НАТО Оросын онгоцыг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

НАТО Оросын онгоцыг саатуулжээ

НАТО Оросын онгоцыг саатуулжээ

Их Британи, Германы сөнөөгч онгоцууд өнгөрсөн Баасан гаригт Эстонийн агаарын орон зайн ойролцоо нисч байсан Оросын нисэх онгоцыг саатуулжээ. Тодруулбал, Оросын цэргийн Ту-134 зорчигч тээврийн онгоцыг Сухой Су-27 болон АН-12 цэргийн тээврийн онгоцоор саатуулсан байна. Оросын пуужин болон нисгэгчгүй онгоцны дайралтаас хамгаалахын тулд тийрэлтэт онгоцнууд яаралтай хэрэгтэй гэж НАТО мэдэгджээ.

НАТО-гийн агаарын хөлгүүд ийм төрлийн саатуулалт хийх нь ердийн зүйл биш боловч энэ удаагийн хамтарсан ажиллагаа нь холбоотнуудын хувьд анхных юм.

Энэ ажиллагаа нь Их Британи, Герман болон НАТО-гийн бусад орон хурцадмал үед Эстонийн холбоотонтойгоо хамт байгаагийн баталгаа гэж тайлбарлав. Их Британийн командлагч Ричард Лиск хэлэхдээ "Бид Оросын нисэх онгоцыг хурдан илрүүлж, НАТО-гийн агаарын орон зайд ойрхон нисч байхад нь саатууллаа" гэжээ. Агаарын цагдаагийн алба нь НАТО-д аливаа нисэх онгоцыг таньж мэдэхэд нь тусалдаг бөгөөд агаарын орон зайд байгаа бүх хүмүүсийг аюулгүй байлгах зорилготой юм.

Их Британи ирэх сард Германы отрядын удирдлагыг хүлээн авах бөгөөд холбоотнууд хоорондын хамтарсан нислэгүүд энэ сарын эцэс хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж