Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.03.16/ гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр БНСУ-ын “Хюндай” эмнэлгийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулж, хамтарч байсан нөхдүүд нь хөрөнгө оруулалтыг гэрээгээр луйвардаж завшсан хэрэг гарсан. Энэ хэрэг Баянгол дүүргийн шүүхэд шийдэгдэх шатандаа явж байгаа юм байна. Энэ мэтчилэн хууль шүүхийн байгууллага хуулиа барьж, нөгөө талдаа Монгол Улсын нэр хүндийг өөд татаж, шударга ёсны шийдвэрийг хурдан гаргах нь чухал байна.
Макс Жонсонтой холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүхээс мөрдөн байцаалтад буцсан. Удахгүй уг хэрэг шүүхээр шийдвэрлэгдэнэ.
Урд хөршийн хөрөнгө оруулагчдыг хохироосон асуудлууд шүүх рүү шилжих шатанд явж байгаа. Бид хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Гаднын хөрөнгө оруулалтыг зарим нь буруугаар ойлгодог. Тэгвэл, Оюутолгойн тогтвортой олборлолт хийгдсэнээр 2025 онд борлуулалт 6.3 тэрбум ам.доллараас дээш хэмжээнд очно гэсэн тооцоолол байна. 2028 онд Оюутолгойн борлуулалт есөн тэрбум руу дөхнө. Энэ жил УИХ-д гаднын хөрөнгө оруулагчдыг хамгаалах хуулийн төслийг өргөн барина. Дээр нь эдийн засгийг солонгуула хуулийн төслүүд өргөн барьсныг та бүхэн мэдэж байгаа байх. Нөгөө талдаа Төрийн болон орон нутгийн компанийн өмчийн тухай хуулийг өргөн барина. Монголын төр ямар бизнес хийх вэ гэдгээ урьдчилж, гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдадаа тав, таван жилээр ойлгуулна. Монголын төр ийм бизнес хийнэ, үүнээс бусдыг нь хувийн хэвшил хийж болно гэдэг тоглоомын дүрмээ бид тодорхой болгоно. Дампуурлын хууль буюу төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийг гаднын байгууллагууд шинэчлэх шаардлага тавьсан" гэв.
emma 2023-03-16 59.153.87.227
Макс Жонсоныг залилсан нөхөр улаан бал-р гараад их догь бсан биз дээ? бараг буруугүй гээд
Иргэн 2023-03-16 202.131.229.146
Улсын нэр баастсан бизнесийн ёс зүйгүй хулгайч хулхидагч этгээдүүдийг бүгдийг нь зохих ёсоор шийтгэх хэрэгтэй, НАМ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР, тэгж байж хуультай тэрийгээ хэрэгжүүлдэг улс юм байна гэж Гадныхан ойлгоно
Зочин 2023-03-16 213.87.151.28
! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-03-16 103.229.123.164
Энэ том гар даа Хэнийг билээ гадаад нөхрийг ганц хал гээд л захиа бичээд гүйцээ Гүйцээ гэснээс нөгөөх нь халагдсан болов уу ккккк
Зочин 2023-03-16 103.229.120.188
"Japan town"-ы япон өвгөнийг луйвардсан цагдаагийн хурандаа, Женко-ийн гар хөлүүдийн хэрэг юу болсон бэ???
Зочин 2023-03-16 188.162.254.39
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!!!
Зочин 2023-03-16 202.9.40.34
Нөгөө Япон өвгөнд баахан газар зараад дараа нь Монголд ирэхэд нь буудалд нь хар тамхи нууж өвгөнг айлгаад газрыг нь дээрэмддэг мафи юу болсон бэ. Яг хэн хэн гэж тухайн үед ямар албан тушаалтай байсан шүүх цагдаа н нөхдүүд оролцсон бэ, тэгээд тухайн газрыг хэн нь дараа нь авсан гэдэг мэдээллийг зарлах хэрэгтэы байна.
Зочин 2023-03-16 103.57.95.175
Dorligjav Magnai geed gadaadiinhniig deeremdsen biz de