Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийв. Амьд малын экспортын хэмжээ 2022 оны 10-12 дугаар сард 2.4 сая ам.долларын өртөг бүхий 28,503 толгой байсан бол он гарснаас хойш 2.1 сая ам.долларын өртөг бүхий 23.440 толгойд хүрчээ.
Өнгөрсөн намар 20.0 сая мал эдийн засгийн эргэлтэд оруулсан буюу хүнсэнд хэрэглэсэн байна. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс үхрийн 8000 тн түүхий, 5000 тн дулааны аргаар боловсруулсан мах экспортлохоор баталсан.
Мөн адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэн дээр тоо хэмжээг хязгаарлахгүйгээр экспортлохоор баталсны дагуу БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу гаргаж байна. 2022 онд 16.1 мянган тн, 2023 он гарсаар 17.3 мянган тн мах, дайвар бүтээгдэхүүн экспортлоод байгаа ажээ.
Малчид 1.1 сая тн өвс, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн хужир, шүү бэлтгэснээс одоогийн байдлаар 20.0 орчим хувь нь үлджээ. Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 27.5 мянган тн өвс, 11.8 мянган тн тэжээл бэлтгэж, зарцуулсан байна.
Д.ТУЯА
Холбоотой мэдээ