Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч, хөгжсөний 102 жилийн ой тохиож байна | News.MN

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч, хөгжсөний 102 жилийн ой тохиож байна

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч, хөгжсөний 102 жилийн ой тохиож байна

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч, хөгжсөний 102 жилийн ой тохиож байна

Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч, хөгжсөний 102 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2023.03.16/ боллоо. Цайвар цэнхэр өнгийн парад хувцасаар хослон, төрийн хүндэт медалаар энгэрээ гоёсон цэрэг эрс мөн баяр хүргэхээр ирсэн гэр бүлийн гишүүд Офицеруудын ордонг дүүргэжээ. Зөрөх зайгүй шахалдаж, шинэхэн цэцэгний нялуун үнэр хамар цоргиж, хацар шүргэн одно. Тусгайлан зассан тайзны урд сандал эгнүүлэн тавьж,  суудал бүрийг дугаарлан тэмдэглэжээ. Удалгүй заал дүүрч, ижил хувцасаар гоёсон цэрэг эрс сандал дээр цэмцийн сууцгаана. Чанга хөгжмийн ая явж, баярын хурал албан ёсоор эхэллээ. Хүндэт зочдоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг нар иржээ.

 Баярын хурлыг нээж ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.ГАНБЯМБА:

-Хүн төрөлхтний түүхэнд анх төрт улсыг үндэслэн байгуулж, Төв азийн цээжинд орших өргөн уудам тал нутагт нүүдэллэн аж төрж байсан монголчууд агуу эзэнт гүрнийг байгуулсан нь монгол цэргийн суу алдартай салшгүй холбоотой. Анхны төрт улс болох Хүннү гүрнээс эхтэй газар нутаг бол төр, улсын үндэс хэмээх бодлогоос улбаатай Их эзэн богд Чингис хааны төрийг төвшитгөх алсын хараатай, онч мэргэн төрийн бодлогоор залгамжилсан Монгол цэргийн баатарлаг, дайчин уламжлал нь монголчууд бидний уруудан доройтож, сэргэн мандсан буурал түүхийн хуудаснаа хадгалагдаж, зуун зуунаар өртөөлсөн хөгжил дэвшил, амжилт ололтоор баяжигдан эдүгээ бидэнд ирсэн.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш түүхэн цаг хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа төдийгүй төрийн бодлогын нэгэн чухал түшиг тулгуур, нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч гол хүчин байсаар ирсэн бахархам түүхтэй.

Өнгөрсөн зууны түүхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчин Монгол цэрэг “дэлхийн цэрэг” хэмээх хүндлэлийг хүртэж, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас 24 дүгээрт эрэмбэлэгдсэн нь чамлахааргүй амжилт юм.

Мөн Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР:

-Хоёр зууны зааг дээр Монгол Улсын зэвсэгт хүчин хөгжлийхөө шинэ үе шат, бодлогын зорилтоо тодорхойлж хөгжлөө урагшлуулж байна. Өнгөрсөн зуунаас хойш Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын үнэ цэнийг хадгалж, үргэлжлүүлэн нэр төртэйгөөр төрийн даалгасан үүргийг биелүүлэх эрхэм үүрэг бидэнд оногдсон. Үүний дагуу бид өнгөрсөн зууны ажилд үнэлгээ дүгнэлт өгч, ирэх зууныхаа зорилтыг тодорхойлсон. Зууны зааг дээр зэвсэгт техникийн шинэчлэлийг Монголын зэвсэгт хүчин үндэсний зэвсэг техникээ бүтээж үйлдвэрлэдэг боллоо.

Сум, галт хэрэгсэлээ дотооддоо үйлдвэрлэх бэлтгэлийг бүрэн хангасан. Олон улсад болон энхийг сахиулхад үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдын чадавхыг дээшлүүлж, шинэ төрлийн цэргийн гурван командлал шинээр байгуулж төлөвшүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн. Олон улсын болон дэлхий дахины тэмцээнд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчдын тоо өсөж, чанарын өсөлт дэвшил гарлаа.

Энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоороо Монгол Улсын цэргийн албан хаагчид, баг бүрэлдэхүүн дэлхийд 25 дугаарт, Ази тивд нэгдүгээр байранд эрэмблэгдэж байна. Энэ бол өнгөрсөн зууны хугацаанд 102 жилийн түүхт Монгол Улсын Зэвсэгт хүчний томоохон амжилт юм. Зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн, офицер, ахлагч нар хичээнгүйлэн ажиллах ёстой. Гол нь бид тусгаар тогтнолоо өөрийн хүчээр, зэвсэг техникээрээ, өөрсдөө хамгаалах үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хэрэгжүүлэх гол бодлого, зорилгыг дэвшүүлсэн байгаа. Үүнд эргэлт гаргахаар чармайн ажиллаж байна.

 

ХИАГТ ХОТЫГ ЧӨЛӨӨЛЖ АНХНЫ ЯЛАЛТАА БАЙГУУЛСАН ГУРАВДУГААР САРЫН 18

Монгол цэргийн баярын өдөр нь БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол Ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгох болжээ. Үүнээс хойш 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн гээд олон дайн байлдаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, халуун амь, бүлээн цусаараа тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн түүхэн үүргийг гүйцэтгэсэн армийн, зэвсэгт хүчнийхэний баярын өдөр гэдгээрээ онцлог юм.

Энэхүү Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажиллаж байгаа Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын офицер, ахлагч, ажилтан албан хаагч болон ахмадуудыг салбарын шагналаар тус тус шагналаа.

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагч хурандаа Э.МӨНХ-ОРГИЛ:

-Батлан хамгаалахад алба хаасан дайчид, мөр зэрэгцэн алба хааж байгаа офицер, ахлагч, цэрэг, ажилчин албан хаагч, гадаад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагч нартаа орчин үеийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсний 102 жилийн ойн мэнд хүргэе. Миний хөдөлмөрийг үнэлж төрийн дээд шагнал Хөдөлмөрийн улаан тугийн одонгоор шагнаж байгаад туйлын их баяртай байна. Би зэвсэгт хүчинд 27 дахь жилдээ алба хааж байна. Анх зэвсэгт хүчний эгнээнд орохдоо л “Монгол улсын төлөө зүтгэе” гэдэг үндсэн тангараг өргөж, алба үүргээ гүйцэтгэж байдаг. Тэр ч утгаараа Монгол улсынхаа төлөө, энэ тангаргатаа үнэнч байхын төлөө бүх ажил албаа гүйцэтгэдэг.

Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захиралын ажлын албаны дарга хурандаа Ө.БАТМӨНХ:

“Би зэвсэгт хүчинд 42 жил алба хааж байна. Сүүлийн 20 жилд Батлан хамгаалах салбарын хүний нөөцөд ажилсан. Батлан хамгаалах салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, хүний нөөцийн бодлого, хөгжил нийгмийн хамгааллийн асуудлуудыг түлхүү хөгжүүлэх тал дээр сүүлийн 20 жил ажиллаж байна. Энэ түүхт өдөр хөдөлмөрөө үнэлүүлж хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байгаадаа баяртай байна” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин хоёр дахь зууныхаа түүхийг хэдийнээ эхлүүлж, бүтцэдээ тусгай хүчний, кибер аюулгүй байдал, барилга-инженерийн шинэ төрлийн цэргийг бий болгон хөгжүүлж, түүхт 102 жилийн ойгоо өмнөө дэвшүүлсэн зорилго зорилтоо биелүүлэхийн зэрэгцээ улс орныхоо хөгжлийг урагшлуулсан ололт, амжилт дүүрэн угтаж байгааг онцолсон юм.

Э.Хулан, Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-17 202.9.46.55

монголд хамгийн хэрэггүй зүйл бол энэ цэрэг арми нэртэй ажилгүй хоолны савнууд
Армийг татан буулгаж цагдааг 50 хувь цомхотговол ядарсан эдийг засагт үнэхээр нэмэртэй шүү
л******д НДийн шимэтгэл төлөхгүй байж хамгийн их тэтгэвэр авна ер нь зүгээр л ажилгүй хоолны савнууд …п***а

Avatar

Зочин 2023-03-17 213.87.152.37

)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн.. 2023-03-17 202.21.108.12

Болор шиг олон цэрэгтэй болж …бүх мэдээлэл… цагийн байдлаа мэдэрдэг ..орчин цагийн , олон улсад нийцэхээр дарга нартай болох хэрэгтэй… Архины дэлгүүрт орлого оруулдан олон хурандаа хэрэггүй… Камер ажилуулж …хорихын хурандаа …нарыг цөөлөөч ээ ..Юун БӨХ ..хурандаа ве? Н.Батсуурь ч гэх шиг 6 Г.Өсөхбаяр ч гэх шиг хэргүй дээ.. Хурандаа чинь цэргийн хэрэг байлдааны мэдлэгтэй болохоос биш цагдаа эцэгтэйгээ нийлж зоддог Батсуурь шиг юманд хурандаа нэр зүүлгэж цалин өгч яах нь ве????

Avatar

Зочин 2023-03-17 66.181.178.153

бөөн архичид

Avatar

Зочин 2023-03-17 71.239.25.243

tsereg armigui hirnee baahan guzeetei amisgaadsan generel hurandaanuud…Uursduusuu ichmeer yum.3 saya tseregtei hoid solongosiin armid ch iim olon general hurandaa baihgui baih.

Avatar

dooguur dandaa tseregt ybaagui vzeegui hujaa hurliizuud bna. 2023-03-17 202.55.191.130

er baij armid alba haaj vzeegui novshuud dooguur baahan burjee. mongoliin armi bol eh oronii baharal shuu. ulsiin svr hvch ni armidaa ch dee.. 3.4 say hvndee bol hangaltai armitai shuu . daanch hamgaalah gazar nutag het tom l bolohoor hetsvv l dee…

Avatar

Зочин 2023-03-17 49.228.234.42

ОДОО ТЭР ХИАГТ МААНЬ ХААНА БАЙНА АА ?

Avatar

Ork 2023-03-17 128.199.251.56

Зарим нь Эхнэрийнхээ алдрт эхийн одонг зүүчихжээ???

Avatar

Иргэн 2023-03-17 192.82.90.124

Эх орно хамгаалж буй, улс орны маань тусгаар тогтнолын баталгаа болсон Та бүгддээ баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсье.

Avatar

Зочин 2023-03-17 128.199.251.56

Юунаас хамгаалаад байгаа юм бэ?хулгайч нараас уу??

Avatar

иргэн.. 2023-03-17 202.21.108.8

Хүмүүсийн бичиж байгааг харахад цэргээс ээ олон ГЕНерал байгаа юм биш үү….

ХАРИН …ЭМЭГТЭЙ …АНГЛИ хэлтэй тэр БОЛОР нь Батлан Хамгаалахын сайд… эсвэл Жанжин Штабын дарга болвол ИНГЭЖ олон хэрэггүй хурандаа …цол гутаасан …АРХИ зөөлгөдөг хүиүүс ховор болох байх даа…..

Avatar

Зочин 2023-03-17 122.201.22.89

Манай цэрэг, цагдаагыхан ч Оросжсон улс даа.. Оросоос өөр гадаад хэл мэддэггүй.ялангуя цагдаа нар бол англи хэлээр бүүр таг.Яваандаа гайгуй болох биз. Францын легонерт байгаа 100-аад Монголчууд,, Америкийн хэдэн ренжер Монголчууд, Турк, Германд суралцаж байгаа хэдэн монголчууд маань нутагтаа ирэхлээр .. Хүчний байгуулагын боловсон хүчнээ хаана сургадагаа нууцалдаг журамтай боловч манайхан бараг 65 % нь Орост сургадаг юм билээ. Америк, Турк, Герман, Японд тун бага хувь.

Avatar

ingej hudalaa burahgui ch dee 2023-03-17 202.55.191.130

orosiin surgalt bol hamgiin sain ni za. amerikiin ijil hvistenuud amerik bol zvgeer hvvhediin tsetserleg ch dee.. Fransiin legoneruud bol zvgeer holsonii amitad ch de. ted nariig daind ylj baisaniig tvvh medehegui yum bainaa hoo.. germanii armi gej odoo bol zvgeer onigoo ch de.oorsdoo hvrtel manai armi baildah chadvar bhgui geed bnaa garaa..

Avatar

Эх оронч 2023-03-17 202.21.108.51

Хиагт хотыг чөлөөлсөн юм бол тэр хот чинь өнөөдөр хаана байна? Оросын нутаг биз дээ? Худлаа хуцахын дон туссан хулгайчууд! Бүх зүйл худал хуурмагаар пиг дүүрэн. Орчин үеийн з****г бол дрон болохоос Зөвлөлтийн үеийн хоцрогдсон эд биш ш дээ. Ингэж тархи угаахаар залуу үе чинь цаашид яаж дэлхийтэй хөл зэрэгцэн алхах юм бэ? Бүх зүйл чинь худал хуурмагаар дүүрчээ. Одоо өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-03-17 103.20.152.49

хиагт хот орсод байдаг гэж хэн тэгжийнэ

Avatar

Зочин 2023-03-17 64.119.17.139

гэнраал цэрэг хоёр нь байгаа болтой харин орчин үёийн з****г нь онигоо биз дэээ.80 оны з****г нь хуучираад зэвэрсэн биз

Avatar

Зочин 2023-03-17 103.212.119.210

з****г гэхээр юм бгаа юм болов уу даа… Хэдэн сумгүй хуучин АК-тай юм болов уу… Тэгхээр хэдэн сайн дронтой болох хэрэгтэй

Avatar

987987 2023-03-17 122.201.23.44

хэдэн орос сэлэм, Бирдаан бутай болсоноо орчин үе гээд бгааму

Avatar

Зочин 2023-03-17 59.153.86.112

Цэргийн алба гэдэг бол хатуу алба.Улс орноо хамгаалах,гэнэтийн байгалийн аюул,болзошгүй дайн тулаан гэх мэтийн түрүүнд мөрдөс зүүсэн цэргийн алба хаагч нар бидний өмнө явж

Avatar

Зочин 2023-03-17 172.58.190.246

Цэрэг 3 жил байрад генерал битгий хэл хурандаа цөөхөн байдаг байлаа. Одоо цэргиын тоо 3 дахин цөөн бхад энэ олон Генералууд юу хийх болж өна даа.

Avatar

зочин 2023-03-17 192.82.82.254

Монголын цэрэг юу хийж бна гэвэл НҮБ -д л очиж байгаа . ӨӨр чадах юм байхгүй шүү яг үнэндээ

Avatar

Зочин 2023-03-17 202.21.105.204

Хойд Солонгос шиг харагдлаа ш дээ

Avatar

Зочин 2023-03-17 103.229.122.53

Хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж