Олон улсын эрүүгийн шүүх Путиныг баривчлах тушаал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.03.18-нд нийтлэгдсэн

Олон улсын эрүүгийн шүүх Путиныг баривчлах тушаал гаргажээ

Олон улсын эрүүгийн шүүх Путиныг баривчлах тушаал гаргажээ

Гаагийн Олон улсын эрүүгийн шүүх Владимир Путин болон хүүхдийн эрхийн комиссар Мария Алексеевна Львова Белова нарыг баривчлах тушаал гаргажээ. Украин хүүхдүүдийг хууль бусаар албадан хил гаргасан хэрэгт тэднийг буруутгаж байна. Шүүгчид нууц захирамж гаргах талаар хэлэлцсэн ч олон нийтэд ил болгосноор гэмт хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ. Хүүхдийн эрхийн комиссар Мария Алексеевна Львова Белова нь өнгөрсөн сарын 16-нд Мариуполь хотоос 15 настай хүүхэд өргөж авсан талаараа телевизээр ярьсан.

Гэвч ОХУ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тодруулбал, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова "Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэр манай улсын хувьд ямар ч утгагүй юм. Тэр дундаа хууль эрх зүйн үүднээс авч хэлэлцээд байх зүйл байхгүй. ОХУ нь Олон улсын эрүүгийн шүүхийн нэг хэсэг биш бөгөөд үүний дагуу ямар ч үүрэг хүлээхгүй" гэж хэлжээ.

Харин Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак энэ үйл явдлыг зөвхөн эхлэл гэлээ. Цаашид дахин олон хүнийг баривчлах шийдвэр гарна гэж тэд үзэж байна. "Ирэх саруудад илүү олон зүйл тохиолдоно. Энэ бол нөхцөл байдлыг бүрэн эргүүлсэн нэг төрлийн анхааруулга болох ёстой" гэж Олон улсын хүний эрхийн хуульч Уэйн Жордаш хэллээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж