SIS-2023: 17 компани 258 сая долларын хөрөнгө оруулалт татна

Хуучирсан мэдээ: 2023.03.18-нд нийтлэгдсэн

SIS-2023: 17 компани 258 сая долларын хөрөнгө оруулалт татна

SIS-2023: 17 компани 258 сая долларын хөрөнгө оруулалт татна

Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум өнөөдөр (2023.03.18) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр байгаль орчин сэргээгдэх эрчим хүчний салбарын асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Гурван өдрийн турш үргэлжилж буй энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим бизнес эрхлэгч оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоон, төслүүдтэй нь танилцаж, хамгийн багадаа нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

Өнгөрсөн Баасан гаригт Монголын 100 гаруй бизнес эрхлэгч БНХАУ-ын 200 гаруй хөрөнгө оруулагчтай холбоо тогтоож, төслөө танилцуулан, эхний өдөр 17 компани 258 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон байна.

Тус форумын үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ үйл ажиллагаа нь хоёр улсын гадаад худалдааг өргөжүүлэх, Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэх, бүс нутгийн байгаль орчны чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал гэдгийг онцлоод “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал” илтгэл тавьжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар "Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын бодлого, шийдэл”, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжтой төслүүдийг БНХАУ-ын хөрөнгө оруулагч нарт танилцуулав.

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид аялах, судалгаа хийх бус, зөвхөн хөрөнгө оруулах сонирхолтой ирсэн бөгөөд тэднийг дотооддоо өр зээлгүй гэх тодорхой шалгууруудаар сонгожээ. Хэрвээ хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалт горилогч тал харилцан тохирсон бол эхний ээлжид төслөө танилцуулах, нарийн мэдээлэл өгөх боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж