400 жилийн ял авч, 30 жилийг нь эдэлсний эцэст цагаатгагджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

400 жилийн ял авч, 30 жилийг нь эдэлсний эцэст цагаатгагджээ

400 жилийн ял авч, 30 жилийг нь эдэлсний эцэст цагаатгагджээ

АНУ-ын Флорида муж дахь Форт Лодердейл шоронд ял эдэлж байсан 57 настай Сидней Холмс Даваа гаригт суллагджээ. Тэр зэвсэгт дээрэм хийсэн хэргээр 400 жилийн ял авч, үүнийхээ 30 гаруй жилийг нь эдэлсний эцэст цагаатгагдсан байна.

Сидней Холмс 1988 оны аравдугаар сарын 6-нд баривчлагдаж, улмаар 1989 онд тангарагтны шүүх хурлаар 400 жилийн ял авсан юм. Түүнийг дэлгүүр дээрэмдсэн хоёр этгээдийн жолоочоор ажилласан хэрэгт буруутгасан. Тус этгээдүүд нь хохирогчийн машиныг мөн хулгайлсан байжээ. Холмс 2020 оны арваннэгдүгээр сард Ялыг хянах шалгах хэлтэстэй холбоо барьж, гэм буруугүй гэдгээ илэрхийлсэн. Ялыг хянан шалгах хэлтэс түүний сэжигтэн болсон үйл явц болон нүдээр харсан гэх гэрчийн мэдүүлэгийг эргэлзээтэй байсан гэж үзжээ.

Мөрдөн байцаалтын явцад Холмсыг нүдээр харсан гэх гэрч нь сэжигтнийг буруу таньсан байх магадлалтайг илрүүлсэн. Яагаад гэвэл тухайн үед хууль сахиулах байгууллагуудын ашигладаг байсан гэрэл зураг, техник төхөөрөмж сэлт нь орчин үеийнхээс найдваргүй байсан гэж тодорхойлжээ.

Эх сурвалж: THE GUARDIANS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж