АНУ-ын Конгресс ажлын 4 өдрийг хуульчлахыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгресс ажлын 4 өдрийг хуульчлахыг хэлэлцэнэ

АНУ-ын Конгресс ажлын 4 өдрийг хуульчлахыг хэлэлцэнэ

Ардчилсан намынхан ажлын дөрвөн өдрийг АНУ-ын Холбооны хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулахыг  дахин шахаж эхлэв.  Нэмэлт өөрчлөлтийг санаачлагч Төлөөлөгчийн танхимын төлөөлөгч Марк Такано хэлэхдээ "Энэхүү өөрчлөлт нь америкчуудад ажлаас гадуур амьдралтай байх, тоглох, амьдралаас бүрэн таашаал авах цаг олгоно" гэж мэдэгджээ. Түүний өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр ажлын 5 хоногийн уламжлалт хэв маягийг өөрчилж, долоо хоногт 40 цаг ажиллах стандартыг 32 болгож бууруулах юм. 

 "COVID-19" цар тахлын хөл хорионы үеэр хүмүүс гэр бүлдээ цаг гаргалгүй, үр бүтээлгүй олон цаг ажиллаж байсныг ухааруулснаас хойш ажлын өдрийг багасгах санаачилга гарч, туршигдаж эхэлсэн.

Долоо хоногт 32 цаг ажиллахыг хуульчлахаар бол АНУ-д 1938 онд батлагдсан "Шударга хөдөлмөрийн стандартын хууль"-д нэмэлт өөрчлөлт болж орох юм. Ингэснээр долоо хоногт 32 цагаас илүү цаг ажилласан ажилчдад илүү цагийн хөлс олгох ёстой болно.

"Манай улс хэтэрхий удаан хугацаанд ажилчдаас илүү аж ахуйн нэгжийн ашгийг урьтал болгосоор ирсэн" гэдгийг Ардчилсан намын төлөөлөгч Прамила Жаяпал мэдэгджээ. 

Хууль батлагдсанаар ажилчдыг долоо хоногт 32 цагаас илүү хугацаагаар ажиллуулахаар бол компаниас илүү цагийн цалин олгох эсвэл ажилчин нэмж авахад хүргэснээр хөдөлмөрийн зах зээлд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Гэхдээ ажиллах нөхцлийн талаар ажилчин, ажил олгогч нар харилцан тохиролцож болохоор зохицуулах гэнэ.

Их Британийн 70 гаруй компанид өнгөрсөн онд зургаан сарын турш ажлын дөрвөн өдрийг туршихад ажилчид бүтээмжээ алдахгүйгээр амжилттай ажиллаж байгааг баталсан юм.

АНУ-ын ажилчид бусад өндөр хөгжилтэй орнуудын ажилчдаас жилд 200 цагаар илүү ажилладаг гэж Танако тайлбарлажээ. Төлөөлөгчийн танхимын Боловсрол, ажиллах хүчний хорооны гишүүн тэрбээр өмнө нь 2021 онд үүнтэй төстэй саналыг гаргаж байсан. 

ЭХ СУРВАЛЖ: USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж