Бүхээгтээ кофе ууж, боов идсэн нисгэгчдэд арга хэмжээ авна | News.MN

Бүхээгтээ кофе ууж, боов идсэн нисгэгчдэд арга хэмжээ авна

Бүхээгтээ кофе ууж, боов идсэн нисгэгчдэд арга хэмжээ авна

Бүхээгтээ кофе ууж, боов идсэн нисгэгчдэд арга хэмжээ авна

Энэтхэгийн агаарын тээврийн "SpiceJet" компанийн хоёр нисгэгч бүхээгтээ кофе ууж, нарийн боов идсэн гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж магадгүй байна. "SpiceJet" нь харьцангуй хямд өртөгтэйдөө тооцогддог авиа компани юм. Нисгэгчид компанийн лого бүхий аягатай кофег онгоцны хяналтын хөшүүрэг дэргэд байрлуулсан нь Энэтхэгийн нисэхийн нийгэмлэг болон цахим ертөнцийн дургүйцлийг төрүүлэв. Мөн тэд Хинду шашинтнуудын баярын үеэр ихэвчлэн иддэг амтат шарсан боовыг барьсан байжээ.

"Манай компани бүхээг доторх хоол хүнсний хэрэглээний талаар хатуу бодлого баримталдаг. Үүнийг бүх нислэгийн баг дагаж мөрддөг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа зохих арга хэмжээг авна" гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Нисэх онгоц ба зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хариуцаж буй нисгэгч хүний хувьд энэ үйлдэл нь туйлын мэргэжлийн бус байсан гэдгийг тэтгэвэртээ гарсан нисгэгч Шакти Лумба мөн хэлжээ. "Энэ бол байж боломгүй зан үйл. Бүх нисгэгч бүхээгт шингэн зүйл асгарах ямар аюултайг мэдэж байгаа" гэж тэр хэлэв.

Тус хяналтын хөшүүрэг доор онгоцыг удирдахад чухал шаардлагатай цахилгааны утаснууд байдаг. Үүн дээр халуун зүйл асгасан тохиолдолд төхөөрөмж хэт халж, цаашлаад систем унтрах аюултай юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-18 202.126.89.73

Бвсог муу золигнууд вэ хха

Avatar

зочин 2023-03-18 202.21.100.210

Алдаатай ч гэсэн шинэ мэдээ хүргэх гэж хичээж буй сэтгүүлчидэдээ амжилт хүсье. Давтан сургалт гэж байдаг бол наад хэдэн сэтгүүлчидээ сайн сурга.

Avatar

Зочин 2023-03-18 213.87.136.53

!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-03-18 195.88.86.5

Хаая, яаж болно оо? б**в идэж болохгүй шдээ?

Avatar

Зочин 2023-03-18 43.228.130.98

Flight Control – Удирдлагын жолоо
Engine Start Lever- Хөдөлгүүр асаах хөшүүрэг 2 ын дунд жаахан будилсан бололтой сэтгүүлч маань. Бас Англи эх дээрээ Grounded буюу газарт буулгасан буюу нислэгт гаргахгүй байгаагаам бус ажлаас хална гэсэн агуулга байхгүй байсан. Гэхдээ шинэ , сонирхолтой мэдээлэл хүргэдэгт баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж