Элсэлтийн ерөнхий шалгалт дөхөж, их, дээд сургуулиудын босго оноо, элсэлтийн талаарх мэдээлэл гарч эхлэв. Өнгөрсөн жилүүдэд их сургуулийн оюутан элсүүлэх ЭЕШ-ын босго оноо 480, дээд сургуулийнх 440, коллежийнх 400 байв. Харин энэ жилээс өөрчлөгдөж, мэргэжлээсээ хамааран босго оноотой байхаар болжээ.
Энэ талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир ярихдаа “Энэ жилээс хөтөлбөр, мэргэжлээс нь шалтгаалан босго оноог өөр, өөрөөр тогтооно. Өмнө нь Анагаахын их сургуулийн сувилахуйн сургуулийн босго оноо 480 байхад элсэлт тааруу, сувилагчийн хомсдолд орсон. Гэтэл дээд сургууль, коллежийн эдийн засаг, хуулийн ангийн босго оноо 440, 400-ээр олон оюутан элсүүлсэн тохиолдол бий. Мөн сургуулийн өмнөх боловсролын багш, нарийн мэргэжлийн математик, физикийн багшийн элсэлт тааруу байсан. Тиймээс 480 гэдэг босго оноо гэхээсээ илүүтэйгээ дур сонирхол, чадвар, хүүхэдтэй ажиллах хүсэл зорилгыг нь харгалзана. Эрэлттэй мэргэжил дээр босго оноог нь 440 болгон буулгасан гэж ойлгож болно. Мэргэжил болгон босго оноотой болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Сургуулиасаа хамаарахгүй, шаардлагатай мэргэжил бүрийн босго оноо улс орон даяар нэг байна. Харин улс оронд нэн шаардлагатай мэргэжлийн босго оноо 440 байна” гэв.
2023 онд ЭЕШ, Монгол хэл, бичгийн шалгалтыг тус бүр хоёр удаа зохион байгуулна. Өдгөө ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагт дуусна.
Зочин 2023-03-16 192.82.80.147
технологийн багш нар хичээл заана хичээлийнхээ бэлтгэлийг хийнэ сургуульд ажиллаж байгаа хүмүүсийн санасан сэдсэн үйл ажиллагаа бүхэн амжилттай болсон гэдгийг батлахын тулд цалин хөлсгүй морь нохой мэт зурахын зурж хийхийг хийж оёхыг оёх даалгавар ар араасаа орж ирнэ ийм үед бүгдийг хэл амгүй дуугүй хийх ар гэр эрүүл мэндээ орхин зүтгэх эсвэл үгүй гэж хэлэх хэрэв тэгвэл бүгд зүхнэ ийм амьдралыг хэрхэн удаан тэсэхэв дээ гэж бодож байна
судлаач 2023-03-16 202.131.251.130
босго оноогоор юу ч шиидэхгүй. Ийм оноо огт хэрэггүй.Ямар хүн элсүүлээд ямар болгож төгсгөх нь суралцагчийн болоод сургуулийн үүрэг, хариуцлагын асуудал. Энэ Энхамгалан сайд гол ажлаа хийхгүй мэдэхгүй бололтой. ШУТИС, МУБИС, ХААИС зэрэг газруудад шахаагаар хүн томилуулахаас өөр юу ч хийсэнгүй. Өөрийнх нь тавьсан захирлууд нь ажлаа хийж чадахгүй, чацга царайлаад гүйж явна.Түрүүчээсээ дампуурлын ирмэгт тулж ирээд бна.Үнэнч, шудрага, чадвартай сайн багшийг сайн цалингаар л ажиллуулна.
Зочин 2023-03-16 64.119.21.98
бага оноотойгоор олон оюутан элсүүлж төлбөр авах гэсэн хулгайч санаа яваад бна өндөрсгөвөл олон хүүхэд элсэж чадахгүй муис их төлбөх мөнгө цуглуулж чадахгүйд хүрнэ
Зочин 2023-03-16 213.87.151.28
~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-03-16 64.119.22.249
босго оноог багсгана гэдэг нь дунд сургуулийн сургалт муу байгаагийн шинж тэмдэг