Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийв. Амьд малын экспортын хэмжээ 2022 оны 10-12 дугаар сард 2.4 сая ам.долларын өртөг бүхий 28,503 толгой байсан бол он гарснаас хойш 2.1 сая ам.долларын өртөг бүхий 23.440 толгойд хүрчээ.
Өнгөрсөн намар 20.0 сая мал эдийн засгийн эргэлтэд оруулсан буюу хүнсэнд хэрэглэсэн байна. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс үхрийн 8000 тн түүхий, 5000 тн дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор баталсан.
Мөн адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэн дээр тоо хэмжээг хязгаарлахгүйгээр экспортлохоор баталсны дагуу БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу гаргаж байна. 2022 онд 16.1 мянган тн, 2023 он гарсаар 17.3 мянган тн мах, дайвар бүтээгдэхүүн экспортлоод байгаа ажээ.
Малчид 1.1 сая тн өвс, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн хужир, шүү бэлтгэснээс одоогийн байдлаар 20.0 орчим хувь нь үлджээ. Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 27.5 мянган тн өвс, 11.8 мянган тн тэжээл бэлтгэж, зарцуулсан байна.
Д.ТУЯА
Зочин 2023-03-18 202.126.90.138
Чааваас даа.
Иргэн 2023-03-18 115.88.164.3
амьдаар мал гаргахыг хориглосон бсан. үүнийг хэн болиулж амьдаар гаргах болсныг тогтоож шийдвэрийг нь цуцлах хэрэгтэй. дотооддоо арьс ширний анхан шатны үйлдвэрүүдийг сум болгонд барьж хөгжүүлье. толгойгоо ажиллуулъя. ганцхан жишээ: яагаад Ханбүргэдэй дэлгүүрээс өмдний нэг тэлээ г 500 к авах ёстой гэж!!!! үүнийг ажил хэрэг болгоё. залуучууд толгойгоо сайн ажиллуул та нарт бололцоо их бий
Зочин 2023-03-18 213.87.136.53
! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k
Tumur 2023-03-18 173.197.107.3
Ingej amidaar n l mal gargahaa shuud taslan zogsooh heregtei. Ingeed baibal ireeduid manaihaas olon manai ugshiltai mal urd horshid bii bolno. Tegeed manaidaa undur vneer zarna esbel manaid mahaa zarah zah zeel baihgvi bolno. Yagaad iimhen yumiig oilgodoggvi yum be Yagaad iim bodlogiig tor demjeed baigaa yum be? asar chuhal salbaraa toriin bodlogoor zohitsuulaad yabahgvi baigaa yum be? Vneheer hogjie gej baigaa bol maliig l amidaar n gargahaa boli!
Зочин 2023-03-18 66.181.160.16
Яг одоо Орос Украйны армийг махаар хангавалч цөм шааана даа
Зочин 2023-03-18 66.181.160.16
Дайтаж байгаа эрчүүдэд мах ихтэй шингэц удаантай чанартай хоол маш их хэрэгтэй
монгол 2023-03-18 46.135.26.223
Хайран сайхан малаа амьдаар нь гаргаж болохгүй ээ малнуудаа
Зочин 2023-03-18 66.181.180.167
do not export live animal