Туркт ажилласан аврагчдын томилолтын зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно | News.MN

Туркт ажилласан аврагчдын томилолтын зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно

Туркт ажилласан аврагчдын томилолтын зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно

Туркт ажилласан аврагчдын томилолтын зардлыг 3 дахин нэмэгдүүлж олгоно

Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2023.3.18) гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулсныхаа дараа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалагч Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн генерал, офицер, ахлагч, дайчдад Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн мэндийг дэвшүүлж баяр хүргэж үг хэлэв.

Тэрбээр, “Аюул гамшиг аль ч улс оронд учрахад бид заавал тусалж, хүн төрөлхтний хамтын үйлсэд идэвхтэй оролцох учиртай. Та бүхэн “Ковид-19” цар тахал үргэлжилсэн гурван жилийн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард түмний аюулгүй байдлын манаанд зогсож, цар тахлыг ялан дийлж чадсан. Турк Улсад учирсан газар хөдлөлтийн гамшгийг даван туулах олон улсын хамтын үйлсэд оролцож, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн онц аюултай бүс нутагт ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужилтайгаар мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадлаа. Монгол Улсын төр засаг, ард түмэн Та бүхнээр бахархаж байна” гэжээ.

Цаашид амь насаа үл хайхран аюул гамшгаас бусдын амь амьдралыг аврахын төлөө зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдынхаа нийгмийн баталгааг нэмэгдүүлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар үе шаттайгаар авах болно гэлээ.

Гамшгийн эрсдэлийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэхээ мэдэгдэв.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан. Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгэсэн 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүний амь насыг авран хамгаалж, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснийг олон улсын аврах баг өндрөөр үнэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-03-19 202.55.191.194

АРАЙ АРАЙ…ЦАГДАА, ЦЭРЭГ , ЭМЧ, БАГШ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БҮГД АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНЛЭД ЭРЭСДЭЛТЭЙ

Avatar

Зочин 2023-03-19 66.181.188.102

Ажлаа хийсэн хүмүүсийг юун шагнал!!!

Avatar

Зочин 2023-03-19 66.181.160.108

эх орон ард түмэндээ шударгаар тангараг өргөсөн үүрэгтэн биздээ тэгээд юун ийм худлаа сүржигнээд байдаг байнаа

Avatar

Түүхийрэл 2023-03-19 64.119.18.160

Татвар төлөгчийн мөнгийг хууль журам шударга ёсыг эрхэмлэн зарцуулах ёстой. Хувийн мөнгө биш Монголд сүүлийн 30 жилд дандаа популист улс төрч нарыг сонгодог нам намба ухаан суусан улс төрчид паанч гарч ирсэнгүй.

Avatar

Иргэн 2023-03-19 202.126.90.24

Сэтгэл хөдлөлөөр ингэж болохгүй. Ерөнхий сайд гээд дураараа дургиж болохгүй.

Avatar

Зочин 2023-03-19 66.181.161.114

Төрийн бордмол гахайн тооройнууд түркдээ газар хөдлөлтөнд үрэгдсэн бол зардал багатай байхаар байж

Avatar

зочин 2023-03-19 103.57.93.211

Томилолтын зардлыг нь 3 дахин нэмж олгосон нь ёстой хүдээ олсон шагнал байна, зөв дөө Оюун – Эрдэнэ минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж