"Гэмт хэрэгтэн үргэлж хэргийн газраа буцаж ирдэг"

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

"Гэмт хэрэгтэн үргэлж хэргийн газраа буцаж ирдэг"

"Гэмт хэрэгтэн үргэлж хэргийн газраа буцаж ирдэг"

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр /2023.03.19/ Украины Мариуполь хотод айлчилжээ. Олон улсын эрүүгийн шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргасны дараа ийнхүү айлчлал хийж буй нь илт эсэргүүцсэн үйлдэл гэж ажиглагчид үзлээ. Украины Батлан хамгаалах яам түүнийг шөнөөр гэтэх хулгайчтай зүйрлэжээ.

Оросын эрх баригчдын нийтэлсэн бичлэгээс харахад Путиныг Мариупольд нисдэг тэргээр авчирсан байна. Тэрбээр автомашинаар хотын дүүргүүдээр явж, иргэдтэй уулзсан байна. Иргэдтэй уулзахдаа тэр "Бид бие биеэ илүү сайн таниж мэдэх хэрэгтэй" гэж хэлжээ. Түүнчлэн айлчлалын үеэр Мариуполийн дарвуулт завины клуб, театрын барилга, Ростов-на-Дону дахь цэргийн тусгай ажиллагааны командлалын байранд зочилсон байна.

Мариуполь бол дайн эхэлснээс хойших хамгийн ширүүн тулаануудын гэрч болсон газар юм. Тиймээс энэ айлчлалыг украинчууд эгдүүцэж хүлээж авч байна. "Гэмт хэрэгтэн үргэлж хэргийн газраа буцаж ирдэг" гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк түүний айлчлалыг дайруулан хэлэв.

Путиныг ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин дагалдаж явжээ. Тэрбээр Мариупольд хийгдэж буй бүтээн байгуулалт, сэргээн босголтын ажлын талаар Путинд дэлгэрэнгүй танилцуулсан аж. "Гурав дахь жилийн эцэс гэхэд хотыг сэргээн засварлаж дуусах төлөвлөгөө бий. Бид Мариуполийг ОХУ-ын бүх хот болон гадаадад нислэг үйлддэг бүрэн ажиллагаатай нисэх онгоцны буудал болгохоор төлөвлөж байна" гэж тэр ярив.

Дайнаас өмнө Мариупольд 450 мянга гаруй хүн амьдарч байсан бол өдгөө гуравны нэгээс илүү хувь нь хэдийнэ дүрвэжээ. Тус хотод ОХУ-ын арми хамгийн томоохон хэмжээний алдартай цохилтуудаа хийсэн. Хотын ихэнх хэсэг нуран унасан бөгөөд Оросын эрх баригчид Мариуполийг сэргээн засварлаж, өөрсдийн хот болгохоор хичээж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж