Дэлхийн хамгийн баян ээж гэхээр таны санаанд хэн бууж байна. 2022 оны хамгийн дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлж байсан “Tesla Motors”-ийн үүсгэн байгуулагч Элон Маскын ээж Мэй Маск дэлхийн хамгийн “баян” ээж мөн биз дээ.
Мэй Маск загварын салбарт 50 жилийн турш ажиллаж байгаа чадварлаг модель бөгөөд өдгөө 75 настай тэрээр дэлхийн олон алдартай брэндүүдтэй хамтарч ажилладаг юм байна. Тэрээр Говь брэндийн пальтог сонгож, дэлхийн 30 оронд 10,000 гаруй хувь хэвлэгддэг, загварын чиг хандлагыг тодорхойлдог “THE MAGAZINE” сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимжээ.
Мэй Маскын сонгосон Говь брэндийн хар өнгийн пальто нь бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд өндөр өсгийтэй, түрийтэй, эсвэл спорт пүүз гээд бүх төрлийн гутал дээр зохицож, эмэгтэйчүүдийг илүү хүчирхэг, бие даасан хэр нь дэгжин, тухтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ шүү.
Дэлхийн зон олныг Монгол ноолуураар гоёж, амьдралын алхам бүрд ноолууран хувцасны дулаан мэдрэмжийг бэлэглэх зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа Говь компани Италийн алдарт дизайнер Жоржиа Спина нь Говь брэндийн Ёрөнхий загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд тун удахгүй анхны коллекцоо хэрэглэгчдэдээ танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Алтай 2023-03-17 66.181.160.5
Бичлэг нь үгийн найруулага муу тул өөрөө засаж уншлаа да хөөрхий. Чадвараа сайжруул да .
Зочин 2023-03-17 124.158.67.124
Говь компани маань дэлхийн брэнд болж байнадаа 👏👏👏 Том амжилт хүсье
Зочин 2023-03-17 192.82.84.151
News.mn-ийн сэтгүүлчдийн бичлэгийн ур чадвар их муу байна шүү. Анхаарч чадваржуулбал зүгээр сэн. Сүржин гарчиг тавиад доторхи нь зүгээр л ус
Зочин 2023-03-17 202.126.88.113
Болж байна. Энэ л гадныханд реклам шүү дээ.
Зочин 2023-03-17 213.87.152.37
~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-03-17 202.21.108.64
gadaad emee nart l zar..zeelee tul..buyan company-iin baraa buteegdehuuniig avhaa bolih heregtei..
Зочин 2023-03-17 202.55.188.42
говь гэж байна тэнэгээ БУЯН биш
Зочин 2023-03-17 43.228.129.178
Сэтгүүлчид ээ! Монгол хэлний зөв бичгийн дүрэм, хэл найрууллагын тал дээрээ анхаараач ээ?! Уг нь "Дэлхийн баячуудын 2022 оны жагсаалтыг тэргүүлж байсан … " гэж бичвэл утга ойлгогдмоор? Миний хувьд.
Ii 2023-03-17 192.82.82.63
Ataarhuuu
Зочин 2023-03-17 202.126.89.117
сайхан
*шабат 2023-03-17 66.181.180.234
зүүн өвдөг гуя ялимгүй ил гарчээ. цагаан үст ээж индүүн улаар индүүдэх
Зочин 2023-03-17 192.82.90.232
tansag goyo bn
Зочин 2023-03-17 216.38.195.77
osi;