Меган Маркл блоггер болохоор шийджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.17-нд нийтлэгдсэн

Меган Маркл блоггер болохоор шийджээ

Меган Маркл блоггер болохоор шийджээ

Меган Марк Сассекийн гүнгийн авхай болохоосоо өмнө Лос-Анжелесийн жирийн л жүжигчин байсан. Гэхдээ тэрбээр Гвинет Пэтроу, Марта Стюардс нар шиг загвар-амьдралын хэв маягийн дасгалжуулагч болохыг хүсдэг байсан гэнэ. Тэгвэл энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрбээр инфлюэнсер болж, блог хөтөлдөг болохоор шийдсэн байна. Өөрийн хөтлөх блогтоо "The Tig" гэх нэр өгсөн бөгөөд АНУ-ын Патент, оюуны өмчийн албан газарт албан ёсоор хүсэлтээ гаргасан гэж "New York Post" бичжээ.

"The Tig" блогоор хоолны жор, аялал, харилцаа, загвар, хэв маяг, дотоод засал, амьдралын хэв маяг, урлаг, соёл, дизайн, ухамсартай амьдрал, эрүүл мэнд, эрүүл мэндийн чиглэлээр ярилцана гэж сурталчилжээ. Гэхдээ түүний ярианы сэдэв голчлон Их Британийн хаан угсааныхны талаар байх болов уу гэж олон хүн таамаглаж байна. 

Үүний зэрэгцээ ханхүү Харригийн намтар Хойд Америк болон Их Британид эрэлт ихтэй байгаа бөгөөд Амазон сайтын өндөр борлуулалттай номын хоёрдугаарт бичигдсэн. Хааны гэр бүлийн амьдралын тухай өгүүлэх энэ ном нь 416 хуудас.

ЭХ СУРВАЛЖ: THE HOLLYWOOD GOSSIP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж