"Ялгаварлан гадуурхалтыг эцэг эхчүүд өөрсдөө бий болгож байна" | News.MN

"Ялгаварлан гадуурхалтыг эцэг эхчүүд өөрсдөө бий болгож байна"

"Ялгаварлан гадуурхалтыг эцэг эхчүүд өөрсдөө бий болгож байна"

"Ялгаварлан гадуурхалтыг эцэг эхчүүд өөрсдөө бий болгож байна"

Герман улсын Кемниц хотын Техникийн их сургуулийн зочин профессор, эрдэмтэн судлаач Т.Уранчимэгтэй ярилцлаа. Эх орондоо судалгааны ажлаар түр ирээд байхад нь түүнтэй уулзсан юм.


-Холын хүний үгийг сонс гэдэг. Эх орондоо хэзээ ирэв. Герман улсын боловсролын салбарын талаар тантай ярилцах боломж олдлоо. Герман улсын боловсролын маш чанартай гэж үнэлдэг. Шалтгаан нь юу юм бол?

-Би Шинжлэх ухаан, технилогийн их сургуулийн багшаар ажилладаг. Одоогоор ХБНГУ-ын Кемниц хотын Техникийн их сургуульд судлаач багшаар ажиллаж байна. Миний хувьд 1992 оноос хойш эх орондоо мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж ирсэн. Харин 2016 оноос хойш гадаадад урилгаар багшилж байна. Мөн өнгөрсөн хугацаанд Герман улсаас гадна ОХУ, Филлипин, Японд суралцсан. Германы боловсрол яагаад чанартай байна вэ гэхээр нэгдүгээрт, боловсролын системийн тогтвортой байдал маш сайн. Хоёрдугаарт, бүх шатны боловсрол үнэ төлбөргүй, төрөөс боловсролын байгууллагууд санхүүждэг.

Мэдээж хувийн төлбөртэй сургуулиуд байдаг ч нийтийн сонирхол улсын чанартай сайн сургуульд сурах сонирхолтой.

Тэрнээс гадна хуучин нийгэмд Монголд нэвтэрч байсан текником буюу мэргэшсэн мэргэжилтэн болгож төгсгөдөг систем Германд үлдсэн байдаг. Энэ гурван жилийн цалинтай сургалтад сурагчид их хамрагдах хүсэлтэй. Хүн бүр их дээд сургуульд сурах гэсэн сонирхол байдаггүй. Бас элсэлтийн ерөнхий шалгалт нь эрс ялгаатай. Сурагчдаас аравдугаар ангиас  нь эхэлж жижиг жижиг шалгалт авч байгаад 12 дугаар ангидаа 5-6 цаг сууж бичдэг 2-3 том шалгалт өгдөг. Монголд ЭЕШ болгож, бүх шалгалтыг тест болгочихсон. Тэрнээс болоод одоогийн оюутнуудын бичгийн, эх хэлний мэдлэг, чадвар нь буурсан. Аливаа юмыг бүтээлчээр хийх чадвар нь буурч байна. Тиймээс ерөнхий эрдмийн шалгалтыг эргэж нэг хараасай гэж боддог. Хоёр Герман нийлэхдээ аль алиныхаа хамгийн сайн чанаруудыг авч үлдэж чадсан байна лээ.

"1-3-Р АНГИЙН СУРАГЧДАД ДҮН БИТГИЙ ТАВИАСАЙ ГЭЖ БОДДОГ"

-Бага ангийн сурагчдад дүн тавьдаггүй, дунд ангиас үнэлэхдээ дүнг нь тухайн сурагчид л хэлдэг гэсэн?

-Цэцэрлэг болон бага ангийн сурагчдад ерөөсөө дүн тавьж, өрсөлдүүлдэггүй. Дунд ангиас эхлэн хичээлийг нь үнэлж, дүн тавина. Гэхдээ дунд сургууль ч байна уу их сургууль ч байна уу тухайн хүүхдийн дүнг нийтэд зарлаж хэлдэггүй. Оюутан кодоороо дамжуулан дүнгээ мэддэг. Бас дунд сургуульд эцэг эхийн хурлыг багш ганцаарчлан хийдэг. Энэ бүхэн нь хүүхдүүд бие биеэ сурлагаар ялгаварлан гадуурхах байдлаас сэргийлж буй хэлбэр.

Монголын хувьд бага ангийн 1-3 дугаар ангийн сурагчдад дүн битгий тавиасай гэж боддог. Бас хичээлийн хажуугаар тэр их олимпиад уралдааныг бүр зогсоогоосой.

Барууны орнуудад энэ чиглэлийн тэмцээн болдог ч Монгол шиг хавтгайрсан юм болдоггүй. Наймхан настай хүү шал шүргэсэн урт медальтай байна гэж юу гэсэн үг вэ. Сурагчдыг тэгж уралдуулах нь ялгаварлан гадуурхалт гэж үздэг. Бага ангийн сурагчдад нэмэлт даалгавар өгөхгүйгээр гэрт нь сайн амраадаг. Сургуулийн дараах өдөр өнжүүлэх төвд хүүхэд тоглож, нийгэмших ёстой. Тэрнээс биш гэрийн даалгавар хийх гэж сурдаггүй.

-Монголын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр маш тогтворгүй, чанаргүй байна гэдгийг та хэлж байсан шүү дээ?

-Германд ерөнхий боловсрол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөд маш их цаг хугацаа ордог. Ер нь хөтөлбөрийг нь өөрчлөөгүй хэрнээ тэр доторх агуулгыг нь багш нар цаг үетэйгээ нийцүүлдэг академик эрх чөлөөг нь олгож өгдөг.

Тэрнээс биш манайд нэг хэсэг шуурсан Кембридж, Оксфордын хөтөлбөр эсвэл нэгдүгээр ангиас нь гадаад хэл, математикийн хичээл гүнзгийрүүлж заана гэсэн ойлголт байхгүй.

-Эх орондоо судалгааны ажлаар ирсэн гэсэн. Хийсэн судалгааг тань сонирхож болох уу?

-Шинжлэх ухаан, технологийн 10 гаруй багш нартайгаа хамтран “Оюутнуудын сурлагын  амжилтад нөлөөлөх хүчин зүйлүүд” гэдэг судалгааг хийсэн. Багш нарын хувьд 18-30 жил ажилласан хүмүүс. Бид өнгөрсөн хугацаанд Монголынхоо боловсролын сургалтын чанарын талаар санал бодлоо хуваалцсан. Тэгээд орчин үеийн оюутан залуусаа судлахаар болсон юм. Бид чинь аналоги үеийн багш нар. Оюутан байхад компьютер, гар утас гэж юм байсангүй. Гэтэл одоогийн оюутнууд цахим ертөнцийн үед төрж, өссөн учраас энэ бүхэн энгийн зүйл болсон.

Хуучин цагийн оюутнууд чимээгүй төвлөрч хичээлээ хийдэг байсан бол орчин үеийнхэн энд аятайхан хөгжим тавьж, хичээлээ хийдэг болсон.

Уг судалгаанд 200 гаруй оюутан хамрагдаж, оюутнуудын ихэнх нь сургалтын орчин миний сурах идэвхид маш их нөлөөлнө гэж хариулсан. Номын сан тав тухтай баймаар байна, багш орчин цагийн арга барилаар хичээлээ заамаар байна, дан онол заамааргүй байна гэж 90 гаруй хувь нь хариулсан. Бид ямар ч байсан эхний хэлэлцүүлгээ хийж, эерэг хариултууд авсандаа баяртай байгаа.

"ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ БАГА АНГИА ТӨГСТӨЛ НЭМЭЛТ СУРГАЛТАД  ХАМРУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ"

-Эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Зарим эцэг эхчүүд хүүхдээ  Германд яаж сургах вэ гэж шууд асуудаг. Би болж өгвөл хүүхэдтэй нь уулзахыг хүсдэг. Тэр хүүхэд тэнд сурах хүсэл сонирхол байна уу. Өсвөр насны буюу мэргэжлээ сонгох гэж буй хүүхэдтэй эцэг эхчүүд эхлээд хүүхэдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Яагаад гэвэл орчин цагийн хүүхдүүд тийм болсон.

Одоогийн хүүхдүүд өөрийгөө олж, орон зайгаа тодорхойлж, миний хийхийг хүссэн мэргэжил гэдгээ хэлж, илэрхийлдэг болсон.

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ бага ангиа төгстөл нэмэлт сургалтад аль болох хамруулахгүй байхыг зөвлөе. Тэр хүүхэд эх хэлээрээ сайн ярьж, бичиж сураад нийгэмших нь чухал. Хүүхэд таван хүүхэдтэй эсвэл 50 хүүхэдтэй ангид сурсан ч адилхан л нийгэмд гарна. Ялгаварлан гадуурхалтыг эцэг эхчүүд өөрсдөө бий болгож байна. Хүн болгон гадаад хэлээр төгс ярих шаардлагагүй. Бага ангийн хүүхэд гэртээ ойр, болж өгвөл явган алхаад очдог сургуульд л суралцдаг байх нь зүйтэй. Дунд, ахлах ангиас нь хүүхдээ төлбөртэй сургалтад хамруулах эсэх нь өөрсдийнх нь сонголт.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-20 202.131.245.34

Зүны хичээлийн жил, өвлийн хичээлийн жилтэй болмоор юм. Зун хичээлдээ яваад өвөл амрах нь амарна л биз. 9 сарын 1 нд их дээд сургууль, цэцэрлэг, дунд сургууль за тэгээд зунжин амарсан хүмүүс ажилдаа орно гээд л бүх үйл ажиллагаа эхэлдэгийг л болиулмаар байна.

Avatar

Зочин 2023-03-20 66.181.188.100

Маш зөв хэлжээ.Боловсрол муутай эцэг эхчүүд хүүхдээ өнгө мөнгөөр хүмүүжүүлдэг

Avatar

Санаа зовогч 2023-03-20 78.187.120.177

Маш чухал сэдэв. Манайхан гадаадынхны боловсролыг муу гээд л гайхдаг. Тэгсэн хэр нь гадны улсууд шинжлэх ухаан, технологио нь хөгжүүлээд байдаг. Манайх харин ямар билээ. Манайд зарим нэг гоц хүүхдийг л хэлэхгүй бол нийтдээ бараг адилхан. Орос ч адил. Юу гэхээр соц үеийн системээ сайжруулж чадаагүй л гэсэн хэрэг. Устгах бус сайжруулах гэлээ. Манайх шинэчилнэ гэхээр бүрэн өөрчилнө гээд зүтгэчихдэг айхтар улс. Сайныг нь авч өөртөө тохируулан засах л хэрэгтэй байна.

Avatar

Ээж 2023-03-20 64.119.21.98

яг тийм яг ийм гэж шууд тодорхойлолт олдоггүй сэдэвшдээ хүүхдүүд ихэнх нь зөрүүд эх эцгийг үгийг тоохоо больсон үг даадаггүй өөрийнхөөрөө хүсээгүй байхад төрүүлчхээд гэж хэлдэг хүүхэд олон болсон үешүү

Avatar

зочин 2023-03-20 192.82.65.56

Springer ганц сэдэвт бүтээлийг нь хэвлэсэн. Мундаг эрдэмтэн байна лээ

Avatar

Зочин 2023-03-20 106.186.208.29

Японд нэг сургуулийн захирлыг 3 жилээс хэтрүүлдэггүй сольдог. Мөн дүүрэг дотроо багш нар 3 жилээр тойрч ажилладаг. Манайхаар бол 1-р сургуулийн багш нар 3 жил ажиллаад Хайлаастын 72-р сургууль руу явж ажиллах жишээтэй. Ямар ч багш төвийн болон захын сургуулиудыг дамжин ажилладаг системтэй. Тиймээс бүх сургуулийн сургалтын төвшин ижил байдаг.

Avatar

ЗӨВ 2023-03-20 202.55.191.194

Дэмжиж бна. Өөрөө сэтгэж түүнийгээ бага ч гэсэн БҮТЭЭЖ СУРГАХ…

Avatar

зочин 2023-03-20 202.179.22.115

"хичээлийн хажуугаар тэр их олимпиад уралдааныг бүр зогсоогоосой". Санал нэг байна. Багш олимпиадад оруулах хэдэн сурагчидтай ажиллаад бусдыг орхидог муу талтай.

Avatar

иргэн 2023-03-20 202.131.227.82

МАШ ЗӨВ СЭДВИЙГ ХӨНДӨЖ ХЭЛЖЭЭ.

Avatar

Зочин 2023-03-20 202.21.121.236

Монгол Герман 2 тэс өөр тэндхийн хүүхдүүтэй манай хүүхдүүдийг ингэж харьцуулаад хэрэггүй байхоо. Хүүхдээ юу сургах юунд хамруулахаа эх эцгүүд хэнээр ч заалгахгүй мэднэ дээ.

Avatar

Зочин 2023-03-20 78.187.120.177

Хүүхдүүд хаана ч адилхан юм билээ. Томроод л ялгаа нь гардаг. Хэнээр ч заалгахгүй мэддэг улсуудын хүүхэд харин ч асуудалтай болдог юм билээ. Монголын жишээ

Avatar

Зочин 2023-03-20 64.119.16.145

Соц үед хүнсний, усны, ойн, барилгын гээд олон техникум яг л практикт хийх юмаар нь мэргэшүүлж гаргадхг байсан. Их, дээд сургуульд дээд тоо мэт хагас акадимек зүйл л заах болохоос ойн цэвэрлэгээ яаж хийх вэ гэх мэтийн техникумын хичээл заадаггүй. Одоогий МҮСургалт дээр үеийн ТМС. Ингээд онол практикхоёрын дунд аль алинийг нь хийх дунд шатны инженер техникийн мэргэжил дутаад байгаа юм. Дээд боловсролтой нь мэдсэнээ яаж ашигалахаа мэдэхгүй ажичин нь сайн ойлгохгүй ийм л болж байг

Avatar

Зочин 2023-03-20 202.9.46.61

Уралдаан тэмцээн, олимпиад медаль ч байх нь зүйтэй. Хүүхдүүдэд урам өгдөгөөс гадна бас сурья мэдэе гэсэн санаа бодлыг нь хурцалж өгнө. Дүн тавихгүй, уралдаан тэмцээнгүй бол бүгдээрээ дүмбийгээд явах байхдаа. Энэ хорвоо дээр бүх юм өрсөлдөөнтэй уралдаан тэмцээнтэй байна. Бид хэрхэвч хоцорч болохгүй.

Avatar

Zuv 2023-03-20 202.126.90.112

маш зөв ярьсан байна. элдэв уралдаан тэмцээн,олимпиад, цом,өргөмжлөл….нь солиорол шүү

Avatar

Зочин иргэн 2023-03-20 61.74.23.199

90 оны өөрчилт хийх гэж гарч ирсэн залуус яг зөв замаар явах гэсэн Зоригийг хороож үлдсэн нөхөд дан ганц өөрсдийн эрх ашиг идэж уухад уосын маань бүх хэрэгцээтэй салбаруудыг устгаж ямарч ажлын байргүй болгож ард түмэн ядуу дорой амьдраж ирсэн зөвхөн ардчилал нэр нь дор хил хязгаарыг эмх замбараагүй болгож улсыг самарсан юм Ер нь улс доройтох мөхөх болход 3 том нөхцөл байдаг 1 шашин 2 хошин шог 3 боловсролоороо тоглох энэ гурван хүчин зүйл манайд хэтэрхий хөгжсөн дөө ийм байхад улс хөгждөггүй мөх

Avatar

хүннү 2023-03-20 202.55.188.40

Маш сайхан ярилцлага байна. Баярллаа. Манай боловсролын систем үнэхээр дампуурсан. Өнөөдөрийн залуус тэр дампуу системийн золиос болсон. Харин энэ эмэгтэй монголын боловсролын системийн алдааг зөв дүгнэж хэллээ. Германы системийг манайд хэрэгжүүлэх байж. Баруунд боловсрол эзэмшсэн залуус монгол улсыг хөгжүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Түүний тод жишээ нь Элбэгдорж биз дээ? сүүлийх нь Оюун-Эрдэнэ болж байх шив. Эд нар өөрснийгөө баруунд боловсорсон эзэмшсэн гэцгээдэг.

Avatar

Зочин 2023-03-20 202.126.94.99

Оюутнуудын тегселтийн диплом егехед баахан дун тавьсан цаас 3 хэлээр бичуулж цаг, херенге барьж байхааг больмоор бна!!!

Avatar

Зочин 2023-03-20 202.55.188.40

Чамайг хэр зэрэг мэдлэгтэй вэ гэдгийг чинь юугаар нотлох юм.

Avatar

Зочин 2023-03-20 202.179.15.226

Монголд 1-3 ангийн хүүхдүүдэд дүн тавихаа болиод удаж бна шд

Avatar

Зочин 2023-03-20 192.82.84.212

Алхаад хүрдэг сургуультай, хүүхэд бүр онцгой гэдгийг ойлгодог ялгадаггүй багштай, тоглуулдаг өдөр өнжүүлэхтэй бол ч жаргалаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж