Тайванийн парламентч асан Хятадын тагнуулаар ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2023.03.18-нд нийтлэгдсэн

Тайванийн парламентч асан Хятадын тагнуулаар ажиллажээ

Тайванийн парламентч асан Хятадын тагнуулаар ажиллажээ

Тайванийн төрийн өндөр албан тушаалтан байсан хоёр хүн Хятадын тагнуул болон цэргийн өндөр албан тушаалтнууд хооронд уулзалт зохион байгуулж, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчжээ. Прокурорын хэлснээр, тэд 2013-2018 оны хооронд 48 офицер асныг эх газрын Хятад руу 13 удаа үнэ төлбөргүй аялуулсан байна.

Тэдний уулзалтууд Хятадыг Тайваньтай нэгтгэхийг дэмжсэн утгатай байсан гэж прокурорууд хэлэв. Гэвч дээрх аялалд оролцсон офицерууд Хятадын талд зориулж нууц мэдээлэл цуглуулсан гэх нотлох баримт байхгүй тул тэднийг гэрчээр бүртгэсэн аж.

Тэтгэвэрт гарсан контр-адмирал Ся Фу-Хсиан, парламентын гишүүн асан Ло Чих-мин нарын гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ. Ся Фу-Хсиан, Ло Чих-мин нар 2013 оноос хойш нэгдэх явцыг дэмжигч Хятадын байгууллагуудтай холбоотой байжээ. Тэднийг нэгдүгээр сараас хойш цагдан хорьж буй юм байна. 

Тайванийн тэнгисийн цэргийн болон Агаарын цэргийн хүчний одоогийн зургаан гишүүнийг найман жилийн хугацаанд Хятадын талд элсүүлсэн гэх хурандааг прокурорууд шалгаж байх үед Ся Фу-Хсиан, Ло Чих-мин нарын нэрс гарчээ.

Тэтгэвэрт гарсан цэргийн офицеруудыг Хятадад болох арга хэмжээнд оролцохдоо үндэслэлгүй тэтгэмж авахаас болгоомжлохыг Бээжингийн прокурорууд уриалав. Учир нь Тайванийн цэргийн өндөр албан тушаалтан байсан хэд хэдэн хүнийг сүүлийн жилүүдэд Хятадын тагнуулд тусалсан гэж буруутгаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж