УИХ-ын гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг.
УИХ-ын гишүүн гэдэг ард түмний төлөөллөөс гадна үлгэр жишээ байх ёстой. Харамсалтай нь, тэд энэхүү тангарагтаа үнэнч байдаг гэдэгт итгэхэд бэрх үйлдлүүд гаргасаар ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн маргаан цахимаар цацагдаж, нийгэм даяар түүнийг шүүсэн, зарим нь жигшсэн. Сандал дээр сууж буй охиноо арагш нь татан унагаж, “хүчирхийлэл” үйлдсэн нь тодорхой болсон. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхэнд бүдүүлгээр халдсан түүний үйлдэл саяхан олны хүртээл болсон жүжгийн нэг "үзэгдэл" болсон нь нэгийг хэлэх мэт.
Тэрбээр “Хувь хүний болон хувьсгалын асуудлыг сэтгүүлчид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ярих, ярихгүй олон үйл явдлын зөвхөн тухайн нөхдөд ашигтай хэсгийг таслаад, олон нийтэд баримтгүй худал гүтгэлгийг бичвэрийн хамт цацсан.
Хуулийн байгууллагаар зарим асуудал эхнээсээ шийдэгдэж байна. Цахим орчноос шалтгаалж хүүхдүүд маань хүнд нөхцөл байдалд орсон. Хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа сэтгэл зүйчид хандаж, үйлчилгээ авсан. Миний хүүхдүүдэд хүчирхийллийн хүнд нөхцөлд байсан шинж тэмдэг байхгүй. Мэргэжлийн хүмүүс сорил авсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шинжээчийн баг манайд ирж ажилласан. Улмаар Б.Наранцацралтыг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзээд торгосон.
УИХ-ын гишүүний өргөсөн тангараг, ёс зүйн хууль, дүрэм журамтай харшилсан ямар нэгэн үйлдэл огт гаргаагүй. Миний хувьд ямар нэгэн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй. Өргөсөн тангаргаа биелүүлэхийн тулд ажиллаж ирсэн" гэжээ.
Холбоотой мэдээ