ирлээ

Хойд Солонгос улс өчигдөр /2023.03.19/ Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай баллистик пуужин харвасан. Өмнөдийн Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, 11:05 цагийн орчимд баруун эргийн Тунгчан-ри бүсээс пуужинг хөөргөжээ. Пуужин 800 км зам туулсны эцэст далайд унасан байна. Тунгчан-ри бүс нь Умардын алсын тусгалын пуужин хөөргөх гол цэг юм.

Пуужин хөөргөсний дараа Өмнөд Солонгос, АНУ, Японы цөмийн хэрэг эрхэлсэн албан тушаалтнууд утсаар ярьж, харилцан уялдаатай хариу арга хэмжээ авахаар тохиров.

Энэ хэргийн дараа АНУ-ын стратегийн бөмбөгдөгч В-1В онгоц Өмнөд Солонгост ирлээ. Тус онгоц нь гуравдугаар сарын 13-аас хойш үргэлжилж буй "Эрх чөлөөний бамбай" сургуулилалтад оролцох юм. Өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын F-35A үл үзэгдэгч сөнөөгч онгоцууд болон АНУ-ын F-16 сөнөөгч онгоцууд сургуулилалтад оролцож байжээ. Холбоотнуудын хамтарсан сургуулилалт нь хоёр улсын Агаарын цэргийн хүчний батлан хамгаалахын чадавх, хүчин чармайлтыг харууллаа гэж албаныхан мэдэгдлээ.

Дашрамд дурдахад, холбоотнуудын 11 хоногийн хугацаатай сургалт Пүрэв гаригт өндөрлөнө. Энэ хугацаанд Хойд Солонгос хэд хэдэн удаа пуужин харвасан ба өнгөрсөн долоо хоногт л гэхэд АНУ-ын эрэгт хүрэх чадвартай "Хвасон-17" тив алгасагч баллистик пуужинг харважээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн.. 2023-03-20 202.21.108.7

Умард Солонгос өлсгөлөн хэцүү юм даа ….Энэ нэг эрх банди юу ч хийж холиож мэднэ дээ….Социализм гээчийн эцсийн үлдэгдэл тасархай …. хол явахгүй ээ…

Avatar

Зочин 2023-03-20 66.181.182.186

Дайн эхэлвэл Хойд Солонгос 7 хоногийн дотор ялагдана. Тэгээд Улаанбаатар-Сөүл гэдэг галт тэрэг явдаг болох байх.

Avatar

Зочин 2023-03-20 202.21.99.51

хойд солонгос дайн хийхэд хэтэрхий ядуу бас жижиг нутагтай байна

Avatar

ЗОЧИН 2023-03-20 66.181.189.224

ХОЙД СОЛОНГОСЫГ ХОЙД СОЛОНГОС БОЛГОСОН УЛС НЬ ХЯТАД. ХОЙД СОЛОНГОСЫН АРД ХЯТАД БАЙДАГ УЧРААС ХОЙДУУД ТОМ УЛС ШИГ БАЙДАГ. ХОЙДУУДТАЙ БАЙЛДАНА ГЭДЭГ НЬ ХЯТАДТАЙ БАС БАЙЛДАНА ГЭСЭН ҮГ.

Avatar

Зочин 2023-03-20 202.9.46.61

Ер нь ингэхэд Орос, Хятад, умард Солонгос мөн Монгол 3-аас бусад бүх улсад Америкийн бөмбөгдөгч онгоц байх юм. 2 Солонгос, Хятад нэг мужтайгаа учираа ололцоход Америкт ямар хамаа байнаа. Америк л оролцвол дэлхийн дайн болж хувирах шүү дээ.

Avatar

Иргүн 2023-03-20 202.179.24.243

Америк бол хамгийн хогын улс.Дандаа бусдын дотоод хэрэгт оролцоно.Өөрийнхөө үзэл бодлыг тулгана .Бусдын гараар могой бариулна.

Avatar

Зочин 2023-03-20 103.111.68.3

УМАРД СОЛОНГОС УРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж