Трампыг ирэх Мягмар гаригт баривчилна гэв | News.MN

Трампыг ирэх Мягмар гаригт баривчилна гэв

Трампыг ирэх Мягмар гаригт баривчилна гэв

Трампыг ирэх Мягмар гаригт баривчилна гэв

Манхэттений тангарагтны шүүгчид  ерөнхийлөгч асан Дональд Трампыг яллах нь тодорхой байна гэж  түүний багийнхан үзэж байна. Трампыг баривчлах шийдвэр ирэх долоо хоногт гарна гэж таамаглаж байгаа бөгөөд тэрбээр дэмжигчдээ өөрийн талд цуглуулахыг хичээж байна. Тодруулбал, тэрбээр  Мягмар гаригт баривчлагдахаа мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалав.

Манхэттэний дүүргийн прокурор Элвин Брэггийн зүгээс  Трампыг яллах дүгнэлт үйлдэж магадгүй гэсэн дохио өгсөн. Гэхдээ наад зах нь нэг гэрч тангарагтны өмнө мэдүүлэг өгөх төлөвтэй байна.

Трампын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд түүнийг баривчлах өдрийг хэрхэн Мягмар гариг гэж тодорхойлсныг тайлбарлаагүй байна.

Трампын өмгөөлөгч Сюзан Нечелес мэдэгдэлдээ, Манхэттен дүүргийн прокурорын газрыг “улс төрийн мөрдлөг” явуулж байна гэж буруутгажээ.

Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөхөө  зарласан.

Трамп өчигдөр дэмжигчдээ жагсаалд уриалж пост бичсэн нь АНУ-ын Капитол руу халдлага үйлдэхээс хэдэн долоо хоногийн өмнө цахим ертөнцөд нийтэлсэн өдөөн хатгасан мэдэгдлүүдтэй нь ижил байна. Тухайлбал, Трамп 2020 оны нэгдүгээр сарын 6-нд Вашингтонд жагсаал хийхээ Твиттер хуудсаараа дамжуулан тухайн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зарлаж байв.

Нью-Йоркийн албаны хүмүүс Манхэттений Эрүүгийн шүүх дээр яллах дүгнэлт үйлдсэн тохиолдолд аюулгүй байдлын зохицуулалтын талаар ярилцаж байсан гэж “NBC News” агентлаг анх мэдээлсэн байна.

Трампыг мөнгө угаасан гэх мэт хэд хэдэн хэрэгт яллах төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: THE NEWYORK TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-03-19 202.21.100.210

Трамп 2020 оны нэгдүгээр сарын 6-нд Вашингтонд жагсаал хийхээ Твиттер хуудсаараа дамжуулан тухайн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зарлаж байв.
20 оны 1-6 нд жагсаал хийхийгээ тухайн оны 12-19-ны өдөр зарлах уу

Avatar

иргэн.. 2023-03-19 202.21.108.11

Монголынхоо Хүрэлсүх ..Зандан сахалт нарыг мэдэхгүй байж тэр холын Трампаар яах нь вэ дээ хөөрхий….

Avatar

ZOCHIN 2023-03-19 110.146.166.157

TRAMP BOL DELHIIN TOGTVORGUI BDLIIN HAMGIIN GOL HUNSHDEE… TRAMPIIG BULS TURD ORUULJ HERHEVCH BOLOHGUI…UCHIR N TER TATVARAA TULDUGIIMUU…ER N…

Avatar

Зочин 2023-03-19 202.55.188.89

жүүдүүд Трампаас их айж байна даа

Avatar

Зочин 2023-03-19 139.5.216.43

трамп нь баригдчихлаа, удахгүй путлёрыг барьчихна, даян дэлхийд энх амгалан тогтох болтугай.

Avatar

Зочин 2023-03-19 139.5.216.42

Дайныг Трамп биш Байданы засаг захиргаа өдөөсөн, Түүний гай хохирлыг дэлхий нийт амсаж өлсөж зовж дайнд нэрвэгдэж тарчилж байна,Барууны том хөрөнгөтнүүдийн гол зорилго бол ОХУ, БНХАУ-ыг үндэс угсаагаар нь устгах явдал, Үүний дүнд дэлхийг ганцаар захирах ноёрхох тэдний хүсэл хэрэгжинэ,Бусдыг хараат колонио болгон ясыг нь цайтал мөлжих боломж нь нээгдэнэ,

Avatar

Зочин 2023-03-19 202.55.188.91

Чи хөө юм унш, мэдээ үз. Яачихсан толгой нь хамуурсан хүн гэж ийм байдаг юм? Путины нөгөө нь Байден зөнөг шүү.

Avatar

Зочин 2023-03-19 172.58.12.252

1;

Avatar

Зочин 2023-03-19 141.156.129.149

Shar semjilsen uvuu unjdag ulaan mahaa zahirch chadahgui bol hohi ni gehees

Avatar

Зочин 2023-03-19 66.181.177.134

chi medreluuu

Avatar

Зочин 2023-03-19 202.21.108.10

Солиот зөнөг Жо сав л хийвэл хүн баривчилна гдг болж дээ. Удахгүй сөнөх улс цаг нь ирэхээр ингэдэг бх шүү.

Avatar

Зочин 2023-03-19 66.181.177.197

Пу ахыг барихаар боллоо л гэсэн одоо Трамп ахыг бас барина гэнэ, аягуй бол удахгуй Ши ахыг бас барина гэх биз, томчуудыг барьдаг моод гарсан юм уу, манайх дутах юун барьвал барьчихаар улс байгаа л байлгуй дээ, кк

Avatar

Зочин 2023-03-19 202.126.89.160

Манайраас бол чамайг бариад л хавааск, томчуудтай хамт байх нь чаид користой биздээ !

Avatar

Зочин 2023-03-19 202.9.46.169

Хөөрхий муу Тараампын минь хөлийг нь гозгононуулан оймстой нь ачих нь дээ. Ингэж өрсөлдөгчөө намнадаг юм гэдгийг Ээбээгээс сурч авсан бололтой.

Avatar

ЗОЧИН 2023-03-19 202.9.47.22

ардчилсан АНУ сөрөг хүчнийхээ удирдагчийг нухчин дарахаар шийдэв бололтой……………………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж