Нийслэлд 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2023.03.18-нд нийтлэгдсэн

Нийслэлд 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай

Нийслэлд 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай

Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэнээр Улаанбаатар хотод 29 мянган барилга, байгууламж байдгийн 19 мянга нь 2002 оноос өмнө, 10 мянга орчим нь үүнээс хойш баригджээ. Нийслэлийг тойрсон газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд бий тул эрсдэлтэй нөхцөл үүсч болзошгүй аж.

2010 оноос хойш Хот байгуулалт, хөгжлийн газар барилгын газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж эхэлжээ. 2023 оны байдлаар нийт 944 барилга дээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн байна.

2002 оноос өмнө баригдсан 1844 орон сууц болон олон нийтийн барилгын ихэнх нь буюу 1320 нь орон сууц, 524 нь олон нийтийн барилга аж. Эдгээрээс 900 гаруй барилгад газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийхэд 354 нь тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай, үлдсэн нь газар хөдлөлтөд тэсвэртэй байна гэсэн үнэлгээ дүгнэлт гарчээ.

2002 оноос өмнө баригдсан барилгуудын хийц, бүтээцийн хувьд ихэнх нь тоосгон барилгууд аж. Өөрөөр хэлбэл, 1940-1960 онд баригдаж эхэлсэн барилгуудын чанар, эдэлгээний хувьд анхаарах шаардлагатай, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үзжээ.

Хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгуудыг хэрхэн хүчитгэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байгаа аж. Энэ тал дээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, өөрөөр хэлбэл хууль, дүрэм журам гаргах, стандарт норм батлах шаардлага үүсчээ.

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар төслийн хүрээнд үүн дээр онцгой анхаарч байна. Эхний ээлжинд 10 барилгад хүчитгэл, бэхэлгээ хийх зураг төслийг боловсруулахаар төлөвлөжээ.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж