Тойм: Монголын эдийн засгийг хөдөлгөх гол төсөл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2023.03.19-нд нийтлэгдсэн

Тойм: Монголын эдийн засгийг хөдөлгөх гол төсөл эхэллээ

Тойм: Монголын эдийн засгийг хөдөлгөх гол төсөл эхэллээ

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. 


ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ ОЛБОРЛОЛТ ЭХЭЛЛЭЭ

Гүнийн уурхайн олборлолт албан ёсоор эхэлж, байнгын үйл ажиллагаанд шилжсэн ёслолын арга хэмжээ (2023.3.14) боллоо. Оюутолгой нь 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дэлхийн зэсийн тэргүүлэх дөрөв дэх уурхай болох зорилготой ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар гүнийн уурхайд 2000 гаруй хүн ажиллаж байна. Хоногт хоёр ээлжийн баг тус бүр 12 цаг ажиллаж, гүнийн уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангаж буй бол аврах ажиллагааны хоёр төвөөс гадна машин, механизмын засвар, үйлчилгээний гурав, өрмийн машины засварын хоёр, шатахуун түгээгүүрийн хоёр төв, мөн тэсрэх бодисын агуулах, хацар бутлуур, үндсэн бутлуур, бетон зуурмагийн байгууламжийг тус тус барьж ашиглалтад оруулжээ.
Ил уурхай маань жилдээ 150 мянган тонн зэс олборлодог. Энэ нь жилдээ 1.4 тэрбум ам.долларын орлого болж Монголбанкинд тушаагддаг.

өдөрт баяжуулж буй 120,000 тонн хүдэр 0.4 хувийн зэсийн агууламжтай байдаг бөгөөд ирээдүйд 1.2-1.7 хувьд хүрэх аж. Жилд 700,000 тонн баяжмал үйлдвэрлэдэг бөгөөд ойролцоогоор өдөрт 1000 уут баяжмал гарч буй юм байна. Нэг уутанд хоёр тонн баяжмал багтдаг байна.


ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЭРХЗҮЙН ШИНЭЧЛЭЛТ ХИЙНЭ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган (2023.3.15) нээлээ. Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 3 чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална.

Манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оныхоос 10 дахин өссөн байна.


МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 13 ХУВЬД ХАДГАЛЛАА

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо  хуралдаж, төв банкны бодлогын хүүг 13 хувиар хэвээр хадгалах шийдвэр (2023.3.15) гаргалаа. Мөнгөний бодлогын хорооны нэгдүгээр улирлын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 14, 15-нд болж, гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, геофолитик, дэлхийн томоохон төв банкуудын бодлогын хүүний өсөлт зэргийг харгалзан үзэж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.

2022 онд эдийн засгийн өсөлт бидний төсөөлж байснаас өндөр буюу 4.2 хувийн өсөлттэй гарлаа. Инфляци алгуураар саарч байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлав.

Бодлогын хүүг 2021 оны сүүлээс 2022 оны сүүл хүртэл 7 нэгж хувиар нэмэгдүүлсэн.

2023, 2024 он Монгол Улсын хувьд хамгийн их өр төлбөр хийх хуваарьтай жил. Засгийн газрын баталгаатай буюу төрийн өмчит компани, Засгийн газрын Гэрэгэ, Евро, Самурай бондын нийт төлбөр 1.3 тэрбум ам.доллар болно. Хөгжлийн банк  650 сая ам.долларын бонд гаргасан. Түүгээрээ төлөх өрнийхөө 50 хувийн санхүүжилтийг хийнэ, тэгэхээр төлөх өр зээл буурна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж