ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Крым хойгт очжээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш анх удаа Крым хойгт очсон нь энэ. Тус бүс нутгийг Путин 2014 онд Украинаас булааж авсан. 2014 оны гуравдугаар сарын 18-нд Крым хойгийг ОХУ-д нэгтгэх гэрээнд гарын үсэг Путин зурсан юм.
Путин Севастопольд урлагийн сургууль, "Корсун" хүүхдийн төвийн нээлтэд оролцохоор ирсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ бол ОХУ-ын Батлан хамгаалах яамны барьж буй Таурик Черсонезийн түүх, археологийн музей-нөөц газрын эхний хэсэг юм гэж Оросын мэдээллийн ТАСС агентлаг мэдээлэв.
Нийтлэгдсэн видеонд Путин Севастополь мужийн захирагч Михаил Развожаевын хамт төвийн нутгаар явж байхдаа бага зэрэг доголж байгаа нь харагджээ.
Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс Оросын дарангуйлагч Путин, мөн Оросын Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг Украины хүүхдүүдийг хууль бусаар ОХУ-д албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутгаж, баривчлах тушаал гаргасан.
ЭХ СУРВАЛЖ: THE VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ