Польш, Словакийн Украинд өгсөн онгоцуудыг устгана гэж сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.03.18-нд нийтлэгдсэн

Польш, Словакийн Украинд өгсөн онгоцуудыг устгана гэж сүрдүүлэв

Польш, Словакийн Украинд өгсөн онгоцуудыг устгана гэж сүрдүүлэв

Польш, Словак улсууд Украинд онгоц өгнө гэж хоорондоо нэгхэн өдрийн зайтай амалсан. Үүний дараа Орос улс холбоотнуудаас Украинд өгсөн сөнөөгч онгоцуудыг устгана гэж сүрдүүлжээ. Польш улс Пүрэв гаригт дөрвөн МиГ-29 онгоцыг ойрын өдрүүдэд Украинд илгээнэ гэж мэдэгдсэн. Ингэснээр тус улс Украинд МиГ-29 онгоц илгээх НАТО-гийн анхны орон болсон юм. Харин Словак нь Польшийн дараа буюу Баасан гаригт Киевт 13 ширхэг МиГ-29 онгоц нийлүүлэхээ амалсан НАТО-гийн хоёр дахь орон боллоо.

НАТО-гийн бусад орон ч бас ЗХУ-ын үеийн загвар болох МиГ-29 зэрэг онгоцыг илгээхээр хэлэлцэж байна.

Украин барууны орнуудаас орчин үеийн тийрэлтэт онгоц авахыг хүссэн ч бэлтгэл сургуулилалт хийхэд урт хугацаа шаардагдах юм. Тиймээс хамгаалалт болон болзошгүй сөрөг довтолгоонд нэмэлт нисэх онгоц чухал шаардлагатай гэж үзэж байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков онгоц нийлүүлэх төлөвлөгөөг буруушааж, энэ онгоцууд Москвагийн цэргийн тусгай ажиллагааны үр дүнд нөлөөлөхгүй гэж мэдэгдэв. Тэрбээо "Тэд Украин болон Украины ард түмэнд нэмэлт зовлон л авчрах болно. Мэдээж цэргийн тусгай ажиллагааны үеэр энэ бүх техникийг устгах болно" гэж хэлжээ.

Польш, Словакийн амлалт олон нисгэгчтэй Украины хувьд эерэг алхам боловч шийдвэрлэх өөрчлөлт авчрахгүй гэж үзэж байна. Украинчууд АНУ-д үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцыг илүү хүсч байгаа аж. Тус улсын Батлан ​​хамгаалахын ахлах зөвлөх Юрий Сак хэлэхдээ, дөрөв дэх үеийн сөнөөгч онгоцууд илүү сайн хүчин чадалтай гэжээ.

Дайны эхэн үед Украинд байлдааны чадвартай 120 орчим нисэх онгоц байсан ба тэдний дийлэнх нь хуучирсан МиГ-29, Су-27 онгоцууд байсан гэж үздэг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж