Олон улсын парламентын холбооны чуулга уулзалтад оролцжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Олон улсын парламентын холбооны чуулга уулзалтад оролцжээ

Олон улсын парламентын холбооны чуулга уулзалтад оролцжээ
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 146 дугаар Ассамблейн чуулга уулзалт Бахрейны Хаант Улсын нийслэл Манама хотноо 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалтад 120 гаруй улс орон, бүс нутгийн байгууллагын 1100 гаруй төлөөлөгч, ажиглагчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарын хамтаар оролцож байна.
Дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн ОУПХ нь анх 1889 онд Франц Улсын нийслэл Парис хотноо байгуулагдсан бөгөөд өдгөө 178 орны парламент, 14 хавсарга (бүс нутгийн парламентын холбоо) гишүүнтэй. ОУПХ нь улс орнуудын парламент болон парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах үндсэн зорилготой байгууллага юм.
Энэ удаагийн хурлаар “Энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүртээмжтэй нийгмийг бий болгох нь” үндсэн сэдвийн хүрээнд Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэг хийгдэж байгаа бөгөөд тус чуулга уулзалтаар “Олон улсын хэмжээнд кибер халдлага болон кибер гэмт хэрэгтэй холбогдон гарч буй шинэ эрсдлүүд”, “Ойжуулах ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн хийг багасгахад дэлхийн улс орнуудын парламентийн оролцоо, хүчин зүтгэл” зэрэг хоёр тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
Ассамблейн үеэр Австрали Улсын Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах Ангол Улсын Үндэсний Ассамблейн дарга, Бүгд Найрамдах Гамби Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд Найрамдах Казакстан Улсын Сенатын гишүүд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассемблейн гишүүд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабхагийн гишүүн, Японы Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Ассамблейгаар хэлэлцэж буй асуудал болон хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж