Өнөөдрөөс цаг агаар дулаарна | News.MN

Өнөөдрөөс цаг агаар дулаарна

Өнөөдрөөс цаг агаар дулаарна

Өнөөдрөөс цаг агаар дулаарна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр -5…-10 градус  хүйтэн, Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  -4…+1 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

05 цагт Улаанбаатарт:-14 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-17 213.87.152.37

)))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж