"Босго оноог мэргэжлээс нь хамаарч тогтооно"

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

"Босго оноог мэргэжлээс нь хамаарч тогтооно"

"Босго оноог мэргэжлээс нь хамаарч тогтооно"

Элсэлтийн ерөнхий шалгалт дөхөж, их, дээд сургуулиудын босго оноо, элсэлтийн талаарх мэдээлэл гарч эхлэв. Өнгөрсөн жилүүдэд их сургуулийн оюутан элсүүлэх ЭЕШ-ын босго оноо 480, дээд сургуулийнх 440, коллежийнх 400 байв. Харин энэ жилээс өөрчлөгдөж, мэргэжлээсээ хамааран босго оноотой байхаар болжээ.

Энэ талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир ярихдаа “Энэ жилээс хөтөлбөр, мэргэжлээс нь шалтгаалан босго оноог өөр, өөрөөр тогтооно. Өмнө нь Анагаахын их сургуулийн сувилахуйн сургуулийн босго оноо 480 байхад элсэлт тааруу, сувилагчийн хомсдолд орсон. Гэтэл дээд сургууль, коллежийн эдийн засаг, хуулийн ангийн босго оноо 440, 400-ээр олон оюутан элсүүлсэн тохиолдол бий. Мөн сургуулийн өмнөх боловсролын багш, нарийн мэргэжлийн математик, физикийн багшийн элсэлт тааруу байсан. Тиймээс 480 гэдэг босго оноо гэхээсээ илүүтэйгээ дур сонирхол, чадвар, хүүхэдтэй ажиллах хүсэл зорилгыг нь харгалзана. Эрэлттэй мэргэжил дээр босго оноог нь 440 болгон буулгасан гэж ойлгож болно. Мэргэжил болгон босго оноотой болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Сургуулиасаа хамаарахгүй,  шаардлагатай мэргэжил бүрийн босго оноо улс орон даяар нэг байна. Харин улс оронд нэн шаардлагатай мэргэжлийн босго оноо 440 байна” гэв.

2023 онд ЭЕШ, Монгол хэл, бичгийн шалгалтыг тус бүр хоёр удаа зохион байгуулна. Өдгөө ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагт дуусна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж