Сири дэх Оросын цэргийн онгоцны тоо мэдэгдэхүйц нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.18-нд нийтлэгдсэн

Сири дэх Оросын цэргийн онгоцны тоо мэдэгдэхүйц нэмэгджээ

Сири дэх Оросын цэргийн онгоцны тоо мэдэгдэхүйц нэмэгджээ

Хар тэнгисийн дээгүүр Оросын нисэх онгоц АНУ-ын дронтой мөргөлдсөн хэрэг саяхан гарсан. Энэ хэргээс хоёр хоногийн дараа Сири дэх Оросын цэргийн онгоцны нислэгүүд мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнийг АНУ-ын Төв командлалын командлагч Пүрэв гаригт мэдэгджээ. Тодруулбал, Оросын зэвсэг ачсан онгоцууд АНУ-ын баазуудын дээгүүр нисэлдэж, өдөөн хатгах гэж оролдсон гэв.

"Энэ бол цоо шинэ зүйл биш. Гэхдээ бид Сирид гуравдугаар сарын 1-нээс хойш огцом өсөлтийг харлаа. ОХУ-ын агаарын цэргийн хүчний мэргэжлийн бус, аюултай үйлдлүүд нэмэгдэж байна" гэж генерал Эрик Курилла хэллээ.

Сири улсад хоёр өөр баазад АНУ-ын 900 цэрэг ойролцоогоор байдаг. "Олон улсын агаарын орон зайд Оросын онгоцуудын түрэмгий, эрсдэлтэй, аюултай нислэг нэмэгдсэнийг Вашингтон ажиглаж байгаа" гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгджээ. Мөн АНУ тэдний үйлдэлд дүн шинжилгээ хийж байгааг Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли мэдэгдэв. Энэ түрэмгий ажиллагаа зөвхөн АНУ-ыг бус, Их Британи болон бусад орон руу ч бас чиглэсэн байгааг тэр онцоллоо.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж