400 жилийн ял авч, 30 жилийг нь эдэлсний эцэст цагаатгагджээ | News.MN

400 жилийн ял авч, 30 жилийг нь эдэлсний эцэст цагаатгагджээ

400 жилийн ял авч, 30 жилийг нь эдэлсний эцэст цагаатгагджээ

400 жилийн ял авч, 30 жилийг нь эдэлсний эцэст цагаатгагджээ

АНУ-ын Флорида муж дахь Форт Лодердейл шоронд ял эдэлж байсан 57 настай Сидней Холмс Даваа гаригт суллагджээ. Тэр зэвсэгт дээрэм хийсэн хэргээр 400 жилийн ял авч, үүнийхээ 30 гаруй жилийг нь эдэлсний эцэст цагаатгагдсан байна.

Сидней Холмс 1988 оны аравдугаар сарын 6-нд баривчлагдаж, улмаар 1989 онд тангарагтны шүүх хурлаар 400 жилийн ял авсан юм. Түүнийг дэлгүүр дээрэмдсэн хоёр этгээдийн жолоочоор ажилласан хэрэгт буруутгасан. Тус этгээдүүд нь хохирогчийн машиныг мөн хулгайлсан байжээ. Холмс 2020 оны арваннэгдүгээр сард Ялыг хянах шалгах хэлтэстэй холбоо барьж, гэм буруугүй гэдгээ илэрхийлсэн. Ялыг хянан шалгах хэлтэс түүний сэжигтэн болсон үйл явц болон нүдээр харсан гэх гэрчийн мэдүүлэгийг эргэлзээтэй байсан гэж үзжээ.

Мөрдөн байцаалтын явцад Холмсыг нүдээр харсан гэх гэрч нь сэжигтнийг буруу таньсан байх магадлалтайг илрүүлсэн. Яагаад гэвэл тухайн үед хууль сахиулах байгууллагуудын ашигладаг байсан гэрэл зураг, техник төхөөрөмж сэлт нь орчин үеийнхээс найдваргүй байсан гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: THE GUARDIANS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-16 202.21.107.9

,новшын янкууд

Avatar

Зочин 2023-03-16 59.153.115.182

Ингэж буруу шүүж хүн хохироовол нөхөн төлбөрийг буруу шүүсэн шүүгч,хуулийн буруутай этгээдээр гаргуулбал зохино. Тэгвэл тэд буруу шүүхгүйг л бодно .

Avatar

Барууныг дуурайж 2023-03-16 103.26.193.27

Ийм тэнэг хууль шүүхтэй болчихгүй юмсан. Монголчууд минь.

Avatar

!! 2023-03-16 103.161.242.185

Монголын шүүх тэртээ тэргүй худлаа шдээ. Хүчингийн гэмт хэрэг, хүн алсан байхад хэдэн зуун мянгаар торгоод хэдхэн жилийн ял аваад л суллачихдаг биздээ. Эрх мэдэлтний ойрын хүн бол бүр шийтгэл авдагчгүй шүүх засаглалтай Монгол.

Avatar

ИРГЭН 2023-03-16 192.82.72.111

МОНГОЛЛ ХЭРЭГЛЭХЭЭР ХУУЛИЙН ЗААЛТ

Avatar

Нэргүй 2023-03-16 203.98.77.101

400 жилийн ял гэхээр энэ хүн шорондоо үхээд шарил нь ялзарч задраад араг яс нь үлдээд сүүлдээ бүр арилтал нь байлгана гэсэн үг үү кккк

Avatar

Аан чи буруу ойлгодог юм байна 2023-03-16 37.166.138.150

энэ 400 500 жилийн ял өгдөг нь хийсэн гэмт хэргийнх нь зүйл анги бүхэн ялтай түүнийг нь нэмсээр ийм болж байгаа юм 400 жилийн ял өгөөд эцэст нь бүх насаар нь хорих шийдвэр гарсан байх л да. жишээ нь эмэгтэй хүнийг зодоод хүчиндээд дараа нь алсан бол хүний биед халдсан 5 жил хүчингийн 10жил хүн алсны 20 жил нийлээд 35 жил суух гэмт хэрэг үйлдсэн гэдэг юм уу иймэрхүү одоо ойлгоо гүүд

Avatar

Зочин 2023-03-16 122.201.21.116

yahav nemegded nemegdeed ur hoichid ni l tiimer dursagdanda

Avatar

Зочин 2023-03-16 203.98.77.101

Тэгээд хүнийг хэлмэгдүүлж 30 жилийн амьдралыг нь үрчихээд тэр ял өгсөн шүүгчид ямар хариуцлага тооцох вэ, бас ямар нөхөн төлбөрийг энэ хүнд өгөх вэ гэдэг нь илүү чухал байна.

Avatar

Зочин 2023-03-16 103.212.117.31

30 жилийн ял гэхээр дундаж цалинг боддог хуультай

Avatar

Зочин 2023-03-16 202.179.21.234

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАРД ХАТУУ ЯЛ НООГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ 400 жилийн ял

Avatar

Зочин 2023-03-16 192.82.91.95

манайд 44 их наяд хулгайлсан хүмүүсийн хорих хугацааг сараар сунгадаг кккк

Avatar

Зочин 2023-03-16 213.87.151.28

~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-03-16 202.55.188.44

Эрчүүд үнэндээ байнга хилсээр торны цаана сууж байдаг

Avatar

Зочин 2023-03-16 202.131.225.197

AMERIKD DEEREM HIISEN HARD 400 JILIIN YL OGJ BAIHAD HVN ALSAN BVR OLONOOR TSUBARAL ALALGA HIISEN HVMVVSD 20 JIL YL OGDOG IH GAJ SHVVHIIN TOGTOLTSOOTOI ULS DAA.. SHORON HUBIIH TUL VL YLAH HEREGT HVND OLON JILIIN YL OGJ BAIDAG ENE SHOROND OLON JIL BAILGAJ TOSOVOOS MONGO ABAH ARGA YUM DAA..

Avatar

Зочин 2023-03-16 188.162.254.39

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-03-16 139.5.217.12

zailaaa end tendl eliired baihiin

Avatar

ХЭЛМЭГДСЭН БАЙНА 2023-03-16 192.82.92.153

ХИЛС ХЭРГЭЭР ШИЙТГҮҮЛЖ МАШ ОЛОН ЖИЛИЙГ ШОРОНД ӨНГӨРҮҮЛСЭН БАЙНА, ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ҮЛДСЭН АМЬДРАЛАА САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ. ЦАГДАА ШҮҮХ ХҮНИЙГ БУРУУ ШҮҮВЭЛ ХҮН ИНГЭЖ ХИЛС ХЭРГЭЭР ХОХИРДОГ ЮМ БНА ШҮҮ. ОЙЛГОХ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж