Нийслэлд 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай | News.MN

Нийслэлд 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай

Нийслэлд 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай

Нийслэлд 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай

Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэнээр Улаанбаатар хотод 29 мянган барилга, байгууламж байдгийн 19 мянга нь 2002 оноос өмнө, 10 мянга орчим нь үүнээс хойш баригджээ. Нийслэлийг тойрсон газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд бий тул эрсдэлтэй нөхцөл үүсч болзошгүй аж.

2010 оноос хойш Хот байгуулалт, хөгжлийн газар барилгын газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж эхэлжээ. 2023 оны байдлаар нийт 944 барилга дээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн байна.

2002 оноос өмнө баригдсан 1844 орон сууц болон олон нийтийн барилгын ихэнх нь буюу 1320 нь орон сууц, 524 нь олон нийтийн барилга аж. Эдгээрээс 900 гаруй барилгад газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийхэд 354 нь тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай, үлдсэн нь газар хөдлөлтөд тэсвэртэй байна гэсэн үнэлгээ дүгнэлт гарчээ.

2002 оноос өмнө баригдсан барилгуудын хийц, бүтээцийн хувьд ихэнх нь тоосгон барилгууд аж. Өөрөөр хэлбэл, 1940-1960 онд баригдаж эхэлсэн барилгуудын чанар, эдэлгээний хувьд анхаарах шаардлагатай, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үзжээ.

Хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгуудыг хэрхэн хүчитгэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байгаа аж. Энэ тал дээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, өөрөөр хэлбэл хууль, дүрэм журам гаргах, стандарт норм батлах шаардлага үүсчээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар төслийн хүрээнд үүн дээр онцгой анхаарч байна. Эхний ээлжинд 10 барилгад хүчитгэл, бэхэлгээ хийх зураг төслийг боловсруулахаар төлөвлөжээ.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

888 2023-03-18 119.40.98.177

98 гээд байгаа барилгуудаа байршил, хаягаар нь ил тод мэдээлбэл оршин суугчид өөрсдөө бас сонор сэрэмжтэй байх юм болов уу

Avatar

Зочин 2023-03-18 85.233.56.132

Шинэ барилгуудыг сайн шалгахгүй бол хямд төсөр материалаар барьсан, нэг л итгэл муутай барилгууд байгаа даа. Аягүй бол 60-аад оны барилгуудаас ч найдваргүй байж мэднэ.

Avatar

Зочин 2023-03-18 165.225.96.121

Дээр үеийнх нь бараг дээр байх. Гадаадад 500, 600 жил болсон барилгууд зүгээр л байж байна. Тордоод улам сайхан болгочихсон байдаг юм байна лээ.

Avatar

Зочин 2023-03-18 64.119.21.98

100 ч хүрэхгүй гэж үү худлаа тоо бна эсвэл хүчиргэж чадах тоо нь юмуу янз бүрийн тоо хэлэхээ больж үз шинэ бартсанууд чинь бүүр аймаар суурьчгүй барилга бгаашүү

Avatar

Зочин 2023-03-18 64.119.19.176

ярихаас цаашгүй хэдэн тэнэг юмнууд,харахаас сэжиг хүрхиймоо

Avatar

Зочин 2023-03-18 213.87.136.53

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-03-18 202.21.107.15

Олон жил ярьж байна даа.

Avatar

Уншигч 2023-03-18 64.119.21.98

хийхгүй юмаа хийнэ гэж бичдэг моод гарсан ард түмэнээ тэнэгтүүлдэг үе өнгөрсөөн дарга нэртэй хулгайчуудаа

Avatar

Зочин 2023-03-18 202.9.47.31

Цаасан дээр л бэхлэж байгаа юм чинь яахав дээ. Аль эртнээс л бэхлээд байгаа шүү дээ.

Avatar

Ork 2023-03-18 159.223.64.234

Хүчитгэж бэхлэдэг юм биш??хуураад яах вэ дээ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж