ДЭЛХИЙН ХАМГИЙН “БАЯН” ЭЭЖ ГОВЬ БРЭНДЭЭР ГОЁЛОО

Хуучирсан мэдээ: 2023.03.17-нд нийтлэгдсэн

ДЭЛХИЙН ХАМГИЙН “БАЯН” ЭЭЖ ГОВЬ БРЭНДЭЭР ГОЁЛОО

ДЭЛХИЙН ХАМГИЙН “БАЯН” ЭЭЖ ГОВЬ БРЭНДЭЭР ГОЁЛОО

Дэлхийн хамгийн баян ээж гэхээр таны санаанд хэн бууж байна. 2022 оны хамгийн дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлж байсан “Tesla Motors”-ийн үүсгэн байгуулагч Элон Маскын ээж Мэй Маск дэлхийн хамгийн “баян” ээж мөн биз дээ.

Мэй Маск загварын салбарт 50 жилийн турш ажиллаж байгаа чадварлаг модель бөгөөд өдгөө 75 настай тэрээр дэлхийн олон алдартай брэндүүдтэй хамтарч ажилладаг юм байна. Тэрээр Говь брэндийн пальтог сонгож, дэлхийн 30 оронд 10,000 гаруй хувь хэвлэгддэг, загварын чиг хандлагыг тодорхойлдог “THE MAGAZINE” сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимжээ.

Мэй Маскын сонгосон Говь брэндийн хар өнгийн пальто нь бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд өндөр өсгийтэй, түрийтэй, эсвэл спорт пүүз гээд бүх төрлийн гутал дээр  зохицож, эмэгтэйчүүдийг илүү хүчирхэг, бие даасан хэр нь дэгжин, тухтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ шүү.

Дэлхийн зон олныг Монгол ноолуураар гоёж, амьдралын алхам бүрд ноолууран хувцасны дулаан мэдрэмжийг бэлэглэх зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа Говь компани Италийн алдарт дизайнер Жоржиа Спина нь Говь брэндийн Ёрөнхий загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд тун удахгүй анхны коллекцоо хэрэглэгчдэдээ танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж