Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд О.Хангай аварга түрүүлжээ | News.MN

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд О.Хангай аварга түрүүлжээ

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд О.Хангай аварга түрүүлжээ

Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд О.Хангай аварга түрүүлжээ

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат,  улсын арслан Б.Орхонбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Б.Батжаргал, Э.Даш  нар үлдэв.

Мөн сумын цолтон болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, залуу бөх Б.Гончигсүрэн 10 даван хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрээр 2022 оны 11-р сарын сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд мөн түрүүлсэн юм. Тэгвэл Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан А.Хишигдорж үзүүрлэв.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү, дунд шөвгийн тавд Булган аймгийн Рашаант сумын заан А.Ширнэндагва, Завхан аймгийн Баянхайрхан сумын заан Б.Лхагварагчаа нар үлдэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Адьшаа 2023-03-19 103.229.122.96

Хангай бол Адьшаагий бойжуулсан гөлөг

Avatar

Карма 2023-03-19 64.119.20.174

Охидуудтай хүмүүс болдоггүй юмааа

Avatar

Ь 2023-03-19 64.119.20.174

Үйлийн үр

Avatar

Зочин 2023-03-19 103.212.118.102

Допингийн шинжилгээг олон нийтэд нээлттэй болго. 22 оны наадмын шинжилгээ бол тун но-той шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж