Америкчуудтай дайтахаар Хойд Солонгосын оюутнууд цэрэгт элссэн гэв

Хуучирсан мэдээ: 2023.03.19-нд нийтлэгдсэн

Америкчуудтай дайтахаар Хойд Солонгосын оюутнууд цэрэгт элссэн гэв

Америкчуудтай дайтахаар Хойд Солонгосын оюутнууд цэрэгт элссэн гэв

Хойд Солонгосын 800,000 орчим иргэн сайн дураараа АНУ-ын эсрэг байлдахаар тус улсын армид элссэн тухай тус улсын төрийн сонинд өчигдөр  мэдээлжээ.

Улс даяар 800,000 орчим оюутан, ажилчид АНУ-ын эсрэг тэмцэхийн тулд цэрэгт элссэн эсвэл дахин элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж “Rodong Sinmun”  сонин мэдээлэв.

“Залуучуудын цэрэгт явах хүсэл тэмүүлэл эрс нэмэгдэж байгаа нь манай социалист нандин эх орныг устгахын төлөө эцсийн оролдлого хийж буй дайны маньякуудыг хайр найргүй устгаж, эх орноо нэгтгэх агуу их үйлсэд хүрэх залуу үеийнхний няцашгүй хүсэл зоригийн илэрхийлэл юм" гэж тус сонинд мэдээлжээ.

АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтын хариуд Пёньян Пүрэв гаригт тив алгасах баллистик пуужин харвасан.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг цөмийн зэвсэгтэй Умардтай тэмцэх арга замын талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтад оролцохоор Токио руу нисэхээс хэдхэн цагийн өмнө Пёньянаас Солонгосын хойг болон Японы хоорондох далай руу  пуужин харвасан билээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Хойд Солонгосыг баллистик пуужин хөөргөхийг хориглосон байдаг.

Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчин Умардын өсөн нэмэгдэж буй заналхийллийг эсэргүүцэх зорилгоор “Эрх чөлөөний бамбай 23” нэртэй хамтарсан сургуулилалтыг Даваа гаригт эхлүүлсэн. Энэ нь 2017 оноос хойш болоогүй өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт болсон.

Харин Пёньяны удирдагч Ким Жон Уны зүгээс АНУ, Өмнөд Солонгосыг цэргийн сургуулилалт хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн гэж буруутгав.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж