Манхэттений тангарагтны шүүгчид ерөнхийлөгч асан Дональд Трампыг яллах нь тодорхой байна гэж түүний багийнхан үзэж байна. Трампыг баривчлах шийдвэр ирэх долоо хоногт гарна гэж таамаглаж байгаа бөгөөд тэрбээр дэмжигчдээ өөрийн талд цуглуулахыг хичээж байна. Тодруулбал, тэрбээр Мягмар гаригт баривчлагдахаа мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалав.
Манхэттэний дүүргийн прокурор Элвин Брэггийн зүгээс Трампыг яллах дүгнэлт үйлдэж магадгүй гэсэн дохио өгсөн. Гэхдээ наад зах нь нэг гэрч тангарагтны өмнө мэдүүлэг өгөх төлөвтэй байна.
Трампын хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэлд түүнийг баривчлах өдрийг хэрхэн Мягмар гариг гэж тодорхойлсныг тайлбарлаагүй байна.
Трампын өмгөөлөгч Сюзан Нечелес мэдэгдэлдээ, Манхэттен дүүргийн прокурорын газрыг “улс төрийн мөрдлөг” явуулж байна гэж буруутгажээ.
Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөхөө зарласан.
Трамп өчигдөр дэмжигчдээ жагсаалд уриалж пост бичсэн нь АНУ-ын Капитол руу халдлага үйлдэхээс хэдэн долоо хоногийн өмнө цахим ертөнцөд нийтэлсэн өдөөн хатгасан мэдэгдлүүдтэй нь ижил байна. Тухайлбал, Трамп 2020 оны нэгдүгээр сарын 6-нд Вашингтонд жагсаал хийхээ Твиттер хуудсаараа дамжуулан тухайн оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зарлаж байв.
Нью-Йоркийн албаны хүмүүс Манхэттений Эрүүгийн шүүх дээр яллах дүгнэлт үйлдсэн тохиолдолд аюулгүй байдлын зохицуулалтын талаар ярилцаж байсан гэж “NBC News” агентлаг анх мэдээлсэн байна.
Трампыг мөнгө угаасан гэх мэт хэд хэдэн хэрэгт яллах төлөвтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: THE NEWYORK TIMES
Холбоотой мэдээ