Хүчирхийллийн эсрэг "Мартахгүй, давтахгүй" жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2023.03.18-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийн эсрэг "Мартахгүй, давтахгүй" жагсаал боллоо

Хүчирхийллийн эсрэг "Мартахгүй, давтахгүй" жагсаал боллоо

“Лантуун дохио” ТББ-аас хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Мартахгүй, давтахгүй” тайван жагсаалыг өнөөдөр /2023.03.18/ УДЭТ-ын талбайд зохион байгууллаа.

“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.ГАНЖАВХЛАН:

-Энэ өдөр баярлаж буй олон хүн байгаа ч харамсан, гуниглаж буй олон хүн байна. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн ирээдүй болсон олон хүүхдийг энэ хорвоод авч үлдэж чадсангүй. Энэ болгонд бид харамсал илэрхийлээд, сошиал орчинд пост түгээгээд өнгөрдөг. 2018-2022 оны байдлаар гэмт хэргийн улмаас 446 хүүхэд нас барсан байна. Жилд дунджаар 80-90 орчим хүүхдийг гэмт хэргээс улбаалж алдаж байна. Хүн худалдаалах гэмт хэргийн нийт хохирогчийн тоо 188 байна.

Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг үйлдсэн тоо 5181, Зам тээврийн осолд 5152 хүүхэд өртсөний 344 хүүхэд нас барсан байна. Зам тээврийн осолд өртсөн 14 хүүхэд тутмын 1 нь амь насаа алддаг гэсэн тоо байна. Бэлгийн хүчирхийлэлд сүүлийн 5 жилд 1525 хүүхэд өртсөн. Бэлгийн хүчирхийллийн 80 хувь нь хамаатан садан, ойр дотны хүмүүсээс улбаатай үйлдэгдсэн байна. 2018-2022онд 2414 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд 5383 гэмт хэрэг бүртгэгджээ. Ахуйн осол гэмтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд 157 мянган хүүхэд өртөж, үүнээс 477 нь нас барсан байна. 8 хүүхэд тутмын 1 нь ахуйн осол гэмтэлд өртөж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бол эцэг эх, ах эгч, асран хамгаалагчид та бидний хариуцлагын асуудал юм. 2021 онд 17 хүүхэд амиа хорложээ.

Тэд сайхан эх оронд, жаргалтай гэр бүл, хамт олонд байсан бол ийм сонголт хийх байсан уу гэдгийг өөрсдөөсөө асуух цаг болжээ. Яагаад бяцхан хүүхдүүд амьдралаас явах сонголт хийж байна вэ? Бидний хариуцлагагүй, хайхрамжгүй байдал нөлөөлж байна. Энэ бүгдийг мартаж болохгүй. Бас ирээдүйд энэ бүхнийг дахин давтахгүй байхыг уриалж байна.

“Лантуун дохио” ТББ-аас дараах 10 шаардлагыг зохих газрууд болон яамдад хүргэхээ мэдээллээ. Үүнд: 

  1. Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай хуулийн шинчилсэн найрууллагыг УИХ-аар хэлэлцүүлэн батлах
  2. Гэрчийн мэдээллийг нууцлах
  3. Урьдчилан сэргийлэх шаардлага
  4. Хүүхэд гомтолтой байвал яах вэ?
  5. Сэтгэлзүйн хохирлыг тооц. Сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн зохицуулалтыг батла.
  6. Хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх төсвийг нээлттэй тайлагна.
  7. Үндсэн ажлыг нь хийлгэ
  8. Хамгаалах байруудын үйлчилгээг сайжруул.
  9. Нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо батал
  10. Хүүхэд хамгааллын бодлоготой

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж