УИХ-ын танхимаас “хөөгдөх” улстөрчид | News.MN

УИХ-ын танхимаас “хөөгдөх” улстөрчид

УИХ-ын танхимаас “хөөгдөх” улстөрчид

УИХ-ын танхимаас “хөөгдөх” улстөрчид

УИХ-ын хаврын чуулгантай зэрэгцээд улс төр хөдөлгөөд орж эхэллээ. Энэ хаврын улс төр авлигатай тэмцэхэд чиглэсэн нь УИХ-ын дарга Г.Занданшатарын үгнээс шууд уншигдав. Тэрбээр энэ удаагийн чуулганыг “авлига”-ын эсрэг чуулган болно хэмээн тодотгосон нь сүрдүүлэг биш нь ойлгомжтой.

Нүүрсний болон Хөгжлийн банкны гэх хэрэгт нэр  холбогдсон, хууль шүүхэд дуудагдсан гишүүд ч чуулганы танхимд хавталзаж, хулмалзсаар хаврын улс төр халуухан эхлэв.

Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ж. Мөнхбат нарыг чөлөөлөх асуудал УИХ-д орж ирэх нь ч тодорхой болсон.

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн өдөр Ерөнхий сайд захирамж гарган Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ХНХ-ын сайдаас чөлөөлсөн. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудалд суухаар МАН-ын аль хэдийнэ амбицалж эхлэв. Хэдхэн сарын өмнө амны алдаа гаргасан Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдаас чөлөөлж Т.Аюурсайханыг оронд нь томилж байсан Ерөнхий  сайд хулгай, луйврын хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан журмын нөхрөө танхимаасаа явууллаа.  Давхар дээлээ тайлсан Т.Аюурсайхан өмнө нь шоудсан уу ямар ч байсан гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө буцаан татсан гэх мэдээлэл бий.

Тиймээс АТГ-аас “ Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн” гэж чуулганы өмнөх өдөр  мэдээлсэн нь санамсаргүй явдал биш юм.

Харин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгөөд Өмнөд Солонгос руу явсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг АТГ ялагдагчаар татан шалгаад эхэлжээ. Учир нь, түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг  УИХ-аас ёсоор болгоно хэмээн АТГ-аас үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирвэл гишүүд ангийн нөхдөө түлхэх үү, түших үү гэдэг нь анхаарал татаж байна.

Ямар байсан нүүрсний гэх хэргээр нэжгээд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэх нь цаг хугацааны асуудал болов.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт барилгын ажлыг гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргийг АТГ-аас ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 48 нь нийтийн албан тушаалтан байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын зургаан гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймаг болон сумын Засаг дарга асан дөрөв, ИТХ-ын дарга нэг, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын дөрөв, Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан, Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгуулалтын газрын хоёр даамал, Боомтын захиргааны хоёр мэргэжилтэн, "ЭТТ"хувьцаат компанийн эрх бүхий долоон албан тушаалтан, "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гурав, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болог иргэд хууль шүүхийн хаалга татахад хүрлээ.

Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 14 нь хахууль авсан, 26 иргэн, албан тушаалтан хахууль өгөх, 21 албан тушаалтан мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Ийнхүү энэ хаврын улс төрийн гол сэдэв авлига байх нь нэгэнтээ тодорхой болсон.

П.Батзаяа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энх-оД 2023-03-17 103.229.122.96

Тагнуулын дарга нарыг сайн шалга их юм гарна шүү. Зарим дэд дарга байсан хүмүүсийн хом явж байсан. Яаж тэгж баяждаг юм.

Avatar

Зочин 2023-03-17 150.129.141.161

наранбаатарыг маш сайн шалгах хэрэгтэй хятадын компаниас хээл хахууль авч бгааг хятадууд баримтжуулж аваад тусгай албадаа өгсөн бх магдлаллтай тэруугээрээ шантаажилж их хуралд хятадын тусгай алба суулгсан бх магдлал өндөр

Avatar

Зочин 2023-03-17 192.82.83.177

Бйяртай Батцагаан луу марш. Оюунэрдэнээс бусад 75 нь байж байх юм.Манай сэлэмЕК,Тамгын даргатайгаа ҮАЗийн нб тэйгээ цохиж явна

Avatar

Иргэн 2023-03-17 115.88.164.3

ээ хөөрхий л гэхээс

Avatar

Зочин 2023-03-17 64.119.22.101

Хөөрхий горилогсод УИХ тарна гэж хөөрцөглөөд л байх юм Ард иргэд ч улам хэрсүү болж байна даа. Дэмий горилох ч хэрэгггүй байх аа.

Avatar

Зочин 2023-03-17 139.5.216.42

Ардчилал гэх гоё үгээр нүүрээ халхалсан бүлэг луйварч хулгайчдын үнэн нүүр төрөхийг монголчууд сайн мэдэх болсон, Иймээс ч тэд өмнөх сонгуулиар төрийн эрэхээс зайлахад хүрсэн, УИХ-ын танхимаас бараг бүгд хөөгрсөн, УИХ-ын танхимаас хөөгдөх хөөх явдал шинэ зүйл биш болсон, Зах зээлийн нийгэмд ер нь шудрага ариун явдал байдаг юм уу, Иргэд хүн болж төлөвшиж чаддаг юм уу, Баячуудын дунд хуль зөрчилгүй хөрөнгөжсөн хүмүүс бий юу

Avatar

Зочин 2023-03-17 213.87.152.37

~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-03-17 188.162.254.66

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-03-17 202.21.108.58

Ер нь бол энэ зураг дээрх эрхэмүүд бол бүгдээрээ л иргэдийнхээ сайхан амьдрах болмжийг хулгайлсан луйварчингууд юм даа Ард иргэд бид ингэж харж байна

Avatar

Ард игнэд 2023-03-17 192.82.86.191

яриал худлаа поопроол бхийн тэгээд хөөгөөч чадахгүй бж

Avatar

Зочин 2023-03-17 192.82.86.191

хөөж чадахгүй ш дээ МАН угаасаа худалч хулгайч нам юм бишүү

Avatar

цөхөрч гүйцлээ 2023-03-17 202.21.108.2

Аюурсайхан Мөхбат нар гаднаа гоё дүр эсгээд их лмуу муухай улсууд байж дээ хөөрхий монгол орон минь яана даа гайгүй болов уу гээд гаргаад ирсэн хүмүүс нь дандаа хумсаа нуусан муурнууд байх юм яасан хэцүү юм бэ

Avatar

Зочин 2023-03-17 66.181.191.170

Уул нь энэ их хурал шууд тарах хэрэгтэй нэр нь татагдах гишуудоорсдоо шууд дутгэлцэх хэрэгтэй гэтэл энэ хэд юу ч хийхгуй ингээд л байх юм бна иймд нэр хунд унасан их хурал тарах нь зов шуу дээ

Avatar

С.Эрдэнэ 2023-03-17 112.72.10.14

Энэ УИХ одоо тарах хэрэгтэй … Бараг ихэнх нь бизнесмен, авилгач, ард түмний хөрөнгө шамшигдуулагч …

Avatar

Зочин 2023-03-17 184.60.63.245

tegee helj baigaa hun inu Tedgevriin nasnii humuusiin mongiig hulgaich. kkk

Avatar

Зочин 2023-03-17 202.179.11.230

huuhgui bol bugdiig ni huu.

Avatar

иргэн.. 2023-03-17 202.21.108.8

Тэгээд түргэн хөөгөөч ээ……Хулгайгаа үргэлжлүүлэн хий гээгүй юм бол түргэн зайлуулж …ордог газар руу нь явуулаад байцаагаач ээ…. ХӨӨХ нь Тодорхой бол түргэлээч ээ.. УИХ тараагаач ээ…

Avatar

Зочин 2023-03-17 139.5.216.42

АН төр барьж байх үеэс буюу өмч хувьчлалаас эхлээд л хууль зөрчиж нийгмийн өмчийг идэж ууж хөрөнгөжих явдал асар их гарсан, Үндэслэлгүй баяжсан идэж уусан гэдэгт сайн шалгавал эд нар олноороо хамрагдана, Учир нь хов хоосон төрийн эрхэнд гараад ахар богино хугацаанд цүдийгээд эхлэсэн гэж иргэд маш их ярьдаг байсан, Ардчилсан ерөнхийлэгчдийн үед хуулийнхны дэлжлэгээр олон хүн гэмт хэргээс мултарсан гэдэг худал юм уу,,Одоогийн энэ шалгалтыг зөвхөн нүүрсний асуудлаар хязгаарлаж болохгүй шүү,

Avatar

Зочин 2023-03-17 192.82.86.88

Ергүү минь. Наад улсыг чинь танай МАН л үеийн үед тонож дээрэмдээд байгаа биздээ. Чи ч нэг эрүүгийн элемент нь байна

Avatar

Зочин 2023-03-17 216.38.195.77

BOLJ ?

Avatar

SHUUDAI BOLJi; 2023-03-17 216.38.195.77

#

Avatar

xar taxian Bolson ni xaschixve? 2023-03-17 216.38.195.77

b*** xuxuj kambyyj,laos boloxny,

Avatar

UBJTEI + GADNI yjes 2023-03-17 216.38.195.77

boobvon tolgoitoi boloxny, zailyyl.

Avatar

Чук 2023-03-17 202.55.188.116

Баттулга Адъяасүрэнг сугалж амжжээ тохироо явчлаа да

Avatar

Зочин 2023-03-17 66.181.160.122

заваан ой гутам ацнууд хүүхнүүдн айлийн эр нөхрийн ббоов хөхөж эрчүүдн бие биеэ бандиддаг ггомо бузрууд

Avatar

Зочин 2023-03-17 103.229.120.188

Дор коммент бичсэн хүмүүс УИХ-ын гишүүдийг харааж зүхжээ. Гэтэл эд нарыг та бид нар л сонгосон болохоос тэд өөрсдөө дайраад ороод ирээгүй биз дээ??? 2024 онд дахиад л ийм юмнуудыг сонгоод маргаашнаас нь л эхлээд зүхээд унана даа?!!

Avatar

Зочин 2023-03-17 90.193.251.156

дайрж орж ирээгүй нь үнээн. сонгогдсон нь ч үнэн … ард олон өөрсдөө хэлсэндээ байдаг болохоор эд нарыг амалсандаа байна гэж найдлага тавиад сонгосон байх үнэндээ тэд нар нь сонгуулсан юм шүү дээ. харин.. бидний саналаа өгч сонгосон хүмүүс маань яагаад СОНГОГДООГҮЙн учир нь бүхэнд ил болохоор ДАЙРЧ ОРЖ ИРЭЭД СУУЧИХСАНТАЙ АГААР НЭГЭН БУС УУ???!!!

Avatar

зочин 2023-03-17 192.82.81.20

ЭНЭ ЗУРАГ ДЭЭРХИ ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙГ БҮГДИЙГ НЬ ШОРОНД ЯВУУЛЖ НААД ТӨРИЙН ОРДОНГОО ЦЭВЭРЛЭЖ АВАХ ХЭРЭГТЭЙ . ОДОО ИХ ХУРАЛД ҮЛДЭХ ХҮН БАЙХГҮЙ БҮГДИЙГ НЬ ХӨӨЖ ЯВУУЛ. ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ИРСЭН ДЭЭРЭМЧИНГҮҮД .

Avatar

Зочин 2023-03-17 202.9.47.31

Хулгайч гишүүдээ түтгэлзүүлэхгүй авч үлдэх юм бол цаана нь олон хулгайч үлдсэн байна л гэсэн үг шүү дээ.

Avatar

Зочин 2023-03-17 202.126.88.112

МАН жинхэнээсээ Монголын Авилгалчдын Нам болжээ.

Avatar

Зочин 2023-03-17 91.210.248.233

гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлага байхгүй, дуудсан өдөр, цагт нь очоод байхад болно шүү дээ, гэж гишүүн Батэрдэнэ хэлээд бншүү дээ..ккк
МАН БОЛ СЭХЭЭ АВАХАА БОЛЬСОН, ХУРДАН ТАР !!! ЭС ТЭГВЭЭС АРД ТҮМЭН БОСНО ШҮҮ!!!

Avatar

Зочин 2023-03-17 192.82.84.217

муу новшийн улс төрчдийг шоронд хийх хэрэгтэй. жижиг дунд үйлдвэрийн сан хөгжлийн банк нүүрсний гэх мэтээр эх орондоо ноцтой хохирол учруулсан хүмүүсийн хөрөнгийг хураах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж