Ядуу орнууд зэвсэглэлээр хөөцөлдсөөр байна

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Ядуу орнууд зэвсэглэлээр хөөцөлдсөөр байна

Дэлхийн санхүүгийн хямрал дайрсан ч ядуу орнууд зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнд улам бүр татагдан орсоор байна. Баян хөршүүд нь дайны онгоцнууд худалдаж авч байгаа учир ийм хариуг барьж байгаа юм. Энэ техникийн гол нийлүүлэгчид нь АНУ болон ОХУ.

Америкийн нэгдсэн улс нь цэргийн техникийн тоног төхөөрөмжийн томоохон экспортлогч, үндсэн төрлүүдийг нийлүүлэгч таван орны нэг. Энэ мэдээллийг Энхийн асуудлыг судлах Стокгольмын олон улсын институт сүүлийн дөрвөн жилийн баримтаар хийсэн илтгэлдээ гаргажээ. (SIPRI)

SIPRI
Энхийн асуудлыг судлах Стокольмын олон улсын институтийг (SIPRI) 1966 онд Шведийн нутагт энх тайван байдал тогтсоны 150 жилийн ойгоор байгуулжээ. Институтийн мэдээний бааз нь 1950 оноос хойших нээлттэй мэдээллээс бүрддэг байна.

Шведийн шинжээчдийн мэдээгээр 2005-2009 онд даяарчлагдсан зэвсэг нийлүүлэлтийн 30 хувийг АНУ хийж байгаа. Зэвсгийн экспортын чансааны хоёрдугаарт Орос орсон бөгөөд тэдний эзлэх хувь нь 23 болсон байлаа. Гуравдугаарт Герман улс  6-11 хувьтайгаар орж байна.

Америкийн зэвсгийн эксплот
Тайлангийн хугацаанд Америкийн зэвсгийг НАТО болон 70 орон худалдан авчээ. Зэвсгийн наймааны Америкийн гол түншүүд нь Ази ба Номхон далайн орнууд болов. Америкт бэлтгэсэн зэвсгийн 39 хувийг уг бүсийнхэн, 36 хувийг Ойрхи Дорнодынхон, 18 хувийг нь Европынхон худалдан авсан байлаа. Зэвсгийн экспортын 48 хувь нь нисэх техник,  тоног төхөөрөмж болон зэвсэглэл байна. АНУ-ын F-16E маркийн 72 сөнөөгч онгоцыг Арабын нэгдсэн Эмират, F-16I сөнөөгч 52 онгоцыг Израиль, F-15K гэх сөнөөгч 40 онгоцыг Өмнөд Солонгос тус тус худалдан авчээ.

Оросын худалдааны түншүүд

Ази ба Номхон алайн орнууд Оросын зэвсгийн гол зах зээл боллоо. Тус бүс нутгийнхан оросуудын худалдсан техникийн 69 хувийг авч байгаа юм. Оросын түншийн хоёрдугаар Африк орсон ба худалдааны 14 хувийг нь эзэлсэн байна. 2000-2004 онд эдний үзүүлэлт 10 хувьтай тэнцэж байжээ.  Америкийн адил зэвсгийн наймааны гол бараа нь байлдааны нисэх техник байна. Дөрвөн жилийн дотор оросууд Энэтхэгт СУ-30ТКИ гэдэг 82 сөнөөгч онгоц, Алжирт 28 ширхэг СУ-30МКА, Малайзид 18 сөнөөгч СУ-30МКМ онгоц худалдсан байна.

Немцүүд экспортынхоо өсөлтөд дургүйцэж байна
Герман гадаадад 1700 хуягт техник худалсан байна. Тэдний гуравны хоёр нь хуучин загварынх ажээ. Хуучин немц техникийг Турк, Грек, ӨАБНУ худалдан авсан байна.  Сонирхолтой нь, Германд тэр болгон зэвсгийн экспортыг дэмжихгүй байгаа бөгөөд бундестагийн Зүүний намын  жигүүрийн орлогч дарга Ян ван Акен экспортын өсөлтийг “аймшгийн”  гэж нэрлэн бүрэн зогсоосон шаарджээ. “Дэлхийн хаа нэгэнтээ хүний амь хөнөөх “үр дүн”-тэй ажлын байр манай оронд байх ёсгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

Хямрал экспортод саад болсонгүй
SIPRI-гийн тооцоогоор ердийн зэвсэглэлийн үндсэн төрлүүдийн олон улсын нийлүүлэлтийн хэмжээ өмнөх дөрвөн жилээс 22 хувиар өссөн байв. Гол эрэлт 2007 онд гарсан ба 2008, 2009 онуудад гадаадын импортын зэвсэглэлийн хэмжээ бага зэрэг буурсан байлаа. Гэхдээ л 2000-аад оны хэмжээнд хамгийн өндөр төвшинд байсаар байна.

Шинжээчид  сандарч байна
Олон улсын зэвсгийн наймааны 27 хувь нь байлдааны онгоц. Ойрхи Дорнод, Хойд Африк, Өмнөд Америк ба Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази зэрэг дэлхийн халуун цэгт зэвсэг ихээр нийлүүлж байгаад Шведийн институтийн шинжээчид сэтгэл түгшжээ. “Байгалийн баялгийн нөөц ихтэй орнууд өндөр үнэтэй байлдааны онгоц авч байна” гэж SIPRI хөтөлбөрийн зэвсгийн нийлүүлэлтийг судлах  албаны дарга Пол Холт хэлснийг “Accociated Press” агентлаг дамжуулав.Үүнээс үүдэн тэр орнуудтай хил залгаа улс орон цэргийн техник худалдан авахад татагдан орж байна. “Ядуурлын төвшин өндөр бүс нутагт нөөцийн ийм хуваарилалт нь хэрэгтэй юу?” гэсэн асуудал босч байгааг Холт анхааруулж байна.

Ираны асуудал
Иран Хятад цэргийн техник  худалдан авагч хоёр дахь орон болов. Исламын бүгд найрамдах улс 1000 ширхэг хөлөг онгоцны эсрэг пуужин ба “газар-агаар” ангиллын пуужин, явган цэргийн эсрэг 50 байлдааны техник худалдан авсан байна. Хятадын зэвсгийн экспортын 14 хувь нь Иранд ноогдлоо.
Байдал ийм байгаа ч зэвсгийн наймаачид Иранд НҮБ-ээс тавьсан хориг арга хэмжээг  зөрчөөгүй, Иран, Хятад хоёрын эдийн засгийн холбоог бэхжүүлж байна. Энэ асуудал нь ураны баяжуулалтаа үргэлжлүүлсээр байгаа Иранд нэмж шинэ хориг арга хэмжээ авах эсэх талаар Бээжин байр сууриа тодруулах алхмын гол нөхцөл нь болох ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж