Ардчилсан намынхан ажлын дөрвөн өдрийг АНУ-ын Холбооны хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулахыг дахин шахаж эхлэв. Нэмэлт өөрчлөлтийг санаачлагч Төлөөлөгчийн танхимын төлөөлөгч Марк Такано хэлэхдээ "Энэхүү өөрчлөлт нь америкчуудад ажлаас гадуур амьдралтай байх, тоглох, амьдралаас бүрэн таашаал авах цаг олгоно" гэж мэдэгджээ. Түүний өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр ажлын 5 хоногийн уламжлалт хэв маягийг өөрчилж, долоо хоногт 40 цаг ажиллах стандартыг 32 болгож бууруулах юм.
"COVID-19" цар тахлын хөл хорионы үеэр хүмүүс гэр бүлдээ цаг гаргалгүй, үр бүтээлгүй олон цаг ажиллаж байсныг ухааруулснаас хойш ажлын өдрийг багасгах санаачилга гарч, туршигдаж эхэлсэн.
Долоо хоногт 32 цаг ажиллахыг хуульчлахаар бол АНУ-д 1938 онд батлагдсан "Шударга хөдөлмөрийн стандартын хууль"-д нэмэлт өөрчлөлт болж орох юм. Ингэснээр долоо хоногт 32 цагаас илүү цаг ажилласан ажилчдад илүү цагийн хөлс олгох ёстой болно.
"Манай улс хэтэрхий удаан хугацаанд ажилчдаас илүү аж ахуйн нэгжийн ашгийг урьтал болгосоор ирсэн" гэдгийг Ардчилсан намын төлөөлөгч Прамила Жаяпал мэдэгджээ.
Хууль батлагдсанаар ажилчдыг долоо хоногт 32 цагаас илүү хугацаагаар ажиллуулахаар бол компаниас илүү цагийн цалин олгох эсвэл ажилчин нэмж авахад хүргэснээр хөдөлмөрийн зах зээлд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Гэхдээ ажиллах нөхцлийн талаар ажилчин, ажил олгогч нар харилцан тохиролцож болохоор зохицуулах гэнэ.
Их Британийн 70 гаруй компанид өнгөрсөн онд зургаан сарын турш ажлын дөрвөн өдрийг туршихад ажилчид бүтээмжээ алдахгүйгээр амжилттай ажиллаж байгааг баталсан юм.
АНУ-ын ажилчид бусад өндөр хөгжилтэй орнуудын ажилчдаас жилд 200 цагаар илүү ажилладаг гэж Танако тайлбарлажээ. Төлөөлөгчийн танхимын Боловсрол, ажиллах хүчний хорооны гишүүн тэрбээр өмнө нь 2021 онд үүнтэй төстэй саналыг гаргаж байсан.
ЭХ СУРВАЛЖ: USA TODAY
Данко 2023-03-17 96.248.41.119
АНУ улам л Монголтой адил болж байна. АНУ-н Ардчилсан нам засгийн эрхийг авахын тулд явуулж буй хууль бус цагаачилалыг дэмжих бодлогын улмаас маш олон мексик, өмнөд америкийн цагаачид ирж суурьшиж байна. Харууд бас олон хүүхэд төрүүлж байна. Мексикүүд болон харууд яг монголчуудтай адилхан араншинтай хүмүүс байдаг.
Зочин 2023-03-17 38.42.106.107
Америк та нарын бодсон шиг биш л дээ. Нэгдэж ажил олгогчын өгсөн хөлсийг л авна. Үгүй ээ гэвэл ард чинь өчнөөн хүн орыг чинь хүлээж байгаа. Цаашлаад хэн ч чамд бүтэн (40 цаг) өгөхгүй. Тэгээд л асуудал шийдэгднэ. Илүү цаг бол бзр цаашаа хэхэ
Зочин 2023-03-17 66.181.186.41
Хятадуудад ялагдах вий
иргэн.. 2023-03-17 202.21.108.12
Иргэд.. зон олноо хайрласан сайхан хууль …Ажлын өдрөөс бусад өдөр илүү цагийн мөнгө … амралтын үед ажлын хөлс нь үнэ ихтэй сайн байх болно…..Манайхан ..биднийгээ мөлжинө….амраана гэж байх гүй дээ….Явган нүцгэн ч байтгуай Америк л гарах юм сөөн……Жа багш аа Баян Америк цуг явъяа аа…
Зочин 2023-03-17 213.87.152.37
~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k
Сонин шүү 2023-03-17 59.153.87.56
ийм болохоор ядуу улсын иргэд Америкт очиж амьдрахыг хүсдэг. Манай ояа нар охосыг дэмждэг мөртөө хүүхдээ Америк, солонгос явуулах санаатай