Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ ОЛБОРЛОЛТ ЭХЭЛЛЭЭ
Гүнийн уурхайн олборлолт албан ёсоор эхэлж, байнгын үйл ажиллагаанд шилжсэн ёслолын арга хэмжээ (2023.3.14) боллоо. Оюутолгой нь 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дэлхийн зэсийн тэргүүлэх дөрөв дэх уурхай болох зорилготой ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар гүнийн уурхайд 2000 гаруй хүн ажиллаж байна. Хоногт хоёр ээлжийн баг тус бүр 12 цаг ажиллаж, гүнийн уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангаж буй бол аврах ажиллагааны хоёр төвөөс гадна машин, механизмын засвар, үйлчилгээний гурав, өрмийн машины засварын хоёр, шатахуун түгээгүүрийн хоёр төв, мөн тэсрэх бодисын агуулах, хацар бутлуур, үндсэн бутлуур, бетон зуурмагийн байгууламжийг тус тус барьж ашиглалтад оруулжээ.
Ил уурхай маань жилдээ 150 мянган тонн зэс олборлодог. Энэ нь жилдээ 1.4 тэрбум ам.долларын орлого болж Монголбанкинд тушаагддаг.
өдөрт баяжуулж буй 120,000 тонн хүдэр 0.4 хувийн зэсийн агууламжтай байдаг бөгөөд ирээдүйд 1.2-1.7 хувьд хүрэх аж. Жилд 700,000 тонн баяжмал үйлдвэрлэдэг бөгөөд ойролцоогоор өдөрт 1000 уут баяжмал гарч буй юм байна. Нэг уутанд хоёр тонн баяжмал багтдаг байна.
ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЭРХЗҮЙН ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган (2023.3.15) нээлээ. Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 3 чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална.
Манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оныхоос 10 дахин өссөн байна.
МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 13 ХУВЬД ХАДГАЛЛАА
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, төв банкны бодлогын хүүг 13 хувиар хэвээр хадгалах шийдвэр (2023.3.15) гаргалаа. Мөнгөний бодлогын хорооны нэгдүгээр улирлын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 14, 15-нд болж, гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, геофолитик, дэлхийн томоохон төв банкуудын бодлогын хүүний өсөлт зэргийг харгалзан үзэж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.
2022 онд эдийн засгийн өсөлт бидний төсөөлж байснаас өндөр буюу 4.2 хувийн өсөлттэй гарлаа. Инфляци алгуураар саарч байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлав.
Бодлогын хүүг 2021 оны сүүлээс 2022 оны сүүл хүртэл 7 нэгж хувиар нэмэгдүүлсэн.
2023, 2024 он Монгол Улсын хувьд хамгийн их өр төлбөр хийх хуваарьтай жил. Засгийн газрын баталгаатай буюу төрийн өмчит компани, Засгийн газрын Гэрэгэ, Евро, Самурай бондын нийт төлбөр 1.3 тэрбум ам.доллар болно. Хөгжлийн банк 650 сая ам.долларын бонд гаргасан. Түүгээрээ төлөх өрнийхөө 50 хувийн санхүүжилтийг хийнэ, тэгэхээр төлөх өр зээл буурна.
App.zeeleer amidragch! 2023-03-19 202.9.40.250
EZ.aa sergee gevel? Ehleed! HUNEE! bodoh tsag bolson shuu!!! Tsalun Tetgeveree l nemchih!!! Delhiin jishigt oirtuul!!! Busad ni dagaad ucnu!!!
Зочин 2023-03-19 59.153.112.167
МАН ЕР НЬ АЖИЛ ХИЙХГҮЙ НИЙТЭЭРЭЭ ХУЛГАЙЧ ГЭДГИЙГ БИ Ч ХАРЛАА ЧИ Ч ХАРЛАА БИД БҮГДЭЭРЭЭ ХАРЛАА. ХУЛГАЙЧИД НЬ ДЭЭРЭЭ ГАРЧ СУУЧИХААД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС БАЙНГА АВИЛГА ХУВЬ НЭХНЭ
Оноч 2023-03-19 202.5.205.2
Цаад санаа нь РИО-г өмөөрөөд Монгол улсыг ухаад зөөж л байг уу? Чи ер нь монгол хүн мөн үү? РИО-ийн цаадуул далайн чанадад гоё хаусандаа монголын мөнгөөр чиний төсөөлөөгүй амьдралаар амьдарч л байгаа. Чи харин биднийг загинаад байх нь хэн бэ гэдгийг чинь хэлж бна даа.
Зочин 2023-03-19 103.145.234.60
Ёстой х****а монгол юу ч олж долоохгүй
Оноч 2023-03-19 66.181.161.192
улсынхаа 50 жилийн ДНБ-тэй тэнцэх баялгаа гадаадынханд үнэгүй зүгээр өгсөн. санаа нь уурхай ухуулах. бага бна гээд бүр монголоор зардлын 3-ний 1-ийг нэмж гаргуулсан байдаг. ойгүй үнэтэй нүх. энэ нүхээр рио баялгаа зөөж гадааддаа сахан амьдрана. бидэнд яахав жаахан юм хялайлгана. татвар хэлбэрээр. тэр нь эрдэнэтээс 4 дахин бага.
Зочин 2023-03-19 103.229.122.239
Энэ бол одоо Монголыг ихээр дээрэмдэх төсөл. Урьд нь багаар дээорэмдэж байсан бол. "Оюу Толгой" ХХК бол халхавч компани. Хагархай Данх эрх мэдэлгүй болоод ирэхээрээ хилээр гарч зугатаж, түний шившиг болно…
Зочин 2023-03-19 103.26.194.155
чамаар дут даа
Хучнийхэн буруутай 2023-03-19 202.9.40.221
Еренхий прокурор, УАБЗ; тагнуул; цагдаагийн удирдлагуудаас бурдсэн рекет том мафи Японы херенге оруулагчийг дээрэмдснээс хойш Оюу толгой орлогын дойлураа Монголын банкаар Дамжуулахаа больсон гэдэг. Мнголын хучний бгууллгын томчуул бухий энэ шуналт дээрэмчдээс болж Гадны херенге оруулагчид ийнхуу эгнэгт зугтаасан. Дээрхи 4 байгууллага удирдаж асан уйваагуй хулгайчуудын толгойг авч; СБ-н талбайд елгевел ГХО эргэн ирж ОТ Монголын банкуудаар уйлчлуулж магад.
Onoch 2023-03-19 66.181.161.192
бас 1 шинэ зохиол. зохиогоол бай. хүн мэддэг сэдвийг худлаа үнэн юм яах гэж ингэж байдаг бнаа. эх орноосоо урвагч уу, эсвэл угаасаа гадны этгээд юм болов уу?
Иргэн 2023-03-19 64.119.20.139
Бидний ядуу,мулгуу авилгач сул талуудыг ашиглаж хийсэн улс орныхоо эрх ашгийн эсрэг тохиролцоо.
Хөрөнгө оруулалтын биш зээлийн гэрээ л юм байна ш дээ,ийм тохиолдолд манайх 51% баймаар,алина ч биш юм бол зээлийг бүтээгдэхүүнээр төлж болдоггүй юм уу,ядахдаа бүх гүйлгээг Монголын банкнуудаас хийлгэмээр.Эх орноосоо урвасан гэрээ хийсэн, шийдвэр гаргагсадыг эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр.ОТ-г тойрсон асуудлуудаар гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлмээр байна.
Зочин 2023-03-19 103.26.194.155
баярцогт анхны гэрээг хийж байхад нь наад үгээ хэлэхгүй яасан юм бэ нетэд байгаа. олоод үз ямар хошин гэрээ хийснийг
ИРГЭН 2023-03-19 66.181.176.241
АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ САЙЖРАХГҮЙ ЮМ БОЛ ОЮУ ТОЛГОЙГООР ҮХСЭН БААСАА ХИЙХ ЮМ ВЭ???????????????????????????
Цэцэг 2023-03-19 59.153.112.199
Монгол улсын эдийн засагт түй ч хэрэг алга , өөр хүсүүс л ашгийг нь хүртдэгийг харцгааж байна. Уул уурхай ухаад гадагш зөөгөөд л байдаг улс орны эдийн засаг улдаад төгрөгийн ханш навс унаад муу муухай цэцэглээд улс орны тусгаар тогтнолд аюул учраад эхэллээ! Ухаж төнхөхийг эсэргүүцэж байна 5 ДЦС , цэвэрлэх байгууламж , метро, хог хаягдал боловсруулах үйлдвэр ,газрын тосны үйлдвэр, машин тоног төхөарөмж төмөрлөгийн бүтээгдэхүүний үйлдвэрээ барьж бхйгуулаач ээ! Өөрсдийнхөө хэрэгцээг хангая!
Зочин 2023-03-19 202.126.88.215
Энүүгээр нэг юм бичээд байгаа уул уурхайн мэргэжилтнүүд өөрийгөө нэг шинжчих, гэр орноо нэг харчих. Уул уурхай ашгаа өгсөн ч бай, өгөөгүй ч бай, алхайсан арчаагүй хүмүүст бол хүртээлгүй гэдгийг л ойлгочих. Аль ч нийгэмд гомдол зүхэл тээсэн арчаагүйчүүд байдаг. Монголд харин тэдгээр арчаагүйчүүд нь толгой дээр гарч суучих гээд байх болж.
Зочин 2023-03-19 124.158.69.122
Манай хамгийн том тэнэглэл бол урагшаа бүдүүн царигаар төмөр зам тавьсан явдал гэж эдийн засагчид хэлж байна. Өнөөг хүртэл нүүрсээ машинаар зөөж байна. Нарийн царигт тохируулах байгууламж ахиад 2-3 жил хүлээх юм байна, чамгүй хөрөнгө зарна гэнэ. Хүүк Жэнк хоёрын том алдаа.
Зочин 2023-03-19 202.131.230.218
Энэ Риотинто компаниас усны төлбөр гэж хэдэн зуун тэрбум доллар нэхэх хэрэгтэй манай улсад байгаа ордыг барьцаалж гадаад улс орнуудын зах зээл дээр тогтолт хийдэг зэвүүн муу хулгайч нар
Зочин 2023-03-19 202.131.230.218
Энэ риотинто гэж хаа газар улс орнуудыг хулхидаж залилж явдаг зэвүүн хулгайч нар байнаа манай улсаас бусад орнууд ашигаа хүртээл явж байгаа манай улс эсэргээрээ
Зочин 2023-03-19 66.181.185.209
Их Говь газар доорхи усгүй болж , үр хүүхдүүдийнхээ х****л зүхлийг барах тавилан л бодид үр дүн дээ .
Зочин 2023-03-19 150.129.141.199
6c66f66tryyfyýtdtttey6þ6666r666e6e666e6yyyy6e6666e⁶ttcvvvgfttttggģgggggggggggyyyyyyýyýyyyýyýyyrrrtttttttttyyyyyyyyyyýyyyyuuttyyyýyyyyer223tttty5tttt
Зочин 2023-03-19 202.131.229.50
1,3 тэрбум доллар төлчинө гэхийн. Үүнийг сонсохоор мөнгөтэй ч юм шиг.. Ард түмнээ харахаар мөнгөгүй ч юм шиг
Зочин 2023-03-19 202.126.89.160
Ажил хийсэн нь аятайхан амьдраад байгаа, ажилгүй алхайсан нь ядуу байгаа нь үнээн үнэн !
Зочин 2023-03-19 66.181.161.114
Авсан цалин бага бол ажилгүй тээ
зочин 2023-03-19 64.119.19.175
Африкин нэг улс англи улстай алтны уурхайгаа хамтран эзэмших гэрээ 150 жилийн өмнө байгуулсан Энэ гэрээ 7 заалттай ганц хуудас 1-рт олборлосон алтаа африкин банкинд тушаана
2-рт африк улсын татварын хууль мөрдөнө
3-рт уурхайн ажилчид 100% африкифн ажилчид байна
4-рт Африкин инженерүүд английн инженерүүдээс 2 дахин илүү цалин авна
5-рт Африкин инженерүүд алдаа гаргавал 15 жилээр ажиллах эрхийг хасна
6-рт Харуул хамгаалалтыг английн тал хариуцана
Оюу толгойн гэрээ англи монгол хэл дээр 2000 хуудас
Зочин 2023-03-19 202.126.89.95
Рио Тинтог уу Монголыг уу