Эхийг эмнэлгээс буцаасан эмч уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ | News.MN

Эхийг эмнэлгээс буцаасан эмч уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ

Эхийг эмнэлгээс буцаасан эмч уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ

Эхийг эмнэлгээс буцаасан эмч уучлалт гуйж, хариуцлага хүлээхээ мэдэгджээ

Орхон аймгийн Эрдэнэт хотод энэ сарын 10-нд 04:00 цагийн үед төрөх дөхсөн эмэгтэй эмнэлгийн тусламж авахаар очиход хүлээж аваагүй талаар цахим хуудаст мэдээлэл гарсан. Улмаар эмнэлгийн тусламж авч чадаагүй эмэгтэй буцах замдаа машиндаа төрсөн юм. Энэ талаар Эрдэнэтийн Бүсийн оношилгооны төвөөс тодруулахад дараах тайлбарыг өгч байв.

Эмнэлгээс өгсөн мэдээллээр “Машинд амаржсан эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Тухайн эмэгтэйн давтан төрөлт. Үүрээр ирсэн ч эмч төрөх болоогүй байгаа учраас буцаасан. Гэхдээ ус нь гарч буцах замдаа төрсөн. Бид машинд төрсөн гэх мэдээллийг авсан даруйдаа яаралтай тусламж үзүүлсэн. Одоо эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авч, буцаасан эмчид хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй” гэсэн юм.

Тухайн үед мэдээллийг цахим хуудаст бичсэн иргэн “Эрүүл мэндийн салбар, хот тохижуулалт гээд Монголд хариуцлага гэдэг зүйл огт алга. 04:00 цагт төрлөө гэж үзүүлэхэд болоогүй гэж буцаадаг Эрдэнэт Нэгдсэн эмнэлэг хариуцлагагүйгээс болж 07:00 цагт машин дотроо төрлөө гэж дуудлага өгч байхад өмнөх дуудлагаа үзээд очих гэж байсан гэж хэлээд зогсох эмч. Мөстэй зам дээр хурдлах ч боломжгүй яарч явсаар эх, хүүхэд машинд төрлөө” гэжээ.

МАШИНД АМАРЖСАН ЭХ, ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДЛЫГ ОНЦГОЙ АНХААРЧ БАЙГАА ГЭВ

Машинд амаржсан иргэн Г нь 32 настай хоёр дахь удаагийн төрөлт байжээ. Тодруулбал, 2023 оны гуравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө 03:02 цагт БОЭТ-ын төрөх тасагт очиж үзүүлсэн. Тухайн үед гарч байсан эмч сувилагчид үзүүлэн зөвлөгөө авч, 03:22 цагт эргэн гэр рүүгээ буцсан. Үүний дараагаар эх дахин өвдөлт өгөөд ээжтэйгээ гэрээс буюу “Аз хотхон”-оос таксин аван эмнэлгийн зүг явсан байна. Гэтэл урьд шөнө орсон цаснаас үүдэн замын нөхцөл байдал хүндрэлтэй байснаас мөн түүнчлэн ажил, сургууль эхлэж, замын түгжрэл нэмэгдсэн  07:00 цагийн үед, гэрээс эмнэлэг орохдоо 07:28 цагт Орхон молл худалдааны төвийн урд машин дотор 3060 грамм хүү төрсөн байна.

Улмаар 07:45 цагт БОЭТ-ын 103 хүлээн авах утсанд Орхон моллын гадаа автомашинд хүүхэд төрлөө гэх дуудлагыг өгч түргэний тэрэг тухайн таксинаас эх, хүүхдийг авч БОЭТ-ын төрөх хүлээн авахын гадаа хүргэж өгчээ.

Эх барих эмч Т.Ариунжаргал нь авто машинд ороход эх хүүхдээ гэдсэн дээрээ халаадаар ороочихсон хүйн нь салаагүй байдалтай байсан аж. Эх баригч шаардлагатай арга хэмжээг авч эх хүүхдийг эсэн мэнд эмнэлэгт оруулсан байна. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шаардлагатай шинжилгээ хийж байгаа гэлээ.

БОЭТ-ийн удирдлагын зүгээс эх хүүхдийн биеийн байдалд онцгойлон анхаарахаа илэрхийлсэн байна.

Эмнэлгээс өгсөн мэдээллээр тухайн шөнө жижүүр эмчээр Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Д ажиллаж тухайн эхийг үзэн зөвлөгөө өгөөд буцаасан аж. Тэрбээр хэлэхдээ тухай эмэгтэй доошоо хатуураад өвдөөд байна гэж ирсэн бөгөөд үзлэг хийхэд умай хүзүү хангалттай нэгдээгүй нэг см нээлттэй байсан жигд өвдөлтгүй, дуншилттай байсан учир буцаасан гэжээ.

Мөн түүнчлэн ховор тохиолдлоор дөрвөн цаг орчим өвдөж төрөх тохиолдол байдаг энэ гэхдээ ховор тохиолдол гэдгийг онцолсон байна.

Дунджаар давтан төрөгч 8-10 цаг өвдөж байж төрдөг байна. Тухайн эмэгтэйг хурдан хугацаанд өвдөлт өгөөд төрхийг нь анхаараагүй нь эмчийн алдаа байлаа хэмээн эмэгтэйг эмнэлгээс буцаасан эмч уучлалт хүсч, хариуцлага хүлээхээ мэдэгджээ.

Эмнэлгийн зүгээс чанарын шат шатны хурлыг хийж удирдлагын зөвлөлийн хурлаар тухайн эмчид тооцох хариуцлагын асуудлыг шийднэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-20 192.82.67.18

цүнх баригчдаа зайлуулаад мэргэжлийн эмч нарыг ажиллуулаачээ

Avatar

Зочин 2023-03-20 202.126.89.125

цагаан халаадтанууд дунд иймэрхүү л*****н хулгайчууд олон байгаа болоод л эмч арын нэр хүнд унаад байгаа юм

Avatar

Зочин 2023-03-20 85.233.56.132

Ийм л мэдлэг, чадвартай эмчээр эмнэлгүүд дүүрэн байгаа нь харамсалтай. Туршлагатай асрагч ч давтан төрөгч хэдийд, яахыг мэднэ дээ. гэтэл их эмч гээд байгаа шүү. Мал нядалгааны газарт цэвэрлэгч хийлгэх хэрэгтэй, ийм амьтдыг.

Avatar

Зочин 2023-03-20 202.55.191.194

Хариуцлага хүлээхээ мэдэгдэж байгаа нь сайшаалтай.Өөр бусад нь бол ч өөрийн зөв гэж их л гүрийнэ дээ

Avatar

Зочин 2023-03-20 203.169.50.233

оншилдог болоогүй байна гэдэг арга нь хоцрогдсон юм болуу

Avatar

ЗОЧИН 2023-03-20 202.55.191.194

192.82.91.200 -Д ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХАХАЖ, УЛААН ХООЛОЙ НЬ НАРИЙСАГ…ТЭГЭЭД МӨНГӨӨ АВААРАЙ

Avatar

Монгол ард 2023-03-20 202.55.191.194

ӨВДСӨН ТЭВЧЭЭР ДУУСААД ШӨНӨ ЭМНЭЛЭГТ ХАНДДАГ…БИД ШАЛТАГ ХЭЛЭЭД БУЦААДАГИЙГ БҮГД МЭДДЭГ, МЭДЭРДЭГ ЭНЭРЭНГҮЙ ЧАНАР, ХҮНЛЭГ ЁС ЯАСАН …ЭМЧ НАРАА ТАНЫ ДЭРГЭД ТИЙМ МУУ МӨНГӨ ХАРСАН С*Г БАЙГАА ШҮҮ.

Avatar

Иргэн 2023-03-20 103.57.94.109

Эмнэлгийн төсөв хэцүү байгаа байх.

Avatar

Зочин 2023-03-20 203.91.115.55

улсын нэртэй мөнгөний эмнэлэгүүдээ бүгдийг нь хувьчилж, гүйцэтгэлээр нь өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. тэр цагт эмчийн хүнд суртал, авлига байхгүй болно

Avatar

Зочин 2023-03-20 203.91.115.55

сайдтай нь болохгүй бол данхан толгойттой нь ярь

Avatar

Зочин 2023-03-20 66.181.168.199

үүрээр очсон хүнийг буааагаад байхдаа яахав дээ, авилга өгсөн бол яах байсан бол???
үүрээр очсон хүнийг буааагаад байхдаа яахав дээ, авилга өгсөн бол яах байсан бол???
үүрээр очсон хүнийг буааагаад байхдаа яахав дээ, авилга өгсөн бол яах байсан бол???

Avatar

Зочин 2023-03-20 203.169.50.233

аваад л төрүүлчнэ за

Avatar

Зочин 2023-03-20 202.21.103.139

"БОЭТ-ийн удирдлагын зүгээс эх хүүхдийн биеийн байдалд онцгойлон анхаарахаа илэрхийлсэн байна" гэнэ үү? Бусдад нь бол бага анхаарах юм биз дээ.

Avatar

ZOCHIN 2023-03-20 92.88.170.24

Tulbur toostoon deer suurilsan emnelgiin togtoltsoo ni ene niigmiin gajuudal boljee Gexdee emch xun enerengui baix estoi gedeg es zuin zarchim uilchilsengui dee
Ter emch xunleg setgel gargaad ene emegteid emnelgiin orchind bux bolomjooroo tuslaad daraa ni tulbur tootsoogoo xiij bolox baisan daa

Avatar

Шилээ 2023-03-20 192.82.86.61

Мэрэгжлийн эмч ингэж хандсан бол буруутай. Энэ эмч эндээ цаашид ажиллаж болохгүй.

Avatar

Зочин 2023-03-20 64.119.26.193

Нэн ялангуяа төрхий эмч сувьлагч нар уу ! аймаар! аймаар !

Avatar

Эх баригч 2023-03-20 202.126.89.177

ХӨГИЙН ЭМЧ НАР ИХ ЮМ ДАА.ХОТОД ЭХ БАРИГЧ МӨНХГЭРЭЛ ГЭЖ НАМХАН ЭТГЭЭД ДАНДАА МӨНГӨ НЭХНЭ

Avatar

Зочин 2023-03-20 188.162.254.19

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-03-20 202.21.105.11

эмчийн хариуцлага, ёс зүй гэж үнэхээр алга даа, дараа нь өөрсдийгөө арьсаа хамгаалх юм л ярих юм даа хөөрхий, эрүүл мэндийн тогтолцоо үнэхээр алдагдсан инйгэмд амьдарч байна даа бурхан минь гэж

Avatar

zochin 2023-03-20 71.239.25.243

ter emchiig halah boljdee

Avatar

Зочин 2023-03-20 192.82.84.212

Хөөрхий гам алдсан байна, төрөх эмнэлэгт өрөө дамжихад ямар хэцүү санагддаг билээ дээ хүйтэнд машин сэлгэхэд л хэдэн жилийн дараа яс нуруу нь өвдөхөд гайхах явдалгүй. Одоо мэдээж шууд мэдэгдэхгүй, илүү сайн эмчилгээ удаан гам бариарай. Хар шөнө буцаалгүй өглөө болтол ядаж эмнэлэгтээ хүлээлгэж болно доо сэтгэлгүй эмч таарчээ.

Avatar

Зочин 2023-03-20 192.82.91.200

эмч сэтгэлгүйдээ бишээ,эдийн засгийн боломжгүйгээс хввтүүлэхгүй байгаам шдээ,соцын үед бүтэн 3 хоног эмнэлэг дээр хэвтээд төрдөг байсан,хэрэв хэвтүүллээ гээд төрөхгүй байгаад байвал эмч мөн л хариуцлага хүлээнэ шдээ.Хуучин эмнэлэгт сар гаран хэвтээд бүрэн эдгээд гардаг байлаа,одоо бол ямар ч хүнд өвчтэй байсан 7 хонуулаад л хөөнө.Төрөх гэхэд л заавал 7 хонодог байсан одоо 3 хонов уу үгүй юу гаргана. тогтолцоондоо хамаг зовлон нь байгаамшдээ уул нь.капиталист нийгэмд байгаа бол тэр нийгмийн

Avatar

Зочин 2023-03-20 192.82.91.200

харилцаандаа амьдар.чи үхэх сэхэх эмчид падлий байхгүй,үйчилгээнийхээ хөлсийг л харин чамаас нэхэх болно бусад нь өөрийнн чинь асуудал.

Avatar

Зочин 2023-03-20 202.55.188.36

Чи тэр харгис капитализмтайгаа Монголоос зайл. Монголд энэрэнгүй социалист нийгэм хэрэгтэй. Капитализмыг алгасч Социализмд шилжсэн үед МУ үсрэнгүй хөгжиж хүн ард нь тайван амгалан байлаа. Эмнэлэгийн тусламж үнэ төлбөргүй байсан ч өвчлөл бага байсан. 90 онд хэдэн танхайчууд Монголчуудыг Социализмаас ухрааж Капиталзмд чирч оруулснаас олон хүний амьд явах эрх зөрчигдсөн. Одоогийн эмч нар цагаан нөмрөгт эрлэгийн элч нар болсон.

Avatar

Зочин 2023-03-20 203.169.50.233

бид татвараа төлөөд л байнан Тэр нь нэмэгдээд л байна. эдийн засгийн боломж гэж ацаа гуцаад байгаам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж